Морин аялал спортын диваажин - Ирланд


Шүүслэг ногоон зүлэг, зөөлөн уур амьсгал, цэвэр тунгалаг гол горхи энэ бүхэн Ирландын морины аж ахуйг хөгжихөд таатай орчин болж иржээ. Ирландчуудын зүрх сэтгэлд морь хэмээх гайхамшигт амьтан өнө эртнээс өөрийн байр суурийг эзэлсэн бөгөөд энэ тухай үлгэр домог, туульсад нь өргөнөөр тусгагдсан байдаг. Морины уралдаан, морин аялал, морины аж ахуй тус орны хамгийн чухал үнэт зүйлд тооцогддог.
Ирландын сонгодог уралдаан
Морины түүхэн эх орныг Их Британи гэж үздэг. Гэхдээ Ирланд ч адуугаараа алдартай. Энэ улсад 27 морин тойруулга ажилладаг бөгөөд төв морин тойруулгыг Керраг гэж нэрлэдэг. Энэ нь Дублин хотоос 50 км орчимд батлан хамгаалах яамны мэдлийн тэгш талд оршдог байна. Ирландад маш олон төрлийн морины уралдаан тэмцээн зохиогддогоос хамгийн алдартай нь 7-р сарын сүүлээс 8-р сарын эхэн хүртэл бүтэн долоо хоногийн турш явагддаг Галлоуэгийн митинг юм. Энэ уралдааныг ард нийтээрээ хүлээдэг ба тэр ч байтугай түүнд зориулсан дуу хүртэл зохиогджээ. Тэр дуунд: хагас сая хүн цуглалаа, тэдний дунд католик ч байна, протестант ч байна, гэвч тэдний хооронд ямар ч дайсагнал байхгүй гэж өгүүлдэг.
Морины аж ахуйд 10-аас илүүгүй морьдтой хувийн жүчээнүүд чухал байр суурь эзэлдэг. Засгийн газраас цэвэр цусны адууг хөгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлдэг ба цаг агаарын маш таатай орчинтой учраас дэлхийн өнцөг булан бүрээс морь эзэмшигчид энэ улсад л жүчээгээ байгуулах мөрөөдөлтэй байдаг. Ирландын Кулмор морины үйлдвэр нь “Аваргуудын төв” хэмээх нэрийг бахархалтайгаар эзэмшдэг. Энэ үйлдвэрийг үүсгэн байгуулагчид нь Джон Магниер, Роберт Сангстер, алдарт дасгалжуулагч Винсент О,Брайен нар юм. Кулмор үйлдвэр Керраг морин тойруулгаас холгүй оршдог бөгөөд тэндээс олон тооны аваргууд төрөөд зогсохгүй морин спортын жинхэнэ музей болж чаддаг. Энд цэвэр цусны үүлдрийг өсгөж үржүүлэх тал дээр анхаарч олон тэмцээн уралдаан зохион явуулдаг бөгөөд 2011 онд нэгэн маш хүндтэй зочин айлчилсан нь Английн хатан хаан Елизавета байлаа. Тэрээр сонгодог уралдааны 5 удаагийн ялагч Килдар хэмээх морины эзэн аж.
Хурдан морины аж ахуй, үйлдвэрлэл Их Британи Ирланд хоёрыг нягт холбоотой болгодог төдийгүй Ирландын далайгаар дамжиж морьдыг экспортолдог. Их Британийн аварга жокейчуудын дунд хэд хэдэн ирланд унаачид байдгаас Пат Эддери, Кирен Фаллон нарыг нэрлэж болно.
Мөн эдгээрээс гадна Гоффс нэртэй томоохон дуудлага худалдааны төв байдаг ба энд 140-өөд жил уралдааны морьдыг худалдаалж иржээ.
Морин спортын 150 жилийн ой
2014 онд Дублины морины шоу арга хэмжээг зохион байгуулсны 150 жилийн ой болно. Энэ нь Үндэстний цомын наадамтай салшгүй холбоотой ба 1926 оноос Дублины морины шоуны хөтөлбөрт анх оруулжээ. Өнгөрсөн зууны эхээр армийн залуучуудыг морин спортод сургах ажлыг маш идэвхтэйгээр зохион байгуулсан ба энэ үйл хэрэгт 1917 оны хувьсгалаас болж Ирландад цагаачилсан Оросын хурандаа Родзянко чухал үүрэг гүйцэтгэсэн. 1937 онд Ирландын морин спортод алтан үе ирсэн ба энэ онд тэдний баг тамирчид Ага Ханагийн цомыг авч чадсан бөгөөд үүнээс хойш 1979 онд л энэ амжилтаа дахин бататгаж чадсан юм. Ага Ханагийн цомыг багаараа 3 удаа түрүүлэхэд олгодог ба Карим Аль Хусейн Шейх энэ шагналыг өөрийн Ирланд багшийн дурсгалд зориулж Үндэстний цом гэж нэрлэсэн.
Ирландын тамирчдаас хамгийн өндөр амжилт үзүүлснийг дурдвал: Джессика Кертен, Дермот Леннон, Денис Линч, Киан О,Коннор, Шейн Брин, Эдди Макен нар юм. Эдди Макен 1977-1979 онд Ирландын шигшээ багт байж Ага Ханагийн цомыг авахад голлох үүрэг гүйцэтгэж, Хикстедэд 4 ялалт байгуулж,1977 онд Европын аваргын ганцаарчилсан төрөлд мөнгөн медалиар шагнуулж байжээ.
Ирланд угсааны морьд ч бас дэлхий дахинд муугүй амжилт үзүүлж гурвалсан морьдын төрөлд 1-р байр, шогшоо төрөлд 8-р байр тус тус эзэлсэн. Хамгийн өндөр амжилт үзүүлсэн морь бол саарал Круизинг ба тэрээр 1999 оны Аахены Гран при шагнал, 1999 оны Дортмунд, 1998 оны Люцерн, 1996 оны Сан Мариногийн аварга, 1997 оны Миллстритийн Цомын аварга, 1998 оны Женевийн аваргаар тус тус шалгарсан.
Хязгааргүй уудам тал хөндийгөөр
Ирландыг морин аялал спортын диваажин гэж нэрлэдэг. Олон тооны хувийн жүчээнийхэн нутаг нэгтнүүд болон аялагчдад жилийн дөрвөн улиралд маш найрсгаар үйлчилдэг. Хэдэн өдрийн морьтой аялал, бичил уралдаан гэх мэтийн аялагч тус бүрийн сэтгэлд нийцсэн үйлчилгээг туршлагатай хөтөч нарын удирдлаганд явуулж, жүчээ бүр өөрийн уралдааны замтай байдгаас хамгийн томоохон нь Таллимор хотоос холгүй орших Аннахарви жүчээ юм. Тэнд сонирхогчид болон тамирчид бэлтгэлээ базаадаг. Өвлийн саруудад мориор ан хийх нь их түгээмэл байх бөгөөд морийг түрээсээр авч анд ашиглаж болно. Үүний тулд та бусдад аюул учруулахгүй байх хэд хэдэн дүрэм журамтай танилцсан байх ёстой.
Ирландын баруун зүгт Килларни хэмээх үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэн байдаг ба морин аялалаараа маш алдартай. Тэд Данлоу хөндийг туулах тусгай хөтөлбөртэй ба аялах явцдаа дэлхийн өөр хаана ч байхгүй үзэсгэлэнтэй газруудыг үздэг. Аялагчдын ихэнх нь анх удаа морь унаж байгаа хүмүүс байдаг ч морьд нь маш номхон, тусгайлан бэлтгэгдсэн, явах зам маршрутаа мэддэг.
Гэхдээ асуудал байсаар
Дэлхийн эдийн засгийн хямрал Ирландыг тойроогүй нь ойлгомжтой. Эхэндээ ард иргэд бүсээ чангахан бүсэлж байсан ч сүүлдээ жүчээний эзэд морьдоо тэжээж хүчрэхээ болив. Үүний улмаас нэлээд олон тооны эзэнгүй адуу морьд бий боллоо. Хурдан морьдын үнэ ч байж болох хамгийн доод хэмжээнд хүрч, буяны байгууллагууд зөвхөн маш хэцүү тохиолдолд л гараа сунгаж байв. Эзэнгүй морьд машины замаар хаашаа хамаагүй давхилдсаны улмаас аваар осол ч их гарах болов. Гэсэн хэдий ч Ирланд морины өлгий нутаг хэвээр үлдсэн бөгөөд үүлдэр угсааг сайжруулах, уралдаан тэмцээн зохиох ажлууд хийгдсээр байна.
Т.Болормаа
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
202.126.90.117
Ирландын морьдыг монгол хүн уяж болхуу
Reply