Аймгийн Алдарт уяач Ч.Наянжин: Түрүүлэх боломжтой байсныг буруу тооцоолоод аман хүзүүдүүлсэн


Хөвсгөл аймгийн Бүрэн сумын уугуул, Түнэл сумын суугуул аймгийн хошой аварга малчин Чулууны Наянжинтай уулзаж ярилцсан. Түүний хээр азарга аймгийнхаа баяр наадамд зургаантаа аман хүзүүдэж байсан хурдан хүлэг юм.
-Наянжин Алдартын хээр азарга аймгийнхаа баяр наадамд зургаантаа аман хүзүүдэж байсан юм байна. Тэр сайхан хурдан хүлгийн талаар яриагаа эхэлбэл ямар вэ?
-Би хоёр хээр азаргатай байсан хүн. Өөрийн чинь асуугаад байгаа бол миний том хээр азарга юм. Том хээр бол Цагаан-Уул сумын уугуул Нацаг гэж хүний унаган адуу юм билээ. Хээр азарганы эцэг нь хурдан хар азарга байсан гэдэг юм. Нацаг гуайг энд отроор явж байхад нь манай нутгийн Төмөр гэж хүн таараад хээр үрээгээр нь азарга тавихаар авсан юм билээ. Тэр хүнээс би нас нийлээд нэг жил болж байхад нь авсан юм.
-Ямархуу ханштай авч байсан юм бэ. Ер нь тэр үеийн адууны ханш хэд хүрч байв?
-Битүү азарга байсан учраас бүдүүн мориор л солиод авчихсан. Тэр үед адуу одоогийнх шиг үнэтэй байсангүй дээ. Намар нь аваад хойтон зун нь аймгийн наадамд уяад зургаад давхиулж их урамшиж байсан. /инээв/ Давхихаар хурдан авлаа гэж.
-Түүний дараа жилээс эхлээд аман хүзүүдсэн үү. Зургаан жил завсаргүй аман хүзүүдсэн гэдэг байх аа?
-Тиймээ. Уг нь эхлээд аман хүзүүддэг жилээ түрүүлж болохоор байсныг би буруу тооцоолоод алдчихсан юм.
-Уяаны алдаа гаргасан гэж үү?
-Үгүй ээ, түрүүлэх азаргыг буруу тооцохгүй юу. Одоогийн аймгийн Алдарт уяач Пүрэвийн хонгор азарга хоёр жил дараалаад түрүүлчихсэн байсан юм. Би хонгор азаргыг түрүүлнэ гэж тооцоод хүүдээ “гаргаад хонгортой наачихаарай” гээд захичихсан. Тэгсэн хонгор биш Зоригтын бор өнгөлж, хүү маань жаахан байсан учраас аавынхаа үгийг дагаад хонгортой нь холбоотой явсаар байгаад аман хүзүүдчихсэн. Түүнээс хойш хээр азарганы маань аз харьсан уу би уяаг нь гүйцэд тааруулж чадаагүй юу ямартаа ч таван удаа удаалсан.
-Олон удаа аман хүзүүдэх уяачийн сэтгэл зүйд бас ч амаргүй биз?
-Миний уяж тохируулсан хэмжээ л юм байна гэж боддог доо.
-Хээр азарга хэд хүртлээ уралдсан юм бэ?
-14 хүртлээ уралдсан. Хамгийн сүүлд зодог тайлах гээд аймгийн наадамд тавихад 36-д давхиж байсан.
-Хээр азарганы үр төлүүд хэрхэн давхисан бэ?
-Уядаг азарганы ганц хэцүү тал нь төл муутай. Отгон төл хээр даага нь л гайгүй давхисан даа. Даагандаа аймгийн наадамд аман хүзүүдээд, давхар уяагаар сургуулийн 70 жилийн ой болон Түнэл сумын наадамд тус тус түрүүлж гурван медаль авсан. Дараа нь бүдүүрсэн хойноо бага сага наадмуудад нэлээд хэдэн удаа шөвгөрсөөн. 11 хүртлээ уралдахдаа аймгийн наадамд 10 дотор их олон орсон доо.
-Алдартын нэртэй өөр ямар ямар хурдан хүлгэд байсан бэ?
-Хурдан буурал морьтой байсан. Буурал маань хязааландаа аймгийн наадамд зургаалаад, соёолондоо Түнэл сумын наадамд түрүүлж, давхар уяагаар аймгийн наадамд дөрвөлсөн. Нас нийлснээсээ хойш бас нэг зургаалаад бусдад нь бариатай л давхисан хөөрхий. Мөн би дүү Бадарчийн Мөнхбатынхаа хээр үрээг дааган цагаас нь эхэлж уяад даага, шүдлэн, хязааланд нь аймагт түрүүлгэж, соёолонд нь аман хүзүүдүүлж, нас нийлснээс нь хойш нэг жил уяад өөрт нь өгсөн. Мөн Тосонцэнгэл сумын Идэр гэдэг хүний унаган адуу саарал морио 2011 оны Түнэл сумын наадамд түрүүлгэсэн.
-Анхны айраг, түрүүгээ хэдэн онд хүртэж байсан бэ?
-Би 1962 оноос эхэлж морь уясан хүн байгаа юм. Анхны жилээ шүдлэн, хязаалан, соёолон гурван насны морь уяж аймгийн наадамд мордуулаад шүдлэнгээ дөрөвлүүлж, хязаалангаа бариатай давхиулж байлаа. Түүний дараа жил 1963 онд цоохор соёолон маань таваар давхиж байсан. Тэгээд 1964 онд цэргийн албанд явж, 1967 онд халагдаж ирээд 1970 оноос морь уясан. 1973 онд Бүрэн сум маань хоёр тасарч би Түнэл суманд харьяалагдах болсон доо. Тэр цагаас хойш аймаг, сумын нийлсэн долоон түрүү, 40 гаруй айраг хүртэж аймгийн Алдарт уяач цолыг авсан даа. Би Түнэл сумынхаа “Ялалт” нэгдэлд төллөх мал олон жил малласан. 500-600 мал төллүүлж хоёр удаа аймгийн аварга малчнаар шалгарч байлаа.
-Алдартын амжилтын түүх нэлээдгүй арвин бололтой. Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Хурдан хүлгийн хийморьт адислагдаж яваарай.
-“Тод магнай” сэтгүүл, сайтаар дамжуулаад нутгийн зон олондоо болон ах дүүстээ эрүүл энх байж, урт удаан наслахыг хүсэн ерөөе.
А.Мөнх /"Тод магнай" сэтгүүл. Дугаар 10/45/. 2013 он/


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна