Орловын хатирч адуу хурдтай


19-р зууны эхнээс өмнө Оросод хөллөгөөний ба уналгын чиглэлийн өөрийн боловсон үүлдэр байгаагүй юм. 1780-1830 оны үед Орловын хатирч адууг бий болгосон нь хөдөө аж ахуйд гарсан шинэ эргэлт байсан гэж болно.
Орловын хатирч адууг бий болгосон хүмүүс бол А.Г.Орлов ба түүний авьяаслаг туслагч, хамжлагын тариачин В.И.Шишкин нар юм. Тэдгээр хүмүүс сайхан хатиртай, том биетэй хөллөгөөний үүлдрийн адуу бий болгох зорилго тавьж ажилласны үр дүнд ийнхүү Орловын хатирч морьд үүссэн юм. Орлоьын хатирчийг бий болгоход Араб, Голланд, Даний меклёнбургийн ба Английн хатирч үүлдрүүд "эх материал" болж өгсөн ажээ.
1775 онд Араб нутгаас Сметанка гэгч азарга авчирсан нь Оросод урьд өмнө нь авчирч байсан Араб адуун дундаас хамгийн шилдэг нь байсан юм. Тэрхүү Сметанка азаргаар Дани үүлдрийн хонгор гүүг гишгүүлж Полкан 1 нэртэй азарга авч түүгээр голландын хатирч үүлдрийн гүүг хээлтүүлж Барс 1 хэмээх азарга гарган авсан нь хөллөгөөний ба уналгын адууны чанаруудыг маш сайнаар хослуулан шингээсэн байжээ.
Барс 1 нэртэй хээлтүүлэгчийг голланд арабын эрлийз гүү буюу уналга хөллөгөөний адууны /араб меклёнбург/ гаралтай эрлийз гүү хээлтүүлэх ажилд ашигласан байна
Тийнхүү Любезны 1, Лебедь 1, Похвальный 1, Усан 1 нэртэй азаргануудыг гарган авсан аж. Энэ үүлдрийг бий болгох эхэн үед уг адууныхаа тохиромжтой хэв байдал болон үнэтэй сайн чанарыг бататгахын тулд Барс 1, Любезны 1 зэрэг азарганы удмыг барьж төрлийн үржүүлэг өргөн явуулжээ.
А.Г.Орлов энэ үүлдрийг гаргахдаа хатирч адууныхаа ойрын ба холын замд хатирах чадварыг хөгжүүлэхийн тулд дасган тарлах ажил их явуулдаг байж.
19-р зууны 60-аад он болоход Орловын хатирч адуу нь орос оронд хамгийн их тархан дэлгэрсэн үүлдрүүдийн нэг болсон юм.
Энэ адуу олон талын хосолмол ашигтай. Тухайлбал хөнгөн ба дунд зэргийн хөллөгөө, хөдөө аж ахуйн ажилд тохиромжтойгоос гадна нутгийн жижиг адууг сайжруулахдаа маш сайн болохоороо тийнхүү ихэд алдаршсан байна.
Орловын хатирч адууны галбирын онцлог нь:
Энэ адуу ялимгүй том бөгөөд хатингар толгойтой цэх шулуун ба ихэнхдээ яльгүй хонхордуу хамартай урт бөгөөд ихэнхдээ галуун хүзүүтэй, нэлээд өргөн боловч гүнзгий биш цээжтэй. Их матаастай боловч төдийлөн урт биш нуман хавиргатай тиймээс ч зарим адуу хэт урт хөлтэй мэт харагддаг. Нуруу нь ялимгүй хотгордуу, хөл урт, богтос нь заримдаа булчин мах багатай байдаг. Бас толгой нь зантгардуу, биеийн гүн нь хангалтгүй, хөл мөчний үе нь усархаг, урд хөл нь гадагшаа майга байх нь олонтаа. Гол зүс нь бор, хар, хээр, зээрд байдаг.
Энэхүү хатирч үүлдрийн дотор хэд хэдэн хэв байдал бүхий адуу орно. Тэдгээрийн дундаас хамгийн их дэлгэрсэн нь уртавтар биетэй ба цээжний бүслүүрийн хэмжээ ихтэй лагс адуу, мөн том биетэй боловч төдийлөн бядлаг биш бөгөөд цээжний бүслүүрийн хэмжээ багатай адуу хамгийн их дэлгэрсэн нь дунд зэргийн адуу болно. Лагс хэв байдал бүхий хатирч адуу нь адуун сүргийг үй олноор нь сайжруулахад шилдэг сайн үзүүлэлттэй гарч байжээ.
Орловын хатирч адууны шилдэг азаргануудаас дурдахад: 1894 онд төрсөн Громапный азарганы удам /энэ азарга 1600 метр газарт 2 минут 25 сек хурдалсан болно/. Энэ удмын адуу өндөр биетэй, гэвч төдийлөн бядлаг биш. Энэ удмыг залгамжлан үргэлжлүүлж байгаа нэртэй адуу бол Удачный гэгч азарга болон түүний төл Менестрель /Удачный азарга ба Мизурка гүүний төл/ гэгч азарга /2 минут 10 сек хурдалж/ байжээ. Мөн 1920 онд төрсөн Ловчий гэгч азарганы удам /энэ азарга бол Кронпринц гэгч азарга ба Леди нэртэй гүүний төл юм. 1600 метр газарт 2 минут 13 сек хурдалжээ/. Энэ удмын адуу том боловч төдийлөн лагс биш хатингар биетэй, хол ойрын замд сайн давхина. Энэ удмын шилдэг төлөөлөгч болох Ловчий азарга ба Удачная гүүний төл Улов цагтаа 1600 м газарт 1 минут 02 сек давхиж оросод рекорд тогтоож байв. Энэ удамд Отбой гэгч азарга ба түүний төл Лунатик Холст, Корсар, Обряд гэгч азарганууд ордог.
Воин /Птенец гэгч азарга ба Война гүүний төл/ азарганы удам бол Летучий гэгч азарганы удмаас гаралтай. Энэ удмын адуу ялимгүй хөнгөн бөгөөд хатингар янзын дунд зэрэг биетэй хатирах чадвар сайтай.
Воины төл болох Посол азарга 1600 м газрыг 2 минут 12 сек, ач болох Морской Нрибой азарга /соёолондоо мөн хэмжээний газрыг 2 минут 4 сек давхисан аж/. Энэ үүлдрийн дотор Воины төл болох Володар /2 минут 07 секунд/, Дукач /2 минут 11 сек/, ач нь болох Рион /2 минут 05 сек/ гэдэг азарганууд нэлээд алдаршсан ажээ.
Бубенчик /Зенитийн удмын/ гэгч азарганы удам /энэ азарга 1600 метр газрыг 2 минут 10 сек давхиж байжээ/. Энэ удмын адуу том биш боловч маш хурдан давхидаг, хурдан өсөлттэй, бядлаг хэлбэртэй, хэдий тийм боловч жирийн адууны төрх байдалтай, зөөлөн хотгор нуруутай болно. Бубенчик азарга /ихэвчлэн Воин азарганы охин төлүүд/ тэргүүн зэргийн олон төл өгсөн бөгөөд үүнд Ветер, Галл нэртэй азаргануудыг дурдаж болно. Галлын төл болох Лек азарга 1600 м газарт 2 минут 03 секунд давхиж рекорд хурд үзүүлж байсан юм.
Барчук /Барин Молодой азарга ба Молния гүүний төл/ азарганы удам /1600 метр газрыг 2 минут 12 сек давхиж байв/. Энэ удмын адуу хөллөгөөний адууны хэв байдал бүхий ойрын замд маш сайн хурдалдаг том биетэй адуу бөгөөд тэдгээрийн урд хөл сул хөгжсөн, үе нь усархаг байх нь бий. Барчукийн шилдэг төл болох Вельбот азарга маш сайн хатирч төл олныг өгснөөс Баклан азарга 1600 метр газрыг 2 минут 09 секундэнд туулж байжээ.
Ветерок /Вий азарга ба Утрата гүүний төл/ азарганы удам /1600 м газарт 2 минут 16 сек хурдалсан/. Энэ удмынхан нэлээд ноомой ааш зантай, хурдан өсөлттэй том биетэй, ойрхон замд сайн давхидаг. Энэ удамд харьяалагддаг Квадрат азарга 1600 м газрыг 2 минут 08 сек давхиж байсан гээд бахдам амжилтуудыг дурдаж болно.
А.Дөл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна