ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхний 15-д хурдалсан азарганууд

Сэтгүүлч
9 цагийн өмнө

Монголын Морин Спорт Уяачдын Холбоо үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ой, "Их хурд-10" Монголын шигшмэл хурдан морины уралдааны адуун сүргийн манлай азарганы уралдаанд 103 хүлэг бүртгүүлж, 66 нь гарааны зурхайгаас эргэжээ. 

1.Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул аймгийн Алдарт уяач Амарсайханы Билигүдэйн хар. Улсын бүсийн уралдаанд нэг түрүүлж, нэг айрагдсан. Уяа сойлгыг Тод манлай уяач О.Батбилэг. Уралдаанч есөн настай Ундрахын Буяндалай.

2. Увс аймгийн Зүүнговь сумын уугуул МУ -ын Алдарт уяач Далайн Батбаярын Уудам хул. Алтан азарга Гримийн отгон төл. Улсын бүсийн уралдааны нэг түрүү, таван айргийн амжилттай. Уяа сойлгыг Тод манлай уяач  Мягмарсүрэнгийн Алтан-Очир. Уралдаанч 10 настай Г.Зундуйдагва.

3. Төв аймгийн Борнуур сумын харьяат Мөнхтөмөрийн Сайнзаяагийн хүрэн халзан. Улсын бүсийн уралдаанд гурав айрагдсан энэ хурдан хүлэг өөрийнх нь унаган адуу юм. Уралдаанч найман настай Ширнэнгийн Төрмандах.

4. Булган аймгийн Булган сумын уугуул Гүндсамбуугийн Гэгээнжаргалын бор .Улсын бүсийн уралдаанд  нэг айрагдсан. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Буяннэмэхийн Сүхбаатар. Уралдаанч 11 настай Буяннэмэхийн Содномдорж.

5. Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул аймгийн Алдарт уяач Бат-Очирын Саранхүүгийн сартай хүрэн. Өөрийнх нь  унаган адуу. Дундговь аймгийн 80 жилийн ой говийн бүсийн уралдаанд айрагдаж байсан. Мөн эцэг нь Ламын Гэгээний даншигт айрагдаж байсан. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Нямдаваагийн Эрдэнэболд. Уралдаанч есөн настай Алтанхуягийн Хангай.

6. Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат аймгийн Алдарт уяач  Чулуунбатын Батжаргалын Зээрэн зээрд. Улсад гурав айрагдаж, бүсийн уралдаанд нэг түрүүлж, хоёр айрагдсан. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Нямжавын Норовжамц. Уралдаанч 13 настай Цэнгэлийн Болд-Эрдэнэ. 

7. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат Энхсайханы Энхбаярын хүрэн. Энэ жил Орхон аймгийн Алдартуудын наадамд айрагдсан. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Нямжавын Норовжамц. Уралдаанч 10 настай Нямдэлэгийн Эрхэмбаяр.

8. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат  Анхбаярын Анхжаргалын Ембүү хүрэн. Бүсийн уралдаанд нэг айрагдсан. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Цогтбаярын Мөнх-Эрдэнэ. Уралдаанч 10 настай Эрдэнэсүхийн Баянмөнх. 

9. Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, "Шинэ эргэлт" компанийн захирал  МУ-ын Алдарт уяач Чинбатын Болд-Эрдэний цавьдар. Тод манлай уяач  С.Ганхуягийн унаган. Бүсийн уралдаанд нэг айрагдсан. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач  Галсангийн Болдбаатар. Уралдаанч 10 настай Т.Отгонсүх.

10. Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат аймгийн Алдарт уяач Балжхүүгийн Үүрцайхын бор. Энэ жил Дархан-Уул аймгийн баяр наадамд  аман хүзүүнд хурдалж,  Өндөр Гэгээний даншигт айрагдсан. Уяа сойлгыг Бумбадэмбэрэлийн Борчулуун. Уралдаанч найман настай Азжаргалын Буян-Орших. 

11. Завхан аймгийн Яруу сумын уугуул Шаравдоржийн Мянганбаярын халиун. Тод манлай уяач Д.Дагвадорж унаган. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Б.Алтангэрэл. Уралдаанч 12 настай Б.Өсөх-Ирээдүй. 

12. Увс аймгийн Зүүнговь сумын уугуул МУ-ын Алдарт уяач  Бадарчийн Норовсамбуугийн Гоё хээр. Улсын баяр наадамд нэг, бүсийн уралдаанд гурав түрүүлж, Их хурд уралдаанд айрагдсан. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Уртнасангийн Тамир. Уралдаанч есөн настай Б.Пүрэвдаваа. 

13. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул Одонбаатарын Норовсамбуугийн зээрд халзан. Говийн бүсийн айрагдсан. Уяа сойлгыг Тод манлай уяач Т.Ихбаяр. Уралдаанч 11 настай Т.Баяртүвшин.

14. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат МУ-ын Алдарт уяач Бүтийн Батсайханы зээрд халзан. Сумынхаа ойд түрүүлж зүүн бүсийн уралдаанд наймд хурдалсан. Өөрийн унаган. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Б.Соёлбат. 

15. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул МУ-ын Алдарт уяач Искрагийн Золбоогийн төрийн түмэн эх халзан. Улсын баяр наадам болон  бүсийн уралдаанд тус бүр нэг түрүүлсэн. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Чулуунбаатарын Амарсанаа. Уралдаанч есөн настай Баасанхүүгийн Мөнхбилэг. 

М.Оюунбаатар, гэрэл зургийг Б.Ванчигсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна