2011 оны шилдэг унаач Э.Хатансайхан: Хол газар уралдаанд явж газар үзэх гоё


Сайхандулаан сумын уугуул, 2011 оны шилдэг хурдан морь унаач Эрдэнэбаярын Хатансайхантай ярилцлаа.
-Хатансайхан хэдэн жил хурдан морь унаж байгаа вэ?
-Таван настайгаасаа морь унаж байгаа. Манай ээжийн талын хамаатан Ганбаатар ахын морийг эхэлж унаж сурсан. Тэгээд шүдлэн насны морийг нь унаж сумынхаа наадамд анх уралдаад дөрөвт давхиж ирсэн.
-Авсан айраг, түрүүгээ тоолж байв уу?
-Үгүй. Өвлийн Хутагтын хурд бүсийн наадамд азарга унаж түрүүлсэн. Дараа жил нь бас аман хүзүүдэж байсан. Зуных нь наадамд бас түрүүлж байсан. Сумынхаа наадам, ойгоор уралдаж байсан.
-Хэн, хэний морийг унадаг вэ? Голдуу ямар насны морь унадаг вэ?
-Ганбаатар, Цэнгэл, Дугар, Саака гэдэг ах нарын морийг унасан. Зургаан насыг бүгдийг нь унадаг.
-Чиний унах дуртай ямар морь байдаг вэ. Аль морио олон жил унаж уралдаж байгаа вэ?
-Таван жил унаж байгаа хээр азаргаа унах дуртай. Хээр азарга дөрөв түрүүлж, нэг аман хүзүүдэж, хоёр айрагдсан. Хээр морийг нь нэг түрүүлгэж, хоёр аман хүзүүдүүлж, гурав айрагдуулсан. Хээр азарга нь Дугарынх, хээр морь нь Ганбаатар ахынх байгаа юм.
-Хамгийн хол хаашаа явж уралдаж байсан бэ?
-Өвөрхангайд очиж уралдаж байсан. Бас Дундговьд очиж өвлийн наадамд уралдаад есөлсөн юм.
-Ер нь хол газар явж уралдах хэцүү юу?
-Хэцүү ш дээ, танихгүй хүүхдүүдтэй уралдах. Манай сумаас холын уралдаанд явдаг хүүхдүүд байдаг. Хол явахаар тэд нартай нийлдэг. Тэгэхгүй бол танихгүй хүүхдүүд гоочлоод байдаг юм.
-Хурдан морь унах юу нь гоё байдаг юм бэ?
-Айрагдаж, түрүүлэх нь гоё ш дээ. Хол газар явж газар үзэх ч бас гоё.
-Гэхдээ бусад хүүхэд тоглоод явж байхад морио хөлслөх хэцүү биш үү. Тогломоор санагддаггүй гэж үү?
-Зун цагт морь хөлслөх хэцүү шүү, говийн халуунд. Өвөл морь унахад заримдаа даарна. Зөндөө л хэцүү юм байдаг.
-Уралдаан болохын урьд орой нь унтахын өмнө юу бодогддог вэ. Сэтгэл хөөрдөг үү?
-Айрагдахыг л бодно. Мордохынхоо өмнө бурхандаа мөргөөд л гардаг юм. Уяан дээрээ морины тарни уншина.
-Морио айрагдуулж, түрүүлгэхийн тулд уралдааны замд яаж уралдах ёстой вэ?
-Ер нь гамнаж уралдаад үзүүр дээрээ явуулах хэрэгтэй байдаг. Өмнө нь уралдаж байгаагүй газар уралдвал газрынхаа баримжааг авч уралдана даа. Ойртож байгаад явуулах гэх мэт. Мэдэхгүй газар хоёр, гурван морины ард явж байхгүй бол эвгүй ш дээ. Түрүүлээд явах боломжгүй.
-Уралдаанд явахаар хичээлээ таслах тохиолдол байна уу?
-Хичээл номын үеэр хүмүүс морь унуулна гээд аваад явдаг. Одоохондоо нэг их тасалдаггүй. Хавар болохоор л хүмүүс авч явна.
-Багш нь загнах уу?
-Загнана ш дээ. Тэгэхээр нь би дуугүй л байдаг юм.
-Морь унадаг хүүхдүүд сар бүр цалин авдаг болсон. Чи цалин авдаг уу?
-Би цалин авдаггүй. Миний морь унаад авсан хамгийн том шагнал унадаг дугуй байсан. Ганбаа ах авч өгсөн юм. Би Ганбаа ахынхаа морийг олон жил унаж байгаа.
-Тэгвэл уралдаан болгоны дараа тодорхой хэмжээний хөлс авч чаддаг уу?
-Авдаг. Өвөрхангайд шүдлэн үрээ 30 хэдээр орж уяач нь 30 мянган төгрөг өгсөн. Харин соёолон зургаалахад морины эзэн нь юм өгөөгүй. Би авъя гэж хэлж чадаагүй.
-Чамд бэртэх тохиолдол гарч байсан уу?
-Нэг их бэртэж үзээгүй. Хааяа л ойчиж байсан.
-Ер нь унаач хүүхдийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалах тал дээр ямархуу арга хэмжээ аваасай гэж үздэг вэ?
-Зуны уралдаанд олон морь уралдвал тоос их гараад морь үзэгдэхгүй болдог. Тэгэхээр газраа сайн засах хэрэгтэй. Зун цагт чийгтэй уралдах л гайгүй байдаг юм. Өвөл цас багатай үед уралдаасай гэж боддог. Ер нь өвлийн уралдаан байх ёсгүй л гэж боддог. Өвөл уралдахгүй байсан нь дээр. Уралдаж байхад зарим хүүхэд гараа бариад л уйлаад байдаг юм.
-Хатансайхан том болоод ямар мэргэжилтэй болох вэ?
-Уяач болно гэж боддог. Хүмүүс адуу бэлэглээд одоо би хязаалан үрээ, шүдлэн үрээ, унагатай гүүтэй болсон. Би ойр зуурын уяаны ажлаа хийчихэж чадна. Ер нь морь уячих байх гэж боддог. Гэхдээ миний нас арай бага байна.
Д.Ирмүүн


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
23 цагийн өмнө ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна