Дорнод аймгийн 2012 оны шилдгийн шилдэг унаач Б.Шинэхүү: Өвөө, ах нар шигээ уяач болно


-2012 оны “Шилдгийн шилдэг унаач” болсон дүүдээ баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцаач
-Баярлалаа. Шинэ оны босгон дээр ололт амжилтаа дүгнүүлж байгаадаа баяртай байна. ”Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулан унаач найз нартаа 2013 онд амжилт дүүрэн байхыг хүсье.
-Өнгөрсөн онд яаж наадсан бэ?
-2012 онд одтой сайхан наадсан шүү. Сумынхаа наадмаас хоёр түрүү, нэг айраг хүртсэн. Нийтдээ 9 медаль авсан байна лээ. Хүрэн хязаалантайгаа нийт таван дахь түрүүгээ авлаа. Бор хонгор даага маань энэ зун сумандаа 3 түрүүлж, аймагт дөрөвлөсөн. Аймгийн наадамд миний унасан бүдүүн морь аман хүзүүдэж, даага дөрвөөр орсон. Бас Хан-Ууланд хүрэн хязаалантайгаа дөрвөөр, Сэргэлэн суманд бор хонгор даагаа оруулсан.
-Хэдэн настайгаасаа хурдан морь унаж байна вэ?
-Гурван настайдаа анх морь унаж сурч байлаа. Үүнээс жилийн дараа анхны сунгаандаа оролцож уралдаж байсан. Харин таван настайдаа аймгийн наадамд өвөө, ах хоёрынхоо морийг унаж уралдсан. Гэхдээ ямар насны морь унаж уралдсанаа санадаггүй юм. /инээв/ Түүнээс хойш тасралтгүй морь унаж байна. Одоо би 12 настай.
-Эндээс хамгийн хамгийныг сонирхуулаач?
-Хамгийн хол нь гэвэл улсын наадамд очиж уралдлаа. Хамгийн олон морь унаж түрүүлгэж айрагдуулсан гэвэл 2009 онд уяачдын холбооны наадамд дээд 3 насны морь унаж түрүүллээ. Хамгийн дээд тал нь 5, 6 нас унаж байлаа. Энэ нь нэг өдөр хоёр насны морь унана гэсэн үг л дээ.
-Улсын наадамд хэзээ очиж байсан бэ?
-2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадамд Улаандай гэж хүний соёолон морийг унаж, 18-аар орсон. Анх удаа улсын наадамд очиж уралдсан гэдэг утгаараа их сайхан санагддаг юм. Хотын унаач хүүхдүүд хөдөөний биднийг дээрэлхдэггүй, их нийтэч санагдсан.
-Унаач хүүхдүүдийн амжилтын нууцыг сонирхож болох уу?
-Түрүүлж морио ядраахгүй, айхтар амьсгаадуулахгүй байх нь чухал. Аливаа уралдаанд гараа их чухал л даа. Хэрвээ төхөөрөмжинд орох бол эхний эгнээнд орохгүй бол сүүлийн эгнээнд орох юм бол эргэж гарч ирж чаддаггүй, морьдууд бахардах аюултай. Уралдааны замд морьдоо айхтар хүчлэхгүй, морио өөрийнх нь дөлөөр явуулах нь чухал. Томчууд ярихнээ унаач хүүхдүүд гүйлгээ ухаан сайтай байх ёстой гэдэг юм билээ.
-Наадмын өдрүүд хэрхэн эхэлдэг вэ?
-Эртхэн амрахыг уяач нар маань хэлдэг ч болдоггүй юмаа. Маргааш уралдана даа гэж бодохоор өөрийн эрхгүй нойр хулжчихдаг. Тэр морио тэгж түрүүлгэж байна гээд л зүүд мөрөөдөл хоёроо ялгахаа байх үе байна гээч. Мэдээж хүссэн өдрөө унасан морьдоо түрүүлгээд сууж байх ч сайхан шүү. Манай унаач хүүхдүүд тойрч суугаад унасан морьдоо ам уралдан магтаж, бас гайхуулна шүү дээ.
-Ер нь морь эргэхэд хэр сандардаг вэ?
-Гайгүй шүү. Гэхдээ хүйтний улиралд уралдахад морь халтирахаар их сандардаг шүү. Нэг удаа би хотод очиж уралдахад морь маань халтираад, унах нь л гэж бодсон.
-Унаач хүүхдүүд уралдааны замд ширүүн өрсөлдөгчид болдог байх даа?
-Мэдээж шүү дээ. Гэхдээ багийн уралдаанд өрсөлдөгч гэж байхгүй ээ. Гэхдээ манай Сүмбэрт нэг өрсөлдөгч байнаа байна.
-Хурдан морь унадаг хүүхдүүдийн бөөр өвддөг гэж хүмүүс ярьдаг. Энэ үнэн юм уу?
-Үгүй ш дээ. Яагаад ингэж боддог юм бол. Харин ч морь унах тусам ядрахаа ч мартдаг юм.
-Чиний унадаг адуунуудаас хамгийн олон медальтай нь ямар морь байна вэ?
-Унаач бидний хувьд түрүүлж, айрагдана гэдэг хамгийн сайхан мөч байдаг. Манай бор хонгор даага түрүү, айраг нийлээд бараг 10 медальтай болсон байх шүү. Бүгдийг нь даагандаа авсан гэхээр мундаг адуу байгаа биз.
-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Мэдээж морь унаж, бөх барилдах дуртай. Ноднин жил Сэргэлэн сумын наадамд очиж унасан шүдлэнгээ тавлуулж, бор хонгор даагаа түрүүлгэчихээд, хүүхдийн барилдаанд шөвгийн наймд үлдсэн. Бас 60 метрийн гүйлтэнд гүйгээд гурваар орсон.
-Том болоод ямар мэргэжилтэй хүн болох вэ?
-Яагаад ч юм адууны дэргэд байх их гоё санагддаг юм. Том болоод өвөө, ах хоёр шигээ л уяач болно гэж боддог доо. Бүтэн жилийнхээ хөдөлмөрийн айраг түрүү хүртэн мэдэрч байгаа тэднийг харахаар цаанаа л гоё байдаг юмаа.
-Танай ангид унаачид олон уу?
-Нэлээн олон хүүхэд бий. Найм ес орчим юмуу даа. Тэднээс нэг л охин хурдан морь унадаг. Ноднин нэг даага унаж байхыг харсан юм. Өнгөрсөн зун аймгийн наадамд нэг охин морь унаж байна лээ. Яагаад ч юм эмэгтэй хүүхэд морь унаад уралдаж байгааг харахаар өөрийн эрхгүй хэцүү байх даа гэж бодогдоод байдаг юм. Гэхдээ хөвгүүд л чадаж байгаа зүйлийг хийж байгаа болохоор баатарлаг ч юмуу.
-Өнгөрсөн жилээс Дорнодын унаач хүүхдүүд хамгаалах хэрэгсэлтэй уралдах болсон байгаа? Энэ талаар санаа бодлоо хуваалцаач?
-Сайхан байлгүй яахав. Хүүхэд, морь хоёр эсэн мэнд наадах шиг сайхан зүйл үгүй гэж томчууд ярьдаг биз дээ.
-Нээрээ л тийм шүү. Ярилцсанд баярлалаа.


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
23 цагийн өмнө ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна