Н.Санжаадорж: Эрлийз адуу нь үүлдэр биш


“Тод магнай” сайтын 11 сарын нэг сар, нэг хэлэлцүүлгээр “Монгол адууны үржил селекци, эрлийзжүүлэг” сэдвээр ярилцаж байгаа билээ. Энэ удаагийн ярилцлагын ширээнээ Хэнтий аймгийн МСУХ-ны тэргүүн асан Н.Санжаадорж оролцож байна.
-Энэ сарын сэдэв “Монгол адууны үржил селекци, эрлийзжүүлэг” байгаа. Энэ сэдвээр та бидэнтэй санал бодлоо хуваалцана уу?
-Өнөөдөр дэлхий дээр 200 гаруй үүлдрийн адуу бий гэлцдэг. Энд шинэ үүлдэр гаргахын тулд дор хаяж 40-50 жилийн хугацаа ордог тухай мэргэжлийнхэн ярьдаг. Тэгэхээр манайхны яриад байгаа шинэ цагийн монгол адуу нь нэрнээсээ авахуулаад буруу юм. Эрлийз адуу нь өөрөө үүлдэр биш. Өөрөөр хэлбэл англи, монгол адууг эрлийзжүүлээд гарсан адууг англичууд шинэ англи адуу гэж ярихгүй л байхгүй юу. Магадгүй үнэхээр шинэ үүлдрийн адуу гаргачихсан бол өөр хэрэг л дээ. Яг одоогийн байдлаар шинэ үүлдрийн адуу монголд гараагүй байна. Гэтэл бид эрлийз адуугаа улсынхаа баяр наадмаар уралдуулчихаад цол шагнал өгөөд байгаа нь ёс суртахуунгүй асуудал л гэж хэлнэ. Өөрөөр хэлбэл УАЗ 469 машины уралдаанд жийп авчраад уралдуулж болохгүй биз дээ.
-Та бол эрлийзжүүлэг хэрэггүй гэж үздэг юм байна тийм үү?
-Тийм ээ огт хэрэггүй л гэж хэлнэ. Хоёр өөр үүлдрийн адууг эрлийзжүүлээд шинэ үүлдэр гаргаагүй тохиолдолд аль нэг нь сайжирна гэж байхгүй. Харин ч нэг нь устдаг юм. Манайд дээхэн Жаргалантын морин заводын адуу гэж байлаа. Харин өнөөдөр энэ адууны удам угшлаас байхгүй. Түүний дараа 60,70-аад оны үед морин тойруулгынхан гаднаас адуу оруулж ирээд, галшар адуутай нийлүүлээд Их салхин гэж адуу гаргасан. Гэтэл бас л одоо байхгүй байна. Их салхины дараа наяад онд морин тойруулгынхан тогоруу адууг гаргасан. Өнөөдөр тэрний удмаас тодорсон нь Эрдэнэчулууны шарга байлаа. Эндээс харж байхад тав, зургаадугаар үедээ ороод ирэхээр өнөө адуу нь байхгүй болчихоод байгаа юм. Хэрвээ цэвэр үүлдрийн адуу байсан бол өөр л дөө. Жишээ нь Хардэл жанжин бээс монгол адууг монгол адуугаар нь эрлийзжүүлж бий болгосон нь өнөөдрийг хүртэл 100 гаруй жил хурдалж байна шүү дээ.
-Уг нь адууны цус холдох тусмаа сайжирдаг гэдэг биз дээ?
-Тийм ээ адууны цус холдох тусмаа сайжирдаг нь үнэн. Гэхдээ хоёр өөр үүлдрийн адууг нийлүүлээд сайжирна гэсэн үг биш. Жишээ нь хүнээр хэлбэл баруун аймгийн монголыг, зүүн аймгийн монголтой суулгана гэсэн үг. Тэрнээс монгол хүнийг хятад хүнтэй суулгана гэсэн үг биш.
Энд би нэг л юм хэлнэ. Монгол үндэсний наадам түүний дотор морин уралдаан гэдэг Монгол хүний дархлааны үндсэн хэсэг. Өөрөөр хэлбэл монгол адуугаараа уралдаж байж монгол соёл маань хадгалагдана. Тэр л монгол зан үйл, адуу мал, бэлчээр энэ бүхэн байж сая монгол ахуй болно. Үндэснийхээ их баяр наадмаар эрлийз адуу уралдуулахгүй байхын учир нь энэ юм. Мориор дамжсан үндэсний их өв соёлоо хадгалж үлдэхийн тулд монгол адуугаараа л уралдах ёстой. Тэрнээс өөр төрлөөр жишээ нь махны чиглэлээр үржүүлж, эрлийзжүүлж болно шүү дээ.
-Тэгвэл өнөөдөр эрлийз, монголоор ялгаж уралдуулаад байгааг сайшаадаггүй байх нь ээ?
-Би бол үндэсний баяр наадмаар уралдуулах нь буруу л гэж хэлнэ. Англи адуу түргэн өсөлттэй, богино настай. Нохой жилд хоёр нас авдаг шиг даага нь өнжөөд шүдлэн болчихож байгаа юм. Тэгэхээр даага шүдлэн хоёрыг уралдуулахаар шүдлэн л түрүүлнэ. Өөрөөр хэлбэл монгол адуу бага насандаа ах адуутай уралдаад байна гэсэн үг. Харамсалтай нь хүмүүс монгол адууг өөр үүлдрийн адуутай нийлүүлээд монгол адуу сайжирна гэж ойлгоод байх юм. Үнэндээ сайжирдаггүй юмаа. Нөгөөтэйгүүр яваандаа баяр наадмаар монгол эрлийзээ хольж уралдуулна гээд байгаа. Энэ бол монгол наадмын соёлд харш зүйл. Монгол адуу монгол наадамдаа уралдаад чанараа үзэж байх ёстой юм.
-Та бол Хэнтий аймгийн МСУХ-ны тэргүүнээр олон жил ажилласан хүн. Хэнтийчүүд баяр наадмаараа эрлийз морьдыг уралдуулдаггүй. Хөдөө орон нутагт энэ талаар малчид ямар бодолтой байна вэ?
-Би энд болохгүй муу талыг нь ярилаа. Үнэндээ жирийн малчдын хувьд энэ нь уламжлалт соёлд харш, эс харш алин болох талаар дүгнэж чадахгүй. Үүний цаад учрыг хүмүүс сайн ойлгохгүй байгаа учраас л адуу сайжирна гэж яриад байна. Өнөөдөр нэг хэсэг нь эрлийз адуу сайн гэж бодож байхад, нөгөө хэсэг нь эрлийзүүдтэй уралдуулж үзчихээд дэмий болохыг нь ойлгож байна. Үүнийг гол нь бодлогын хэмжээнд зохицуулах хэрэгтэй юм. Магадгүй цэвэр цусны гадаад адуутай нь сайд асан Цэнгэл, Максын Ганбаа нар шиг гадаадад бооцоотой уралдуулж болж байна. Яагаад гэвэл тэнд үндэсний соёл хамаагүй. Харин монголд бол өөр. Монгол хүнийг монголоор нь авч явах дархлааны нэг монгол наадам, түүнийг бүрдүүлэгч морин уралдаан гэдгийг дахин дахин хэлмээр байна. Энэ бол тусгаар тогтнол, үндэсний соёлтой холбоотой.
-Бидний яриа ингээд өндөрлөж байна. Нэг сар нэг сэдэв буланд санал бодлоо хуваалцсанд баярлалаа.
А.Дөл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна