Монголын хурдан морины гарын авлага, нэвтэрхий толь-Тод магнай

Морьтон монголчуудын мөнхийн омогшил “Тод магнай” сэтгүүл нь анхны дугаараа 2009 оны 12-р сард гаргаж эхэлснээс хойш өдгөө 40 дугаарыг уншигч олныхоо гар дээр хүргээд байна. Энэ хугацаанд морины төлөө сэтгэл зүрхээ зориулан яваа энэ цагийн эрдэмт уяачид болох Монгол улсын Тод манлай уяач Э.Эрдэнэчулуун, Д.Даваахүү, Г.Сандуйжав, Ц.Аюуш,Г.Батхүү, Д.Цэрэнжигмэд, Д.Ганбаатар, Л.Цандэлэг, С.Ганхуяг, Д.Мөнхбат, А.Батсүх, Х.Бат-Эрдэнэ, Монгол улсын Манлай уяач Д.Оюунбилэг/агсан/, Д.Одгэрэл, Б.Мөнхтөр, Б.Содномцог, Т.Энхбат, Ц.Доржсүрэн, Д.Бат-Эрдэнэ, Б.Бат-Өлзий, Монгол улсын Алдарт уяач Завхан аймгийн Яруу сумын уугуул Ж.Баянжаргал, А.Алтангадас, Х.Хүрлээ, аймгийн Алдарт уяач Б.Баасанбазар, Ш.Пүрэвжав, Х.Цогтсайхан, Я.Батсуурь, Г.Ганбаатар, Б.Алтангэрэл, П.Сэргэлэн, З.Ганбаатар, Т.Батзориг, Дорнод аймгийн уяачдын холбооны тэргүүн,УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, “Эрдэнэт хүлэг” МСУХ-ны тэргүүн /асан/ З.Ганбаатар, Дундговь аймгийн уяачдын холбооны тэргүүн “Нарны хүлэг” Ц.Ганхүү нар зочны хойморт уригдан, дэлгэрэнгүй яриа өрнүүлсэн нь уншигчдын талархал хүлээгээд зогсохгүй тэдний хүсэн хүлээдэг булан болсон юм. Түүнчлэн төрийнхөө их баяр наадамд удмаараа цулбуур өргүүлсөн “Удам”-т уяачид, “Цуутай хүлгэдийн аатай түүх”, “Мэдэхэд илүүдэхгүй”, “Эмч зөвлөж байна”, “Уяаны эрдэм”, хол ойрын сонин дуулгах “Урт чихт”, “Уяач”, “Хүлгэд”, “Урлаг соёл”, “Монгол бардамнал”, “Онгодын асар” зэрэг тогтмол булангуудын үнэнч уншигчдын тоо ирэх ирэх тусам нэмэгдсээр л байна. Энд мөн “Дэлхийн морины спорт”-ыг орхиж боломгүй. “Тод магнай” сэтгүүл нь монгол орныхоо 21 аймгийн уяачдыг “халуун бүлээр” нь оролцуулсан тусгай дугаарыг гаргаад багагүй хугацаа өнгөрч байна. Энд Дорнод аймгийн МСУХ, Эрдэнэтийн “Эрдэнэт хүлэг”, Өмнөговийн “Өмнийн говийн хүлэг”, Архангайн МСУХ, Хөвсгөл аймгийн “Дэлтэй цэнхэр, Дундговь аймгийн “Нарны хүлэг” уяачдын холбооны 200 нүүр бүхий сэтгүүлийг гаргаад байгаа юм. Өнгөрсөн жилийн хувьд “Тод магнай” сайтыг ашиглалтанд оруулж, луу жилийн босгон дээр мориор дамжсан их өвийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд гар бие оролцон яваа шилдгүүдийг тодруулах “Тод магнай 2012” ёслолын ажиллагааг Чингисийн өргөө цогцолборт хийж байлаа. Эндээс Төрийн их уяачаар Монгол улсын Тод манлай уяач, Хөдөлмөрийн баатар Д.Даваахүү тодорсон бол Төрийн их хүлгээр Монгол улсын Манлай уяач агсан Д.Ганбаатарын ухаа халзан, Төрийн их унаачаар “Унаган хурд” галын унаач Өсөхбаяр, Морины төлөө зүтгэлтнээр спортын мастер, Манлай хүлэгч Т.Цэрмаа, уран бүтээлчдээс Харангын Лхагваа, ТВ-9 телевизийн Спортын албаны хамт олон шалгарч байлаа. Хэвлэлийн зах зээлд орж ирээд дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байгаа тус сэтгүүл нь “Тод магнай” автортой олон ажлыг эхлүүлэгчид гэдгийг дуулгахад таатай байна.
Энд нэмэхэд “тод магнай” сэтгүүлийн хоёрдугаар улирлын захиалга орон даяар явагдаж байна. Сард нэг улиралд гурван дугаар гарах сэтгүүлийн захиалгын үнэ 15,000, нэмэлт захиалга 10,000 төгрөг бөгөөд “Монгол шуудан”-200009, “Түгээмэл” -220305, “Улаанбаатар” -2001143, индексээр тус тус захиалан унших боломжтой юм.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна