М.Жамъяншарав: 2013 онд бид аз хийморь дүүрэн, амжилт бүтээл арвин байлаа


Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын морин спорт уяачдын "Орхон" холбоо XVII жарны модон морин жил 10 нас хүрч буй. Өнгөрсөн жил аймгийнхаа шилдэг салбаруудын зургадугаарт жагссан тус холбоо 10 жилийн тэртээ 2004 онд тулгын чулуугаа тавьж, голомтоо бадрааж байсан гэдэг. Өнгөрөгч 2013 онд тус холбоо удирдлага зохион байгуулалтын өөрчлөлтөнд орж, тэргүүнээр сумын ИТХ-ын дарга Мишигдоржийн Жамъяншарав сонгогджээ. Мөн нэр бүхий 17 хүн тэргүүлэгчийн үүрэг гүйцэтгэхээр болж өөрийн гэсэн байр, тамга тэмдэг, гэрчилгээтэй болсон байна. Ингээд "Орхон" МСУХ-ны тэргүүн М.Жамъяншаравтай ярилцсанаа хүргэе.
-Шинэхэн тэргүүн албаа хүлээн авснаас хойш ямар ямар ажлыг хийж гүйцэтгэсэн бэ?
-Би анх 2004 онд Бат-Өлзий сумын МСУХ-ны тэргүүлэгчээр сонгогдож байсан. Харин 2013 оны есдүгээр сард уяачдын холбооны ээлжит хуралдаанаар тэргүүнээр сонгогдсон. Нэгэнт шинэ удирдлагатай болсон учраас хамтран ажиллах багаа шинэчилж, тэргүүлэгчдээ шинээр сонгосон. Одоо манай сумын МСУХ 18 тэргүүлэгч, 63 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Өвөрхангай аймгийн морин спорт уяачдын “Арвагар хээр” холбоо 2014 оныг салбар уяачдын холбоогоо бэхжүүлэх жил болгон зарлаж, 13 зорилт бүхий уралдаан зарласан юм. Энэ уралдаанд бид идэвхтэй оролцон 19 сумаасаа зургадугаар байрт шалгарсан.
-Аль сум тэргүүлсэн бэ?
-Бүрд сумын уяачдын холбоо тэргүүлж, Баруунбаян-Улаан сум удаалан, гуравдугаар байрт Баян-Өндөр, дөрөвдүгээр байрт Уянга, тавдугаар байрт Арвайхээр сумын уяачдын холбоо тус тус шалгарсан. Түүнчлэн 2013 онд манай сумын уяачид одтой сайхан наадаж, улс, бүс, аймгийн уралдаанд айраг, түрүү авцгаасан.
-Улс, бүсийн чанартай ямар наадамд Бат-Өлзий сумын уяачид уясан хүлгээ айрагдуулав?
-Сумын Алдарт уяач Тогмидын Болдбаатар 2013 оны аймгийн хаврын бүсийн уралдаанд хүрэн морио түрүүлгэж, зун долоон сард Архангай аймгийн 90 жилийн ой төвийн бүсийн уралдаанд хүрэн азаргаа гуравт давхиулсан. Мөн түүнчлэн “Арвагар хээр” холбооноос зохион байгуулсан монгол түмний морины их шүтээний даншиг наадамд хүрэн азарга нь дөрөвт давхиж нутаг орны маань нэрийг гаргасан. Энэхүү амжилтаараа Болдбаатарын маань хүрэн азарга Өвөрхангай аймгийн шилдгийн шилдэг азаргаар шалгарч, Болдбаатар аймгийн Алдарт уяачийн болзол хангасан.Манай сумаас аймгийн Алдарт уяач төрөлгүй бас нэлээд завсарлаад байсан. Түүнийг Болдбаатар маань залгууллаа. Мөн усан могой жилийн амжилтаараа найман хүн Сумын Алдарт уяач цолыг авч байгаа. Ер нь манай сумын уяачид өнгөрөн одож буй жилд хийморьтой байсан нь олон зүйлээс харж болохоор байлаа.
-Уралдаануудын амжилтаас гадна өөр юунаас уяачдынхаа хийморийг шинжиж дүгнэв?
-“Арвагар хээр” холбооны шинэ жилийн цэнгүүн 12 дугаар сарын 23-нд болж, тэр үеэр азтанууд тодруулсан юм. Тэрхүү цэнгүүнд манай сумаас таван уяач явсан. Манай холбооны тэргүүн байсан Иточу Энхбат хурдан дааганы уламжлалт сугалаа явуулдаг юм. Тэгсэн Манлайн хурдан удмын даагыг авах эрхийг манай ахмад уяач Дондогширчин гуай авчихсан. Бас энэ жилийн аймгийн шилдэг уяачаар шалгарсан аймгийн Алдарт уяач Нохойцагааны 2013 онд улс, бүсийн уралдаан олон түрүүлж, айрагдсан соёолонгийн дүүг авах сугалаанд миний бие азтанаар тодорсон. Ийнхүү явсан таван хүний хоёр хурдан удмын даагатай ирсэн дээ. /инээв/
-Үнэхээр хийморьтой байжээ?
-Тийм шүү. Уралдааны амжилт, сугалааны одоос гадна бид 2013 онд нэлээд олон ажил хийж гүйцэтгэсэн. Хөрөнгө оруулалтын тал дээр гэх юм бол гарааны төхөөрөмжтэй болж чадлаа. Мөн уралдааны замаа заслаа. Манай сумын уралдааны зам жаахан төвөгтэй, хад асга ихтэй байсан юм. Түүнийгээ орон нутгийн хөгжлийн сангаас 10 сая төгрөг гарган зарцуулж сайхан зассан.
-Уралдааны зохион байгуулалттай холбоотой чухал асуудлуудаа шийдвэрлэжээ. 2014 онд юу хийхээр төлөвлөж байна?
-2014 онд манай сумын 90 жилийн ой тохиож байгаа. Мөн бид аймгийн хаврын бүсийн уралдааныг нутагтаа зохион байгуулахаар болсон. Аймгийн зүүн бүсийн есөн сумын хамгийн сүүлийнх нь манайх. Тэр утгаараа өнгөрсөн хавар шилжин явах хадгийг миний бие өөрөө очиж Бүрд сумаас хүлээн авсан.
-Бүсийн уралдааны тов гараа юу?
-Гуравдугаар сарын 9 буюу хаврын дунд сарын шинийн найманд Бат-Өлзий сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэр Нарийн хужиртын аманд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа. Сайхан цагаан тал байгаа.
-90 жилийн ойн хүрээнд уяачдын холбооны тэргүүн бас сумын ИТХ-ын даргын хувьд хийх ажил ихтэй л байгаа байлгүй?
-Тэгэлгүй яахав. 90 жилийн ойгоо 7-р сарын 20-доор хийхээр төлөвлөж байгаа. Үүнтэй холбогдуулан хийхээр төлөвлөсөн шат дараалсан арга хэмжээнүүд бий.
-Унаач хүүхдийнхээ амь нас аюулгүй байдлыг хамгаалах тал дээр хэрхэн анхаарч байгаа вэ. Хамгаалалтын хувцас хэрэгслээр хангагдаж чадсан уу?
-Бидний анхаарал хандуулдаг хамгийн гол асуудлын нэг нь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж уралдуулах асуудал байдаг. 2013 онд бид аймгийнхаа холбоогоор дамжуулан 30 унаач хүүхдийн хувцас, хэрэгсэл захиалж авсан. Түүнийгээ хэрэглэж байна. Даатгалд бол 100 хувь хамруулж байгаа.
-Бат-Өлзий сумаар овоглодог уяачдаас хэд нь аймаг, сумын цолтой вэ?
-Болдбаатартай нийлээд гурван хүн аймгийн Алдарт уяач цолтой. Сумын Алдарт уяач цолтой 17-18 цолтой хүн бий.
-Морь жилийн босгон дээр “Холбоод” булангийн маань зочноор тухалсан Бат-Өлзийчүүдэдээ баярлалаа. Та бүхний уясан хүлэг хурдан, унасан хүүхэд нь цовоо, хурсан олон нь сэтгэл тэнэгэр сайхан наадаж байх болтугай.
-Морин жилийнхээ босгон дээр сумынхаа уяачдын холбоо, уяачдаа танилцуулах боломжийг олгосон “Тод магнай” сэтгүүл, сайтын хамт олондоо баярлалаа. Ингээд Өвөрхангайчууд болон түүн дотроосоо Бат-Өлзий сумынхаа нийт хөдөлмөрчид, иргэд, уяачдадаа 2014 онд морьд нь хурдан, хүүхэд нь сэргэлэн, уяачид маань эрүүл энх байж юу санасан есөн хүсэл нь сэтгэлчлэн бүтэх болтугай хэмээн ерөөл өргөе.
А.Мөнх /"Тод магнай" сэтгүүл. Дугаар 13/48//







0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна