Монголын нийт уяачид, морин спорт сонирхогчдод хандсан уриалга


Монголчууд эрт дээр үеэс адууг гэршүүлэн эдлэх соёлыг бий болгож, уламжлан хадгалсаар
морин уралдаан нь түмэн олны баяр цэнгэлийн манлай эрийн гурван наадмын нэг төрөл болон хөгжиж ирлээ.
Монголын ард түмэн уяачийн эрдэм ухаан, хурдан морины шинж, удам угшил, хурд хүч, унаач хүүхдийн авхаалж самбаа, тэсвэр хатуужлын талаар ном судар, түүхийн эх сурвалжид мөнхлөн үлдээж, ардын дуу, хуур, аман зохиол, ерөөл магтаалдаа алдаршуулсан байдаг билээ. Уламжлалт морин уралдаан нь үндэсний спортын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж, улмаар монгол туургатны дунд олон улсын чанартай өргөжин хөгжиж, ойрын ирээдүйд дэлхийн морин спортын бие даасан төрөл болох хандлагатай байна. Морин уралдааны уламжлалт хэв шинжийг алдагдуулахгүйгээр өнөөгийн нийгмийн хөгжлийн шаардлагад нийцүүлэн эрхзүйн орчинг боловсронгуй болгох үзэл баримтлалын хүрээнд хурдан морины унаач хүүхдийн эрх, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэн, шинжлэх ухааны үндэстэй хандах шаардлага урган гарч байна. Улсын болон бүс, орон нутгийн морин уралдааны тов зарлагдан, уяачид хүлэг морьдоо сойх зуны дэлгэр цагийн эхээр Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд “Хурдан морины унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал”-ыг хангах асуудлаар зөвлөлдөн, санал солилцсоны үндсэн дээр Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Үндэсний Их Баяр Наадмыг зохион байгуулах хороо, Монголын морин спорт уяачдын холбооноос санаачлан Монголын нийт уяачид, морин спорт сонирхогчдод хандан уриалга гаргаж байна.
Үндэсний их баяр наадмын тухай хууль болон Хурдан морины уралдааны дүрэмд заасан “7-гоос дээш насны хүүхдээр хурдан морь унуулах, учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс хүүхдийг гэнэтийн ослын даатгалд бүрэн хамруулах” хуулийн заалтыг сахин биелүүлэх,
Хэрэв хурдан морийг өөрийн хүүхдээр унуулаагүй тохиолдолд тухайн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл, итгэмжлэлийг бичгээр авах, унаач хүүхдийн хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй гэрээ байгуулан, уг гэрээнд унаач хүүхдийн хөдөлмөрийн хөлс, унасан морь нь түрүүлж, айрагдсан тохиолдолд бай шагналаас урамшил олгох тухай заалт оруулах,
Унаач хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс эмнэлгийн анхан шатны үзлэгт хамруулах, байгалийн аливаа үзэгдэлд тохирсон хувцас өмсүүлэх, аюулгүй байдлыг хангахын тулд хамгаалалтын дуулга малгай, өвдгөвч, тохойвч, цээживч, зориулалтын эмээл, тохирсон дөрөө хэрэглэж хэвшүүлэх,
Унаач хүүхдэд хурдан морины уяа сойлгын үед болон уралдааны явцад мориноос ойчиж, гэмтэж бэртэхгүй байх дадал олгох, сургаж бэлтгэх, гэмтэж бэртсэн тохиолдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг тухайд нь үзүүлэх, эмчийн зөвшөөрөлгүйгээр дараагийн уралдаанд оруулахгүй байх,
Морин уралдаан нь үндэсний спорт болохын хувьд унаач хүүхдэд спортын цол зэрэг олгуулах, тэднийг олон нийтэд сурталчлах, алдаршуулах,
Унаач хүүхдийн сурч, боловсрох эрхийг ямагт эрхэмлэн дээдэлж, уяачид та бүхнээс хүүхэд үлгэр дууриал авна гэдгийг үргэлж санаж, ёс бус үг хэллэг хэрэглэх, элдэв муу зуршлаас хамгаалж, монгол ухааныг төлөвшүүлэн тэднийг хайрлан хүндэтгэж, спортын талбарт шударгаар өрсөлдөх, унаган байгальтай зөв харьцах зан үйлд сургах нь ачлалт хүмүүний ашдын үйлсийн арван цагаан буян болно. Хүлэг морьдын босоо цагаан хийморь ивээж, хүүхэд бүхэн инээд хөөртэй, хүн бүхэн аз жаргалтай байх болтугай.
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл
Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороо
Монголын морин спорт, уяачдын холбоо
"Тод магнай" сэтгүүл дугаар №5
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна