Шилдэг унаач Г.Шинэсүм: "Агт эрдэнэ" галын морьдыг унадаг байсан


-Шинэсүм унаачийн гаргасан амжилтуудаас сонирхуулна уу?
-Би таван наснаасаа эхлэн хурдан морь унаад найман жил болж байна. Одоо нэг жил унаад л хасагдах байх даа. Энэ хугацаанд том, жижиг олон наадамд уралдаж байлаа. Манай аав уяач. Тийм болохоор аавынхаа уясан морьдыг унаж уралдана. Аавын хонгор морийг 2011 онд айргийн гурваар оруулсан. Ноднин Зүүнбаянд зээрд азаргаа унаж түрүүлгэж байлаа. 2013 оны хувьд Иххэтийн наадамд Хатангийн алаг азаргатай очоод аман хүзүүдүүлчихээд үнэхээр их баярласан. Аав бид хоёр холдоо Баянхонгор, Эрдэнэтээр наадаж байлаа. Найман настайдаа Баянхонгорт хул соёолонгоо 40 хэдээр оруулж байв. Энэ мэт олныг сонирхуулж болох юм.
-Тэгвэл анхны айраг, түрүүгээ хэзээ авч байсан бэ?
-Анхны хүүхдийн үсний найранд айлын хонгор даагыг наймаар давхиулж байсан. Би хүний морь бас их унадаг байсан юм. “Агт эрдэнэ” галынхаа морьдыг их унасаан. 2009 онд МУ-ын Манлай уяач Оюунбилэг агсны уясан Цоглог зээрд азаргыг улсад унаж айрагдуулж, аймгийн Алдарт уяач Баасанбазар ахын Дөлгөөн хонгорыг “Их хурд-5”-д түрүүлсний нь дараа Эрдэнэтийн бүсэд түрүүлгэж байлаа. Бас Батсуурь ахын морийг унаж олон удаа айрагдсан. “Хутагтын хурд”-д халзан азарга, хонгор морь хоёрыг нь аман хүзүүдүүлсэн. Дараа жил нь мөн хоёуланг нь унаж түрүүлгэж байлаа. Харин аймагтаа ирээд Хөвсгөлийн бүсэд Хоролсүрэн гэж хүний хул, цагаан хоёр үрээг тус тус айрагдуулсан.
-Эндээс хамгийн сайхан наадмынхаа дурсамжаас хуваалцаач?
-Мэдээж Улсын наадмын өндөр дов, “Их хурд”-ын шалгуур өндөр уралдааныг дурсахад сайхан байдаг юм. Наадмын өглөө үнэхээр их догдолсон шүү. Урьд шөнө нь сэтгэл түгшээд амарч чаддаггүй юм. Маргааш яах бол гэж бодохоос л нойр хулжаад, байсхийгээд л морио гарч харна. Ингэсээр өглөөний нар мандахтай уралдан босоод бурхандаа мөргөж, хийморийн сан тавьдаг. Болоогүй унах морио бас ариулаад л гарна даа.
Тэр жил цавьдар азаргатайгаа гараанаас гараад л арван хэдээр гараад ирсэн. Уралдааны замд цавьдар азарга жаахан ханарах гээд байдаг болохоор нэлээн ард явж байгаад Цагаан хөтөл гарахад долоогоор ороод ирсэн. Оюунбилэг ах маань мордохын өмнө “Цагаан хөтөл уруудахад арвын дотор явж байвал айрагдана л гэж бод” гэж хэлсэн нь яг л болсон. Бас Дөлгөөн хонгорыг Эрдэнэтийн бүсэд түрүүлгэхэд гоё байсаан. Дөлгөөн хонгор төхөөрөмжнөөс үргэдэг болохоор ард үлдчихээд зүтгэсээр яваад түрүүлэхэд нь үнэхээр их баярлаж билээ.
-Олон жил морь унажээ. Унаач хүүхдүүдэд бэрхшээлтэй зүйл хэр их тулгардаг вэ?
-Амар ажил гэж байхгүй шүү дээ. Уралдааны замд мориноос унахаас эхлээд асуудал их бий. Нэг удаа би Түмээ ахын халзан морьтой “Нийслэлийн хурд”-д уралдаж байгаад их шавхайтай байсан болохоор халтираад уначихсан. Азаар элдэв юм болоогүй л дээ. Ер нь уралдааны замд хүүхдүүд их унадаг. Минийхээр төхөөрөмжний цаана морьдоо биеийг нь халааж байгаад оруулвал унахгүй юм болов уу гэж боддог.
-Бидний яриа өндөрлөж байна. Ярилцсанд баярлалаа.
У.Энхмаа /2013 он. 10 сар/

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна