Хурдан морийг өвчин эмгэгээс сэргийлж, эрүүл байлгах нь


Эрхэм уяач та хурдан хурц хүлгээ уяж сойхдоо эрүүл мэндэд нь онцгой анхаарал тавьж байх хэрэгтэй. Таны хүлэг генийн талаасаа гарцаагүй хурдан ч ямар нэг өвчин эмгэг согогтой бол хүсэн хүлээсэн үр дүнд тань хүрэхгүй. Иймээс жилийн дөрвөн улиралд ялангуяа хавар, намрын цагт ханиад шуухинаанаас эхлээд бусад төрлийн өвчин эмгэг бэртэл гэмтлээс сэргийлж ажиглаж байх хэрэгтэй.
Намрын хүйтэн бороо, хаврын хөх элгэн цагаар эвгүй унасан морьд ханиах нь элбэг. “Нэг ханиасан морийг тэр жилдээ л уяад нэмэргүй” гэж ахмад уяачид ярьдаг нь оргүй зүйл биш юм. Мөн хаврын усан жилбэн, намрын тосон жилбэн зэргээс сэргийлж чаддаг байх нь уяач таны үүрэг.
Хүйтэн хатуу өвөлд их турж орсон адуунд элдэв шимэгч хорхой үүсч мал зүдэрдэг.Тиймээс нийт адуундаа эс чадвал уядаг мориндоо намар эртхэн, эсвэл хавар шимэгч устгадаг тариаг тогтмол хийлгэж байх нь зүйтэй. Тэгвэл адуу чинь өвөлд тарга хүчээ бага алдаж, хавар эрт үсээ хаяж, сайхан цайрна. Зарим малчид, уяачид адууны улаан хорхойг байх ёстой зүйл хэмээн ташаа ойлгох нь бий. Мөн гэдэсний цагаан хорхой бол мал адууг тарга тэвээрэг авахуулдаггүй муу талтай тул аль болох малын эмчид хандан устгуулах нь зүйтэй юм. Уядаг моринд элбэг тохиолддог нэгэн хэцүү зүйл бол хөл нь муудах явдал юм. Олон жил уралдсан морины дөрвөн мөч нь байнгын өндөр ачааллыг даалгүй, шөрмөс нь сунах, ул таваг нь хөндүүрлэх,
туурай нь гэмтэх, хөлд нь цус буух үзэгдэл их гардаг. Эрхэм уяач та энэ бүх эмгэг согог таны моринд тохиолдож байна уу, үгүй юу гэдгийг үргэлж сайн анхаарч, анхны шинж тэмдэг илэрмэгц эмчлэх арга
хэмжээг яаралтай авах хэрэгтэй. Үүнд, ардын уламжлалт эмчилгээний арга ханах, хатгахаас эхлээд орчин цагт гадаад орнуудаас оруулж ирсэн янз бүрийн тос, тариаг хүртэл хэрэглэж болно.
Урьд үзэгдээгүй, дуулаагүй юм гэж цэрвэх болгоомжлох хэрэггүй, орчин үеийн мал эмнэлгийн шинжлэх ухааны шинэхэн бүтээгдэхүүн илүү үр дүнтэй нь амьдрал дээр харагдаж байгаа юм.
Эм тариа бүү хэл лазерийн туяагаар ч эмчилсэн болохгүй юмгүй. Гагцхүү шинжлэх ухааны үүднээс, горим, технологийг нь нарийн баримталж чадвал гарцаагүй үр дүнгээ өгнө.
Жил бүр наадмын дараа, уясан морьдоо сар хиртэй амраагаад дөрөөлөх, уушиг зэргийн судсыг хатган бага зэрэг цус авах нь муугүй байдаг. Хатгасан морьд долоо хоногтоо л үсний нь өнгө жигдэрч гялтаганаад тарга хүч хурдан авдаг.
Ер нь хурдан морины эрүүл мэндийг хамгаалах тал дээр бол уламжлалт арга гэхээсээ, шинжлэх ухааны эмнэлгийн талыг баримталбал илүү үр дүнтэй нь одоо нэгэнт тодорхой болчихоод байгааг бас анхаараарай. Д.Даваахүү, Д.Онон, Ц.Аюуш, Г.Сундуйжав зэрэг өнөөгийн том уяачид, морь сайн хатгадаг хүн рүү бус
малын эмч, эрдэмтэд рүү хандах болсон нь зүгээр нэг хэрэг бус биз.
"Тод магнай" сэтгүүл дугаар №4
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна