Оны шилдэг унаач М.Лигдэн: Гиннест 3000 морь уралдана гэхээр нь айж байсан


Энэ удаагийн бяцхан унаачдын түүчээг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Манлайжавын Лигдэн үргэлжлүүлж байна. Тэрээр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уяач Отгонбаатарын хар морийг унаж Архангай аймгийн 90 жилийн ой, хангайн бүсийн наадам, “Монгол морь-Дэлхийн дээд амжилт” Гиннесийн уралдааны төвийн бүсэд түрүүлсэн амжилтаараа аймгийнхаа 2013 оны шилдэг унаачаар тодорсон юм.
-Монголын алтан ургийн сүүлчийн хаантай адилхан нэртэй юм байна. Манай уншигчдад өөрийнхөө тухай дэлгэрэнгүй танилцуулна уу?
-Лам өгсөн гэж аав хэлсэн. Манай аавыг сумын Алдарт уяач Манлайжав гэдэг. Ах бид хоёр аавынхаа уясан морийг унадаг юм. Гэхдээ ах хурдны морь унаж байгаад хасагдчихсан. Одоо ааштай морьдыг л унадаг. Харин би нэгдүгээр ангидаа буюу зургаан настайдаа хурдны морь унаж эхэлсэн. Одоо 11 настай.
-Анхны айраг түрүүгээ хэзээ хүртэж байв. Олон айраг, түрүүтэй юу?
-Өөрийнхөө хар морийг анх унаж уралдаж байлаа. Дараа нь айлын хээр морийг сумын баяр наадмаар унаж, түрүүлгэсэн нь анхны түрүү байгаа юм. Мөн аавын ах Доржзодовын хонгор азаргыг аман хүзүүдүүлж, бас айргийн гурваар давхиулж байлаа. Түүнчлэн овооны наадмуудад олон ч удаа уралдаж айраг түрүү авсаан.
-2013 онд уяач Отгонбаатарын хар морийг унаж одтой сайхан наадсан байгаа. Ер нь хаагуур хаагуур наадсан бэ?
-Отгонбаатар ахын хар морийг л унасан. Эхлээд Архангай аймгийн 90 жилийн ой, хангайн бүсийн наадамд унаж аман хүзүүдүүлсэн. Дараа нь Гиннесийн уралдаанд 11-д давхиулж, төвийн бүсдээ түрүүлсэн. 3000 морь уралдана гэхээр нь айж л байлаа. Гэхдээ төвийн бүсээсээ түрүүлж гараад, арван хэд рүү ороод ирэхэд тэр айдас алга болчихсон. Би хар морийг анх удаа унасан болохоор ааш занг нь сайн мэдэхгүй ч гараа гайгүй, хөөлт их сайтай морь байна лээ. Харин Өвөрхангай аймгийн даншиг наадамд хорьдоор ирсэн. Нэмж сонирхуулахад өнгөрсөн жил Хүйн долоо худагтай илүү “танилцсан” гэх үү дээ. Багадаа Улаанбаатар хотод очиж байсан ч энэ жилийнх шиг мэдрээгүй санагдсан.
-Энэ хар мориноос өмнө хэний ямар, ямар хурдан хүлгэдийг унаж амжилт гаргав?
-Аавын унаган халзан морийг дааганд нь унаж сумынхаа наадамд тавлаж байлаа. Шүдлэнд нь шөвгөрүүлж чадаагүй. Харин хязааланд нь түрүүлгэсэн. Мөн энэ жил /2013/ Доржзодов ахынхаа хонгор азаргыг унаж сумандаа гурвалж, хар морины эзэн Отгонбаатар ахынхаа хээр соёолонг түрүүлгэлээ.
-Ер нь миний дүүгийн хувьд морь унахын сайхан нь юу вэ?
-Морио шөвгөрүүлчихээд ирэхэд гоё байдаг. Мөн хурдны морь унадгаараа бахархдаг. Ийнхүү амжилт гаргахад гол нь унах мориныхоо зан чанарыг нарийн мэдэх хэрэгтэй гэж боддог юм. Жишээлбэл, гараа сайтай мөртлөө уралдаан дунд явахгүй байвал гараан дээр нь амыг нь татаж явах гэх мэт. Би хаана ч очсон дөт замыг барьж уралддаг.
-Аав нь сумын Алдарт уяач гэсэн. 11 настай “том залуу” аавдаа тусална биз?
-Уяаны үед морио орой нь үсэргэнэ, өдөр нь хөлс авна. Мөн орой морио залдаг. Тэгээд л наадмаар унана даа.
-Танай ангид хурдны морь унадаг хүүхэд бий юу?
-7-8 хүүхэд л байдаг. Ангийнхаа Дашням гэдэг хурдны морь унадаг хүүхэдтэй дотны найзууд. Найз маань хоёр жил хурдны морь унаж байгаа юм. Харин би зургаан жил унаж байна. Тэднийх, манайх хоёр Өндөр-Улаан сумын Бэлх багт амьдардаг.
-Лигдэн өөрийн гэсэн адуутай юу?
-7-8 адуу бий. Намайг бага байхад хүмүүс бэлэглэж байсан гэж аав хэлсэн. Хоёр бор гүүнээс минь олон төл гарсан.
-Ярилцсанд баярлалаа. Дүүдээ амжилт хүсье.
У.Энхмаа

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна