МУ-ын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ: Төрийн наадамд морь түрүүлгэнэ гэдэг эр хүний аз хйиморь байдаг юм байна


-Төрийнхөө их баяр наадамд хязаалан түрүүлгэсэн танд баяр хүргэе?
-Баярлалаа. Сэтгэл өндөр, үнэхээр сайхан байна. Төрийнхөө их баяр наадамд морь түрүүлгэнэ гэдэг эр хүний аз хийморь, лундаа заяа байдаг юм байна. Энэ бол миний улсын баяр наадмын анхны түрүү. Эр хүн ховор уйлдаг гэдэг ч ийм үед өөрийн эрхгүй нулимс гардаг юм билээ. Энүүхэндээ гэж хэлэхэд сэтгэл огшоод асгартлаа уйлсан. Миний аав Хадбаасан Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул. Аавдаа “хүүгийнх нь морь түрүүлчихлээ” гээд хэлэхэд надтай утсаар ярьж чадахгүй уйлаад л байсан. Би ер нь хэр баргын юман дээр уйлаад байдаггүй хүн л дээ. Тэгсэн өнөөдөр үнэхээр болсонгүй.
-Эр хүний жаргал эдлүүлсэн эмээлт хүлгийнхээ угшил гарвалын талаар танилцуулаач?
-Миний энэ халтар үрээ Манлай уяач Ганхуяг буюу Бандгаагийн унаган адуу. Уяа сойлгыг нь Ган-Очир гэдэг залуу тааруулсан. Шүдлэндээ уяа нь дутаад улсын наадамд хорь гарч давхисан ч, Баянхонгор аймагт болсон Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий
гийсний 370 жилийн ойн Даншиг наадамд аман хүзүүдсэн. Энэ жил хаврын уралдаануудад ч сайн давхиж, наадмын өмнөх сунгаануудад байнга өнгөлж байсан болохоор ерөнхийдөө их найдлага тавьж байсан л даа.
-Халтар үрээ таны улсын наадмын анхны түрүү ч бүсийн наадмуудад одтой сайхан наадаж байсан санагдана?
-Тэгэлгүй яахав. Би хурдан морь сонирхож уяах болсоор гурван жил болж байгаа хэдий ч улсын наадмаас нэг түрүү, нэг айраг, бүсийн наадмаас зургаан айраг хүртчихсэн байна. /Энэ жилийн бүсийн наадмуудыг тооцохгүйгээр/ Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул Амаржаргал гэдэг хүний унаган адуу хүрэн халзан морь маань надад бүсийн наадмын анхны түрүүг авчирч, өм нээгдэж байлаа.
-Хэдэн онд вэ?
-2007 оны Хэрлэнгийн хөдөө арлын наадамд түрүүлж байсан. Даншиг халзан гээд хүрэн халзан морь бий.
-Таны өвөг дээдэс морь сонирхдог хүн байсан гэж сонсож байсан юм байна?
- Миний өвөө Төмөржаа гэж олон жил морь уясан, МУ-ын Алдарт уяач цолтой хүн байсан. Миний ээж морин тойруулгын анхны спортын мастер Т.Цэрмаа гэж хүн бий. Ийм сайхан хүмүүсийн дэргэд өссөн болохоор багаасаа хурдан морь сонирхдог, унадаг хүүхэд байсан. Монголын хурдан морины түүхэнд жаахан ч гэсэн өөрийн хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байдаг.
-Баярын сэтгэгдлээ хуваалцсан танд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл дугаар №7

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна