Хүндэтгэл наадам уламжлал болно


Домогт шаргын эзэн Тод манлай уяач Э.Эрдэнэчулуун унасан нутгийн зон олондоо хүндэтгэл үзүүлэх бэсрэг наадмыг энэ сарын 29-нд зохион байгуулах гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тод манлайн хүндэтгэл наадам товлосон цагтаа эхэлж, азарга, шүдлэн, даага гурван насны морьд шандас сорьж 32 идэр залуус уран мэхийг уралдуулан авхаалж шалгажээ.
Тод манлай гурван насны түрүү морьдоо тус бүр нэг сая төгрөгөөр, харин аман хүзүүний хүлгэдээ тус 700,00 төгрөгөөр байлсан юм.. Харин айргийн гурвын хүлгийг 500,000, айргийн дөрвийн хүлгийг тус бүр 400,000, айргийн тавын хүлгийг тус бүр 300,000 төгрөгөөр мялаасан байна. Түүнчлэн нас бүрийн 6-21 хүртэлх морьдыг тус бүр 50,000 төгрөгөөр, түрүүлж айрагдсан морьдын унаач хүүхдүүдийг тус бүр мөн 50,000 төгрөгөөр урамшуулжээ. Тод манлайн нутаг ус, хотол олондоо өргөх сэтгэлийн бэлэг нялхсыг баярлуулах аянаар үргэлжилж, бүх унаач болон Хайрхандулаан сумын ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангид элсэн орж буй 50, цэцэрлэгт орж буй 75 хүүхдэд өөрийн гараар бэлэг гардуулж, эрдэм номтой сайн хүн болохыг ерөөсөн юм.
Нялхсын магнайг тэнийлгэсэн хүндэтгэл наадмын үеэр 32 залуу бөх уран мэхийг уралдуулсан бөгөөд аймгийн цагдаагийн газрын залуу бөх Батнягт түрүүлж, цагдаагийн газрын бөх Золбаяр үзүүрлэсэн юм. Ийнхүү унасан газар угаасан усандаа хүндэтгэл үзүүлсэн Тод манлайн хүндэтгэл наадам олны талархлыг хүлээж, цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болжээ. Ингээд эрхэм уншигч та бүхэндээ хүндэтгэлийн наадмын хурдан морьдын уралдааны цувааг хүргэе.
Азарга-25
1.Есөнзүйл сумын уугуул, залуу уяач Б.Чулуун-Очирын зээрд
2. Гучин-Ус сумын уугуул, уяач Б.Гэлэгбармидын бор
3. Арвайхээрийн сумын уугуул Г.Азбилэгийн цавьдар
4.Сант сумын уугуул Лхагвадоржийн хүрэн халзан
5.Төгрөг сумын уугуул Дониддэмбэрэлийн хээр
Шүдлэн-22
1.Тарагт сумын уугуул Доржхорлоогийн зээрд
2. Баянгол сумын уугуул Б.Баянмөнхийн шарга
3.Уянга сумын уугуул Амарбаясгалангийн хар
4.Уянга сумын уугуул Мандахбаярын бор
5.Арвайхээрийн сумын уугуул Т.Ариунболдын сартай хээр
Даага-35
1.Нарийнтээл сумын уугуул Амаржаргалын хүрэн
2.Баянгол сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Болдын хээр алаг
3. Баянгол сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Болдын цавьдар
4.Тарагт сумын уугуул Э.Баянмөнхийн хүрэн
5. Хайрхандулаан сумын уугуул Мөнхбаярын цавьдар
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна