"Туушин" компанийн захирал Н.Зоригт: Анх удаа морь уяад төрийн наадамд айрагдууллаа


-АХ-ын 89, Их Монгол улс байгуулагдсаны 804 жилийн ойн баяр наадамдаа их морь айрагдуулсан танд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Сэтгэл үнэхээр их өндөр байна. Ах нь анх удаа төрийн наадамд морь уяж оролцож байгаа юм. Энэ жил манай компанийн 20 жилийн ой тохиож байгаа. Тэр утгаараа хамт олноо баярлуулъя гэдэг үүднээс морь уяхаар шийдсэн. Тэгсэн морь маань аман хүзүүнд хурдаллаа. Үнэхээр сайхан байнаа.
-Таны морины уяаг хэн тааруулсан бэ?
-Жамъяансүрэн гээд Төв аймгийн Архустай сумын уугуул залуу байгаа. Уяачаараа үнэхээр их бахархаж байна. Залуу хүн гэхэд уяаны эрдэмд үнэхээр сайн суралцсан.
-Морь орж ирэх тэр үед юу бодогдож байх юм?
-Наадмын өмнөх дунд сунгаанд түрүүлсэн юм. Тэр үеэс гайгүй сайхан давхичих нь дээ гэсэн бодол төрсөн. Яг наадмаар Цагаан хөтөл даваад ороод ирэхээр нь “за айрагдах нь тодорхой боллоо” гээд манайхан бүгдээрээ гараад гүйчихсэн. Анх удаагаа морь айрагдуулж байгаа болохоор учраа олохгүй байсаар очиход уяач маань түрүүлээд оччихсон байсан.
-Халтар морь хэдтэй вэ? Тань дээр ирэхээсээ өмнө ямар амжилт гаргаж байсан бэ?
-Энэ жил 10-тай адуу. Би ноднин авсан. Над дээр ирэхээсээ өмнө Багануур дүүрэг орчмын уралдаануудад гайгүй давхидаг байсан юм билээ. Гэхдээ аймаг, улсын наадамд уралдаж байгаагүй битүү шахуу адуу. Ер нь бол Сүхбаатар аймгийн Онгон сумын Чулуун гэдэг хүний адуу. Хүү Хүрлээгээс нь авсан юм.
-Нэг хурдан адуу байна гэж дуулаад авахаар шийдсэн үү?
-Морь мал мэдэхгүй шууд хараад хурдан хурц гэж хэлэхэд хэцүү адуу л даа. Бид уяачтайгаа зөвлөлдөж байгаад авахаар шийдсэн. Ний нуугүй хэлэхэд улсад айрагдчихна гэж бодоогүй. Гэхдээ бид нэлээд сайн чармайлт гаргаж ажилласан л даа. Уяа нь таарсан адуу өөр болдог юм билээ. Анх ирснээсээ тэс өөр болсон. Сайхан хурдан буян.
-Өөр насанд морь мордуулсан гэсэн байхаа?
-Соёолон үрээ маань улсад 23-аар ирээд, Багануур дүүргийн 30 жилийн ойд аман хүзүүнд давхисан. Даага маань улсад мөн 24-өөр ирээд Багануурт үндсэндээ аман хүзүүдсэн.
-Их хурдад халтар морь дээгүүр давхиж байснаа суучих шиг болсон?
-Харин тэгсэн. Гэхдээ ах нь сэтгэл хангалуун байгаа.
-Та Алтай нутгийн хүү. Мэдээж таны бага нас адуу малтай ойрхон байсан байлгүй дээ?
-Тэгэлгүй яахав. Би хөдөө төрж өссөн хүн. Адуу малын дөртэй байлгүй яахав. Ирэх жил АХ-ын 90 жилийн ой болох гэж байна, компанийн маань ой болж байна гэдэг утгаараа энэ жил морь уралдуулахаар шийдсэн юм.
-Хэдхэн хоногийн дараа Алтайчууд 70 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Та морь давхиулах уу?
-Дэндүү давчуу учраас үнэхээр амжсангүй. Гэхдээ улсын наадамд халтар морь маань аман хүзүүдээд нутаг орны маань нэрийг гаргасан болохоор түүгээрээ бэлэг барьсан гэж ойлгож байгаа. Энэ дашрамд морь малын уяанд оролцож байсан бүх хүмүүстээ баярласнаа “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулан илэрхийлье.
-Ярилцсанд баярлалаа
"Тод магнай" сэтгүүл дугаар №6


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
23 цагийн өмнө ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна