2012 оны Шилдэг унаач Ц.Алтанхундага: Уяач эзэн нь зөв явбал, морь нь сайн давхиад л байдаг гэсээн


“Макс” галын унаач Ц.Алтанхундага нь нэг түрүү, таван айргийн амжилтаараа шилдэг унаачдын наймдугаарт эрэмбэлэгдсэн билээ. Хоёр дахь удаагаа шилдэг унаачаар шалгарч байгаа Алтанхундага хүү дэд мастер цолтой. Бас гарын хэдэн шавьтай, “өөрийн мэдлийн” адуутай “баян” нэгэн. Морь унахаас гадна дуулж, барилдах ч дуртай гэж байгаа. Ингээд хязгааргүй хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн яваа бяцхан унаачийн сонирхолтой яриаг хүргэж байна.
-2012 оны Шилдэг унаач боллоо. Баярын сэтгэгдлээс хуваалцаач?
-Баярлалаа. Энэ үдэш их сайхан байна. 2012 оны анхны уралдаан болох “Дүнжингарав”-аас хойш авсан айраг түрүүгээ мэдэж байсан болохоор шилдэг унаач болно гэдгийг тааварлаж байсан. Түрүү жил манай галын Лхагвасүрэн гэж дэд мастер цолтой унаач шалгарч байлаа. Миний багш байгаа юм. Манай галын ихэнх медалийг авч өгсөн мундаг унаач даа. Одоо удахгүй Америк явж морь унана.
Би Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат. Улаанбаатар хотод орж ирээд долоо, найман жил болж байна. Одоо Яармагийн 118-р сургуулийн наймдугаар ангид сурч байгаа. “Макс” галын унаач.
-Чи бас шавьтай юм биш биз?
-Шавьтай болчихсон ш дээ./инээв/ Миний доор таван унаач байна. 8-10 насны хүүхдүүд бий. Эднийгээ сайн унаачид болж, олон айраг түрүү аваад цолонд хүрээсэй л гэж бодож байна даа. Миний төрсөн дүү шавь нарын маань нэг байгаа юм. Дүү маань нэг түрүү, хоёр айраг авсан. Өнгөрсөн зуны Өвөрхангайд болсон Есөнзүйлийн наадамд түрүүлсэн. Хамар цагаан соёолон үрээндээ дүү их хайртай л даа. Дүүгийн маань хайрыг морь нь даасан болохоор түрүү магнайд хурдалж чадсан шүү. Бас нэг унаач маань Говь-Алтайд хоёр ч айраг авсан. Нөгөө хоёр нь морь унаад сурчихсан. Наадамд уралдаад эхэлсэн.
-Морь унаж сураад хэдий хугацааны дараа том уралдаанд оролцох хэмжээний болох уу?
-Тухайн хүүхдээс л шалтгаална шүү дээ. Гал дотроо хоорондоо уралдаад л мэдчихэж болдог юм. Ер нь тэгээд морь, хүүхэд хоёроос их шалтгаална. Мэдээж уралдааны замд гарахад ч өнөө хэддэээ өөрийн хэмжээгээр зөвлөнөө. Өлий сайн харж яваарай гэхээс л эхэлнэ шүү дээ.
-Морь унаад хэдэн жил болж байна вэ?
-Багаасаа уналаа даа. Гурван, дөрвөн настайдаа анх морь унаж сурсан. Зургаан настайгаасаа том жижиг уралдаануудад уралдах болсон. 2008 онд анх улсын наадамд Ганбаатар ахынхаа Тэнхлүүн зээрд даагыг унаж түрүүлгэж байлаа. Анхны түрүү гэдэг утгаараа энэ тухай ярих би дуртай. Тэр ондоо улсын наадмын дараа бүсийн хурдад хоёр айраг түрүү авч, одтой наадсан. Тэр жилээс хойш айраг түрүү алдаагүй шүү.
-Яагаад хурдан морь унах болсон юм бэ?
-Хараад байхнээ унаач хүүхдүүдийн аав, ах нар нь морь уядаг хүмүүс байх нь олонтаа. Миний хувьд эсрэгэрээ гэх үү дээ. Говь-Алтайд Ганбаа, Шинжээ /Тод манлай Ганбаатар, Цэрэнжигмэд/ хоёр ах маань ирж бид дөрвийг /хоёр ах, дүүтэйгээ/ унаачаар авч байлаа. Тэгэхэд би таван настай байсан. Би морь унахыг хүнээр заалгаагүй ээ, өөрөө л унаж сурсан. Одоо бодохнээ морин дэл дээр өссөн монголчуудын хувьд морь унаж сурах нь тийм ч хэцүү зүйл биш санагддаг.
-Ах нар нь ямар амжилт гаргаж байв?
-Моринд томдохын үед нь авсан болохоор нэг их амжилт гаргаж байгаагүй ээ. Одоо ах нар адуугаа малладаг. Ноднин хоёр байсан адуунууд нь энэ жил 20 гаруй болсон байгаа. “Макс” галд миний нэр дээр данстай тав, зургаан адуу бий. Нэг унага, хоёр байдас, хоёр гүү бий. Сайн адуунууд гарах байхаа. Ер нь тэгээд уяач эзэн нь зөв явбал морь нь сайн давхиад л байдаг гэсээн.
-Галынхаа л морьдыг унаж байна уу?
-Тийм ээ. Тод манлай ах нарынхаа морьдыг унаж байна. Олон морь унадаг ч оны шилдэг азарга болсон Сөөнги зээрдээ унахаар цаанаа л гоё байдаг юм. Тэр намайг олон удаа их баярлуулж байсан сайн адуу. Бас Сөөнги зээрдийн дүү Тэнхлүүн бид хоёр чинь анх даагандаа түрүүлж байлаа шүү дээ. Тийм болохоор Тэнхлүүндээ бас их хайртай. Ер нь тэгээд морио хайрлаад л байвал сайн давхиад байдаг болохоор бүгдэд нь өөриймсөг сэтгэлээр ханддаг.
-Чиний хувьд хамгийн гоё наадмынхаа дурсамжаас хуваалцаач?
-Том жижиг гэлтгүй л дээ. Бүгд л гоё шүү дээ. Багаасаа хурдан морь унаж байгаа болохоор их бага гэж ялгалгүй сэтгэлээ гаргаж уралддаг. Мэдээж түрүүлж, айрагдсан наадам бүр гоё байдаг юм. Сэтгэл гонсгор үлдэх нь үе ч байна. Би их олон удаа зургаалж үзсэн. Хэцүү л дээ. Гэхдээ би зургаалчихвал өөрийгөө түрүүлсэн л гэж боддог. Яагаад гэвэл надад их ээлтэй тоо санагддаг юм. Бас нэгийн тоо ч ээлтэй.
Галынхаа улсад данстай хурдан хүлгүүдийг дэргэдээс нь харж, хүрч мэдэрнэ гэдэг гоё ш дээ. Намайг багад манай галд Босоо хээр гэж мундаг азарга байлаа. Одоо байхгүй л дээ. Тэрнээс бусад нь одоо байгаа. Жигүүр хул, Асгат, Орос зээрд гээд л.
-Ээж, аав нь юу хийдэг вэ? Морь уядаг хүмүүс бий юу?
-Манай аав харуул хамгаалалтын ажилтан. Харин ээж маань вакум цонхны үйлдвэрт ажилладаг. Миний нагац ах аймгийн Алдарт уяач Энхболд гэж хүн бий. Төв аймгийн Баянжаргаланд амьдардаг юм.
-“Макс” гал хичнээн унаачтай вэ?
-Зундаа хориод хүүхэд байдаг юм. Өвөл болохоор цөөрнө л дөө. Яг одоо гэхэд зургаан хүүхэд байгаа. Манай галаас унаач хүүхдүүдээ их анхаардаг. Одоогоор манайхаас хоёр хүүхэд Америкт байгаа. Одоо гурав дахь Лхагвасүрэн болж байна. Ганбаа, Шинжээ ах нарын маань ээж биднийг уралдаанд мордохын өмнө арцаар ариулж, мэддэг маань ерөөлөө хэлнэ, сайн хүн шүү. Айрагдаж түрүүлээд ирэхээр заавал бэлэг өгнө. Ер нь байнга л баярлуулдаг юм.
-Том болоод ямар мэргэжилтэй болох вэ?
-Мэдээж хүсэл мөрөөдөл хязгааргүй. Гэхдээ мориноос холдохгүй л болов уу. Би дуу дуулж, барилдах дуртай. Морины дуу л их дуулна шүү дээ. Галынхаа ёсолгоон болгоноор үеийнхээ хүүхдүүдтэй барилдаад түрүүлдэг.
-Наадмын өмнө орой хэр догдолдог вэ?
-Догдолно шүү. Хэнийх нь хурдан буян түрүүлж айрагдах болсон гэсэн бодол хэсэгтээ л толгойд эргэлддэг. Наадмын өглөө морьд гарч байгааг хараад өөрийнхөөрөө шинжинэ. Өнгөтэй байна шүү гэсэн морьд л айраг түрүү хүртдэг юм. Морьдыг нүдээр нь харж мэддэг гэсэн. Морины нүдэнд өмнө нь зогсож байгаа хүн бүтэн биеэрээ харагдаж байвал сайн давхидаг гэж байна лээ. Би Сөөнги зээрдийгээ бүсийн наадамд уралдахын өмнө харсан л даа. Өмнө нь очоод зогсож байсан чинь нүд нь гялтаганаад л, би бүтнээрээ харагдаж байхаар нь өнөөдөр түрүүлэх нь дээ гэж бодсон. Нээрээ л түрүүлсэн.
-Ярилцсанд баярлалаа?
-Намайг таньдаг бүх хүмүүстээ мэнд дэвшүүлээд, 2013 ондоо олз омог дүүрэн байгаарай гэж хүсье.
П.Ундраа


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна