ХХААХҮЯ-ны сайд Т.Бадамжунай:Адуун туурайн тоос бурханы оронд тахил болж байдаг


Эрийн хийморь эмээлт моринд оршдог хэмээн үздэг уяач улс төрчдийн нэг нь ХХААХҮЯ-ны сайд Т.Бадамжунай. Гадна, дотноос авсан, гарын бэлгэнд ирсэн гээд сайдын хурдан хүлгэдийн тоо хэдийнэ гурван оронтой тоог давсан ч төрийн алба их тул тэр бүр адуугаа эргэж чаддаггүй гэсэн. Гэвч эзний сэтгэл дагасан хурдан хүлгэд нь сүүлийн жилүүдэд урамтай сайхан наадан, төрийн наадамд хоёр дахиа айрагдаад байна. АХ-ын 89 жилийн ойн баяр наадамд Цахиур халзан үрээгээ айргийн дөрөвт хурдлуулан улсын наадмын анхны хишиг хүртэж байсан сайд энэ жил АХ-ын 91 жилийн ойн баяр наадамд хүрэн соёолонгоо айрагдуулан магнай тэнэгэр сууна.
-Төрийн наадамд соёолон айрагдуулсан танд баяр хүргэе.Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Уяачдын унших дуртай “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулан Монголынхоо нийт ард түмэнд баярын мэнд дэвшүүлье. Нар хур тэгширсэн энэ жилийн баяр наадам өргөн дэлгэр сайхан болж, миний хүрэн айргийн гурваар давхилаа. Монголчууд соёолон адууг бусдаас илүүтэй онцлон үздэг уламжлалтай. Тэр утгаараа баяртай сайхан байна.
-Сайдын нэртэй адуу улсын наадамд хоёр дахиа айрагдаж байна. Бүсэд бол нэлээн хэд орсон байхаа?
-Тэгсээн. Бүсийн наадмаас арваад айраг түрүү бий байх. Улсын наадмаас бол хоёр дахь айргаа авч байна. Өмнө нь АХ-ын 89 жилий ойгоор Цахиур халзан үрээгээ айрагдуулж байсан.
-Юу таныг хурдан моринд оруулсан юм бэ?
- “Монгол эр хүн, ялангуяа хөдөө өссөн хүн мориноос хол байна гэдэг хэцүү. Морины алтан туурайнаас гарсан тоос гэдэг бидний очиж чадахгүй бурханы газарт тахил болж байдаг гэдэг. Сайн морь эзнийхээ өмнө өөрийгөө оруулж чаддаг ч гэдэг. Ер нь морьтой холбоотой болгон гэгээн ариун байдаг. Тэр утгаар нь би адуунд дуртай. Нутгийн адуун дээрээ суурилан Монголын хурдны цөм болсон Хэнтий Сүхбаатараас адуу авсан. Монгол улсын Манлай уяач Б.Содномцог,Алдарт уяач Б.Буяндэлгэр нарын хамт “Од” галд морьдоо уядаг. “Од” нэртэй хээр соёолон маань тасархай түрүүлж магнай тэнийлгэсэн тэр жил бид галаа байгуулсан юм.
-Сэтгэгдлээ хуваалцсан танд баярлалаа. Хурдан морины босоо цагаан хийморь өнөд ивээх болтугай.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна