Нэрт уяач “хоргой” Батсүх Жаргалант адууны тухай


Хэнтий аймгийн Баянхутаг сумын уугуул, Төв аймгийн Жаргалант сумын харьяат нэрт уяач “хоргой” хэмээх Батсүх гуайтайн уулзаж ярилцахад чухал сонин, зүйлийг хэлж байсныг мартах аргагүй. Хар багаасаа монгол адууг унаж эдэлж өссөн, идэр залуугаасаа тахийн, Жаргалантын эрлийз адууг маллаж, эдэлж явсан, олон залуучуудыг хурдан морины соёлд сургаж бүхий л хөдөлмөрөө адуунд зориулсан юм үзэж нүд тайлсан өвгөн уяач билээ. Жаргалант адуу гэдэг чухам ямар адуу бий болсон, ямар нь хурдалж байсан, хамгийн хурдалж тодорсон адуу, түүний үр удам, одоо яагаад байхгүй болсон зэргийг өөрийн биеэр үзэж туулсан хүн. Тэрээр “би өмнө нь Даваахүүд ярьж байсан, одоо чамд ярья” гээд :
-Партизаны САА-н Манлай уяач Доржсүрэнгийн Даян түмний эх хээр морь байна шүү дээ? Баянцагааны Баяр адууны угшилтай. Баянцагааны МУ-ын Алдарт уяач “сэрх” Тожил надад ам цагаан хул, шар хээр ч юм шиг завсрын зүстэй гүү өгсөн юм. Тэгэхдээ “манай хадмын адууны байдас шүү. Ах унаад нүдэн Бат даалуу тоглоод энд тэнд тэнэж яваад унагалуулдаггүй юм. Чи унагалуулаарай” гэж хэлж өгсөн. Би түүнийг Жаргалантад аваачаад тахийн хээрт хураалгасан. Гэтэл намар нь “ногоон” Цэндсүрэн гэгч шоронгоос гарч ирээд надтай уулзан ганц юм задлаад идэшний адуу хэрэгтэй байна гэж гуйгаад байхаар нь:
–Би чамд хул, шар хээр гүүгээ өгье. Энэ гүүнээс сайн төл гарна. Ямар ч байсан алж идэж болохгүй шүү, өөрөө зохицуулаарай гэж хэлээд өгсөн. Цэндсүрэн надаас аваачаад “хар толгой” Чадраабалтай идэшний адуугаар сольсон байсан. Тэнд очоод гарсан унага нь явсаар Доржсүрэнгийн хээр морь болсон нь тэр юм. Чадраабал, Дамдинбазар гээд Завханыхан надаас авсан гүүний удам угшлыг тодорхой мэддэггүй юм шиг байгаа юм. Үүнийг Даваахүүд би хэлж л байсан даа. Тиймээс Доржсүрэнгийн хээр морь Оросын Дон ч билүү, будённый ч билүү эрлийз гүү, тахийн эрлийз азарга орсон эцэгтэй Баянцагааны Баяр адууны хул шар хээр гүүнээс гарсан удамтай юм.
Жаргалантад ингэж хурдалсан их насны морь урьд өмнө ч байгаагүй, одоо ч дахиж төрөөгүй юм. Юндэндоржийн хээр гэж байсан ч төрийн олон наадамд түрүүлж байгаагүй.
Жаргалантын тахийн эрлийз адууны тухай ярих юм бол яг үнэндээ армиас маршал Чойбалсанд тахийн эрлийз хоёр гүү, тахийн эрлийз нэг азарган үрээ бэлэглэснийг Жаргалантын САА-д өгсөн юм билээ. Гэтэл азарган үрээ нь хүн, мал барьчих гээд маллахын аргагүй амьтан болж төмөр тушаагаар тушиж хүлж байгаад төмөр тушаатай нь зүүн хараагийн хориход идэшинд хүргүүлжээ. Тэгсэн өнөөх тахийн эрлийз азарган үрээ нь алах гэж очсон хоригдлыг туурайгаараа цавчаад амь нас нь хохирсон харамсалтай түүхтэй юм. Сүүлдээ хоригдлууд нийлж байгаад “цааш нь харуулсан” байдаг. Жаргалантын САА-д Цэрэнпэл зоотехникийг байх үед түүний удмаас үлдсэн тахийн бор гэдэг сайхан бор халиун халзан азарганы төл буган хээр унага гараад түүгээр азарга тавиад тахийн хээр гэдэг нэртэй болсон байсан юм. Тэр хээр азарганд би Баяр адууны хул, шар хээр гүүг тавьж түүний төл нь Доржсүрэнгийн хээр морь юм. Надаас өөр ингэж мэдэх хүн одоо байхгүй. Тахийн хоёр гүүний нэгнээс нь гарсан нь 1957 оны улсын наадмаар Буянт-Ухаад сайран дээр буруу харж зогсоод гуравт ордог даага юм. Ер нь тахийн эрлийзүүдээс хар голтой хул хээр, хар голтой улаан хээр, өсгий цагаан зүстэйнүүд нь сайн адуу байдаг. Тахийн азаргатай холбоотой нилээд хэдэн төл үлдсэн. Ихэнх нь харин ёстой урдуураа очвол хаздаг, хойгуураа очвол өшиглөдөг, олмоо татвал самардаг сургаж дийлддэггүй, эсвэл унаад урагшаа гишгэдэггүй араншинтай адуу гардаг байсан. Тэднээс ганц нэгэн гайгүй адуу гарсан нь Юндэндоржийн хээр, Балчингийн хээр буюу Чойжилын хээр гээд хэдхэн адуу бий.
Чойжамцын шүдлэн, хязаалан, соёолон улсад гурав түрүүлдэг хурдан хээрийн эцэг нь олдохгүй юм гэж Цэдэнбалжир багш ярьдаг байсан. Тэд мэдэхгүй нь аргагүй л дээ. Усны Нанзадын хар морины үр юм шүү дээ. Үртэй морь нэг л төл гардаг, тэр нь сайн гардаг гэдэг үнэн юм билээ. Хар морь болохоор Жаргалантын Дон үүлдрийн хөлгүй барак азаргыг усны Нанзад тэргэнд хөллөөд Нанзадын ганц хар гүүг нь хурааж байсан юм. Хар гүүнээс эр хар унага гарсан. Хар унагыг нь засаад асман азарга болсон. Асман болоод “япон” Будын ганц бор гүүг хурааж байгаад ганц унага гарсан нь Чойжамцын хурдан хээр морь байгаа юм. Түүнээс хойш тэр гүүг өөр азарганд хураалгаад олон унага гарсан. Нэг ч олигтой адуу гараагүй. Үүнээс өөр хурдалсан удам, үр төл гэж байхгүй. Ер нь Жаргалантын эрлийз адуунаас одоо бараг байхгүй болсон. Жолооч “онин” Хишгээд ганц нэгэн адуу байгаа. Ер нь байхгүй болчихоод л байгаа юм.
Гарамжавын улсад түрүүлсэн “их салхины” үрийн үр “гээдэн” хүрэнийг би авч азарга тавьж байсан. Тэр маань Бурхан халдуны “гээдэн” хүрэн азарга гэж байж байгаад одоо тасарлаа. Миний “гээдэн” хүрэн ухна шиг юм байж л байдаг, хурдалж л байдаг байсан. Түүний үр төлүүд Дашаа, Мундаад байгаа олигтой давхиж байгаа юм алга. Бас л тасарч байна.
Ер нь энэ эрлийз цус малыг сайжруулдаггүй муудуулдаг нь үнэн юм байна. Эрлийз, хурлийз, хунхууз, усан хунхууз, ортоом, усан ортоом гээд байхгүй болдог гэдэг яг л тэр маягаар дуусч байх шиг байгаа юм. Хувь тавилан нь тэр юм байлгүй. Өвгөн ах нь их л юм үзлээ дээ үнэн юм үнэн л байдаг байхгүй юу? ... гэж ярьж билээ. Эндээс нэрт уяач “хоргой” хэмээх Батсүх гуайн ярианд эргэлзэх зүйл үгүй л болов уу?
Н.Санжаадорж
2011.03.08.
6 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 23:12 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
66.181.161.1
моринд хайртай монгол ахан дүүс мэдэх ёстой үнэнг хэлхэд доржсүрэнгиин аврага хээр сангиин адуунаас хулгайн журмаар гарсан цэвэр жаргалант унага мѳѳн хоргой ах ёстой бурлаа даа
Reply139.5.216.205
Сайхан өвгөн Хоргой Батсүх.
Reply202.126.88.39
Ene zunsun ubgun jargalant aduug medeed bgraa. Hudal yarij hulgai hiihees uur chaddag yum bdg bsn yumuu. 90 onii suulees maksiin Gambaa deer ochij moriig ni uyaj jaahan ner olj absan hun shuu dee . Deehnii hugshchuul bol uzehgui . Jargalantad bol ih l ner muutai bsn hun shuu dee zailuul !!!!!
Reply202.126.89.156
Сайхан түүх!!
Reply66.181.161.74
за би ногоон цэндсүрэн гэж ярмад байгаа хүнии хүү байна хоргой ах настай хүн үнэн ярих хэрэгтэй хоргой ахын ѳгсѳн хул гүү манайд олон тѳл ѳгсѳн бүгд хурдан байсан тэр хул гүү баянцагаан гаралтай н үнэн манлайн хээр моринд ямар ч хамаагүй
Reply157.131.77.98
Janchiv gyainx xyl azargani talaar sonsson sonin uy bna? We