Тэнгэрийн хүлгийн уяаг тааруулахаар Манлай маань явчихлаа

Халуун амь хальж, бүлээн зүрх зогссон уйтай мэдээ дууллаа. Хацар эсгэж нулимс жиндүүлсэн энэ уйт мэдээ хурдан хүлгээр овоглосон хэн бүхэнд дуулахад бэрх байх биз. Монгол улсын Манлай уяач Дондогийн Оюунбилэг 2013 оны 1-р сарын 23-ны өдөр өвчний улмаас таалал төгсчээ. Ердөө хэдхэн хоногийн өмнө нөгөө л сэтгэлд дулаахан танил хоолойгоороо уралдааны мэдээлэл өгөөд утсаар ярьж байсан Билгээ ах маань одоо байхгүй гэхэд итгэхийн арга алга. Яг үнэндээ итгэхийг хүсэхгүй байна. Адуу гэдэг хийморилог амьтантай амьдралаа холбосон олон сайхан эрхмүүдтэй яриа дэлгэж хууч хөөрч явсан багагүй хугацаанд төрснөөс илүүгүй дотносож зэмлэх нь хүртэл магтаал шиг дуулддаг гуравхан хүн байсны нэг нь Билгээ ах минь байсан юм. Улсын тэр тусмаа томоохон цолтой эрхмүүдийг сэтгүүлийнхээ зочноор урьдаг байсан уламжлалт жишгээ эвдэн өвөөгөө баярлуулах гэсээр моринд орчихсон аймгийн Алдарт уяач /тухайн үедээ тийм цолтой байсан/ Д.Оюунбилэгтэй элдэв чимэггүй эгэлхэн тэгсэн хэрнээ чин сэтгэлийн яриа дэлгэсэн нь 2010 оны зун. Сэтгүүлийн маань зургаа дахь дугаарын зочноор оролцсон тэр цагаас хойш Билгээ ахтайгаа байнгын холбоотой байж, мэдэхгүй чадахгүй зүйл гарвал бишүүрхэлгүй асууна. Билгээ ах ч цааргалж хойргошилгүй зөвлөнө.
Сэтгүүлийнхээ нэртэй ёслолын ажиллагаа хийх гээд тэвдэж явахад урмын үгээр дэвсэн галынхнаа дагуулаад ирчихсэн сэтгэлийн дэм өгч, эмээгээ алдчихаад энэлж явахад ааваас минь дутахгүй нөмөрлөж явсансан Билгээ ах маань. Одоо гэтэл тэгж зөвлөх, зэмлэх ах маань холоо явчихлаа.
Жирийн нэг сэтгүүлч, танил миний сэтгэл ингэтлээ хоосорч байхад ар гэрийнхэн, Агт-Эрдэнийнхэн, мориныхон гэх өнөр бүл энэ хүнээр дутаж өнчирч буйг үгээр илэрхийлэхийн арга алга . Уяан дээрээ дүүхэлзэх хүлгэд нь,унаач хүүхдүүд нь Билгээ ахаар маань дутаж гундах биз. Гэвч хутагтын оронд хурдан хүлгийн уяа тааруулахаар одсон сайхан сэтгэлт, эгэл даруухан ахдаа маанийн ерөөл талбиж, сүүн цацал өргөхөөс өөр сонголт бидэнд үлдсэнгүй.
Хурдан морь уяж сойх, мориор дамжсан үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсан Монгол Улсын Манлай уяач Дондогийн Оюунбилэг Төв аймгийн Баян суманд 1962 онд төрсөн. Хурдан моринд дуртай өвөөгийнхөө уясан морийг унаж хурдлуулдаг байсан тэрээр дунд сургуульд байхаасаа уяа эвлүүлж, хусуур сойз бүслэх болсон гэдэг.
Дээд сургууль төгсөж сэхээтний эгнээнд элссэн ч сүүдэр бараадан бохирох өвөө нь сүүлээ хаялан ялаархах хурдан хүлгэд нь даллан дуудсаар инженерийн ажлаа орхин дунд сургуульд хөдөлмөрийн багш болоход хүргэсэн аж. Гэсэн хэдий ч адуун хийморьтой эрд зуны гурван сар хангалтгүй санагдан, гарын дүй ухааны цараа гайхуулан ур хийж явсан удаатай. Гэвч Дондогийн хүүг бурхан ухаан зарж, дархан хийхээс илүү уяа эвлүүлж, хүлгийн шандас сорих тавилан нь хөтөлж, 20 гаруй жилийн амьдралаа морь уях төрийн их хэрэгт зориулсан билээ. Төрийн их баяр наадам, шигшмэл морьдын Их хурд уралдаануудад дээд нас түрүүлгэж, айрагдуулан нулимсаа захирч дийлэхгүй болтлоо адуутай нөхөрлөсөн эр хүний бахдалыг мэдэрч явсан түүний хөдөлмөрийг үнэлж 2011 онд Монгол улсын Манлай уяач хэмээх эрхэм цолыг хүртээсэн юм.
Буурал замбуулинд саатах богинохон амьдралдаа харц дээгүүр магнай тэнэгэр амьдарсан Манлай уяачид маанийн ерөөл тавьж сүүн цацал өргөе.
Хутагтын хурдыг ирлэх их үйлс тань гэгээн байх болтугай.
Ум сайн амгалан болтугай.
“Тод магнай” сэтгүүл, “Тод магнай” сайтын хамт олноос...
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна