"Хүрээ тур" ХХК-ийн захирал Б.Давааням: Мянгадын чонон саарал азарганы удмыг таслаагүйдээ сэтгэлийн хийморьтой явдаг


-Төрийнхөө их баяр наадамд их морь айрагдуулсан танд баяр хүргэе. Наадмынхаа сэтгэгдлээс манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Юуны өмнө “Тод магнай” сэтгүүлийг уншин суугаа Монголынхоо нийт ард түмэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Дэлгэр Монголын наадам дэнж хотойтол сайхан боллоо. Улсын их баяр наадамд хар халзан морь маань тавд хурдалж, гурван жилд нэг удаа тохиодог морины их олимп “Их хурд”-д дөрвөөр давхиж амжилтаа ахиуллаа. Үнэхээр их баяртай байна. Миний нагац ах Уртнасан гэж моринд их дуртай хүн байсан. Ах маань Мянгадын саарал азарганы угшлын адууг уяж хурдлуулдаг аймгийн наадмаас олон айраг түрүү хүртсэн хүн. Тэр хүн маань бурхан болоод арав гаруй жил болж байгаа ч ахынхаа хүслийг биелүүлж төрийн наадмаас айраг амсан Мянгадын Чонон саарал азарганы удмыг таслаагүйд сэтгэлийн хийморьтой явдаг юмаа ах нь. Ахынхаа удмыг тасалж, унаганых нь зэлийг хураасангүй. Үүгээрээ их бахархаж явдаг даа.
-Хэдийнээс хурдан морь сонирхон уяж байгаа вэ? Өмнө нь ямар ямар амжилт гаргаж байсан бол?
-2003 оноос эхлэн хурдан морь уяж сойж байна даа. Өмнө нь улсад арав дотор 3-4 удаа дахиулж байсан. Төрийн наадамд их морь айрагдуулна гэдэг уяач хүний хувьд хатуухан даваа л даа.
-Халзан морь наадмын өмнөх сунгаануудад яаж давхиж байсан бэ?
-Гайгүй сайхан давхиж байсан болохоор найдлага тавин хүлээж байсан маань талаар болсонгүй. Бид МУ-ын Тод манлай уяач Д.Онон гуайнхтай хамт 461-н гарам дээр морьдоо уяж сунгаж байсан. Наадмын өнгө тодорхойлдог сунгаан дээр долоо, наймаар давхиад байсан болохоор битүүхэн горьдлого тавьж байсан. Догдлоод зурагтаар ч харж чаддаггүй дэмий л сонсоод холхиж явтал орчих шиг боллоо гэхээр нь гүйсэн дээ.
-Мориныхоо удам угшлын талаар танилцуулаач?
-Сэлэнгийн Баруунхараад амьдарч байгаа Алтантулга гэдэг залуугийн унаган адуу юм байгаа юм. Угшлыг нь хөөвөл МУ-ын Алдарт уяач Б.Содномцогийн хар азарганы төлийн төл. Би дааганд нь авсан юм. Энэ жил найман настай адуу. Бага насандаа сумын наадамд дөрөв түрүүлж, тав айрагдаж байсан хурдан буян. Томоохон наадмуудад бол уралдаж байгаагүй ээ.
-Ингэхэд халзан морины уяаг хэн тааруулдаг вэ?
-Төв аймгийн Бүрэн сумын харьяат Доржпүрэвийн Дашпүрэв гэдэг залуу уядаг. Энэ жил төрийн наадамд шүдлэн, хязаалан, их насны гурван адуутай ирсэн. Шүдлэн маань 30 гарч давхисан бол хязаалан маань 50 гараад давхисан.
-Бүсийн наадмууд залгаж байгаа. Хаашаа явахаар төлөвлөж байгаа вэ?
-Энэ жилийн хамгийн том хоёр наадамд хоёуланд нь айрагдчихлаа. Одоо боллоо. Хурдан сайхан буянгаа гамнаж уралдана. Одоо амраачихсан байгаа. Наадмын дараа намар гэдэг. Намрын ажил, хадлан тэжээлдээ анхаарал хандуулах л үлдлээ.
-Баярлалаа. Танд амжилт хүсье.
-Морины босоо цагаан хийморь өнөд өөдөө байх болтугай. Ийм сайхан хурдан буянаа хайрласан Баруунхараачууддаа баярлалаа. Аз жаргал эрүүл энхийг хүсье.
"Тод магнай" сэтгүүл дугаар №6

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна