Манлайн хийморийг сэргээсэн ажнай хүлгэд


Соёмбот зээрд :
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, сумын Алдарт уяач Цэнджавын унаган адуу. Сумынхаа наадамд айрагдан, АХ-ын 83 жилийн ой, Алтан-Овооны их тахилгын наадам, зүүн бүсийн уралдаанд тус тус 14-т хурдлан “Соёолонгийн тоос” уралдааны түрүү магнай болж байжээ.
Төрийн түмэн эх -аварга зээрд:
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Борчулууны унаган адуу. Соёолондоо буюу 2000 он, их нас буюу 2002 оны сумынхаа наадамд түрүүлж байсан бөгөөд уяач сойлгыг нь Доржхүү гэгч тааруулж байжээ. 2004 оны өвөл төвийн бүсийн бооцоот уралдаанд зургаад давхиж, АХ-ын 83 жилийн ой, Алтан-Овооны тахилга наадамд тус тус түрүүлэн “Түмэн эх” цолыг хүртсэн. Түүнчлэн тэр жилээ зохиогдсон шигшмэл хурдан морьдын “Их хурд-3” уралдаанд гуравт хурдлан айрагдаж, 2006 онд Зуунмод хотноо болсон өвлийн уралдаанд тавд хурдалсан. Энэ цагийн хурдан буянгуудын нэг.
Алдар халзан :
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул Бадарчингийн унаган адуу. 2004 оны сумынхаа наадамд айрагдан, Дарьганга суманд болсон төрийн Түмэн эх-Аварга зээрдийн нэрэмжит уралдаанд аман хүзүүдэн, бичин жилийн өвлийн уралдааны нээлт, шилдэг хурдан морьдын уралдаан, Бага Хэнтийн уяачдын холбооны таван жилийн ойн уралдаанд тус тус түрүүлсэн. Зуунмод хотноо болсон “Түмний хурд-2005” хаврын шигшмэл морьдын бооцоот уралдаан, Түргэний голд зохион байгуулагдсан Увс аймгийн уяачдын холбооны нэрэмжит уралдаан болон төвийн бүсийн “Дүнжингаравын хурд” уралдаанд тус тус гуравт хурдалсан. Мөн 2006 оны төвийн бүсийн өвлийн уралдааны түрүү магнайгаар тодорч, Зуунмод хотноо болсон өвлийн уралдааны нээлтэнд аман хүзүүнд хурдалсан.
Мөнгөн хөлт халиун:
Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул Загджавын унаган адуу. Архангай аймгийн 80 жилийн ойд 14-т, Завхан аймгийн 80 жилийн ойд 17-д хурдалж, 2004 оны Налайх дүүргийн уралдаанд айргийн гуравт хурдалсан.
Бүжин хонгор:
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын малчин Чулуунбаатарын унаган адуу. Чулуунбаатар нь Ч.Улааны эхнэрийнх нь хамаатан гэгддэг. Алдарт уяачийн хоёр том охин морь жилтэй, аавыгаа дуурайсан хурдан моринд хорхойтой. Морь жилтэй моринд дуртай дунд охин Бүжинлхамдаа Ч.Улаан хонгор морийг зүслэн өгч Бүжин хонгор хэмээн нэрийдэх болжээ.
Бидэрт хул:
Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул Халзанбухын унаган адуу. Даагандаа сумынхаа наадамд аман хүзүүнд хурдалж, АХ-ын 82 жилийн ой улсын баяр наадамд 39-өөр давхиж байсан. Харин 83 жилийн ойн баяраар 13-т, АХ-ын 84 жилийн ойн баяраар 37-д давхиж, төрийн тахилгат Алтан-Овооны наадамд аман хүзүүнд хурдалж байсан буян. Мөн Зуунмод хотноо болсон бичин жилийн өвлийн уралдааны нээлт болон “Түмний хурд-2005” хаврын шилмэл морьдын уралдаанд тус тус гуравт хурдалж тэр жилээ Налайх дүүрэгт болсон Тод манлай уяач Г.Сандуйжавын нэрэмжит уралдаанд дөрөвт давхисан.
"Тод магнай" сэтгүүл дугаар №9






0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна