Аймгийн Алдарт уяач Ө.Гантулга: Өвөг дээдсээсээ өвлөн ирсэн хурдан буянгуудаа дөрөв дэх үедээ хурдлуулж байна


-Удам залгасан уяач гэж сонссон юм байна. Хурдан морь уях болоод хэр удаж байна вэ?
-Тийм ээ, би удам залган уяа эвлүүлж яваа хүн. Миний өвөг эцэг Рэнцэн, миний аав Өлзиймэнд нар хурдны морь уядаг байлаа. Өвөөгийн хурдан улаан, хүрэн азарга нутаг орондоо нэртэй хүлгүүд байсан. Тэр үед одоогийнх шиг тэжээл гэж байсангүй шүү дээ. Цагаан өвсөөр л уяна. Өвөө маань “хамгийн гол нь морьдыг зөв сайхан эдэлж бай. Зөв сайхан эдэлгээтэй адуу уяхад амар байдаг юм” гэж сургадагсан. Тиймдээ ч өвлийн эхэн сар, намраар морьдоо их унуулдаг байлаа. Өвөөгийн хүрэн азарга нь сумандаа гурав дараалан түрүүлж, зургаа айрагдсан хурдан буян байгаа юм. Одоо миний адууны эх үүсвэр энэ хүрэн азарганы угшилтай. Хүрэн азарга 1968 онд даагандаа айрагдаад, Дарьгангад түрүүлсэн. Харин дараа жил нь шүдлэн түрүүлж, 1970, 1971 онуудад хязаалан, соёолондоо дараалан түрүүлэхэд би унадаг байлаа. Түүнээс хойш азарга болоод нэг аман хүзүүдсэн. Ингээд мориноос хасагдаад ирэхийн үестээ өвөөгийнхөө морины ажилд тусалж гүйсээр уяач болсон доо. Би чинь 1974 онд илгээлтээр гараад 1980 оноос бие даан морь уях болсон.
-Харин одоо хүүгийнхээ уяаны багш болсон гэсэн байхаа?
-Тийм ээ, би хоёр хүүтэй. Одоо том хүү маань хурдан морь уяж байгаа. Би чинь гурав дахь үеийн удамт уяач болж байгаа юм. Өвөг дээдсийнхээ уяаны эрдмийг үргэжлүүлэн, тэднээс өвлөн ирсэн хурдан буянгуудаа дөрөв дэх үедээ хурдлуулж байгаадаа их баярлаж суух юм. Хүү маань Буган адууг дааганаас нь тэжээгээд уяж байгаа. Боржигоны наадам, болон ойр зуурын наадмуудад амжилттай оролцож байна. Сүүлд улаан морио Дарьганга сумын өвлийн уралдаанд гуравлуулж, Дундговь аймгийн Дэлгэрэх суманд Тайжийн хурдад 19-д давхиулсан. Бас хүрэн соёолон нь 12-оор давхисан. Харин сумынхаа хаврын уралдаанд хүрэн соёолонгоо гурваар, улаан морио дөрвөөр оруулсан амжилттай байна даа.
-Хүрэн азарганыхаа үр төлөөр анхны айраг түрүүгээ хүртэж байсан болов уу?
-Тийм шүү. Хүрэн азарганы төл хүрэн даагаа уяж сумандаа гуравлуулж байлаа. Хожмоо хүрэн даагаараа азарга тавьсан юм. Их хурдтай, өндөр гараатай адуу байсан. Тэр бол 1992 оны сумын наадам л даа. Тэр жил их морио түрүүлгэж, азарга аман хүзүүдүүлж, даага түрүүлгэж, хязаалан айрагдуулж их сайхан наадсан. Мөн 2000 онд соёолон, даага тус тус түрүүлгэж, хязаалан айрагдуулж байлаа. Энэ мэт олон сайхан дурсамжийг сөхөж болох юм шүү. Өдгөө өвөл зуны уралдааны айраг гэхэд 50 гаруй болсон байна.
-Аймагтаа хэр уралдаж байна даа?
-Аймагт саяхнаас л уралддаг болоод байгаа. Хүрэн азарганыхаа төлөөр болон гаднаас авсан адуугаараа нааддаг юм. Аймгийн Алдарт уяач Гөлгөө ах маань Уулбаяны Цагааны Шагдар гэж хүний зээрд адууг надад өгсөн. Одоо тэр зээрд азарганы төл сайхан давхиж байна.
-Өөр ямар ямар томоохон наадмуудад оролцож байв?
-1999 оны Алтан-Овооны наадамд хязаалан гуравлуулж байлаа. Миний хүрэн азарганы төл байгаа юм. Бас нэг соёолон арвын дотор давхиулсан. Түүнээс нэг жилийн өмнө хоёр морь бас арвын дотор давхиулж байсан. Харин Боржигон наадамд даага аман хүзүүдүүлсэн нь одоо миний зээрд азарга байгаа юм. Ер нь надад зээрд, цагаан хоёр сайхан азарга байлаа. Хоёулаа л манай унаган адуу. Цагаан азарга нь хурдан хүрний төл байгаа юм. Бас Гомбо гэж хүний улаан адуу надад ирээд их хурдан байгаа. 2002 оны Улсын наадамд наймлаж, тэр жилээ аймгийнхаа 60 жилд айргийн дөрвөөр хурдалсан. 2002 оны төрийн их баяр наадамд манай нутгийн Орлой хонгор гуравласан юм шүү дээ. Улаан морь 2001 оны “Их хурд 2”-т арвын дотор давхиж, дараагийнханд нь 14-өөр ирсэн. Бас Төв аймгийн Эрдэнэсант сумын 80 жилд 500 гаруй морьдын уралдаанд хол тасархай түрүүлж байлаа. Харин улаан морины дүү хар адуу Сэлэнгийн Шаамарт аман хүзүүдэж, Улаанбаатарт болсон төмөр замын 70 жилийн ойн баярт түрүүлж, шив шинэхэн пургон машин надад авчирч байлаа.
-Наран сумын хэмжээнд яригдах бэсрэг удмын ямар ямар хурдан хүлгүүд байна вэ?
-Манайхнаас аймгийн Алдарт уяач Чимэддоржийн Бүрнээ, Гомбодорж нарын сайн уяачид байна. Харин сүүлийн үеийн хүүхдүүдээс Ариунболд, Энхтайван, Ц.Баатар нарын залуусыг нэрлэж болно. Нарангийн бэсрэг угшлуудаас миний хүрэн азарганы төл, Цэндийн саарал, Гончигийн Гомбын хурдан улаан азарганы төлүүд сайн хурдалж байна. Манай сумаас чинь улсын наадмын өндөр довонд миний улаан морь хурдалж байлаа. За бас Баяраагийн хээр морь 2010 байна уу, 2011 онд улсад аман хүзүүдэж байсан санагдана. Хээр морьтой чацуу Бүрнээгийн хүрэн бас улсад долоогоор орж байлаа. Гэхдээ Баяраагийн хээр зарагдчихсан юм. Хэнд очсоныг нь би сайн мэдэхгүй байна.
-Нарангийн морьд аймагтаа яаж давхиж байна вэ?
-Гологдохооргүй шүү. Аймгийн 70 жилийн ойд Гансүхийн хээр соёолондоо орж байлаа. Дээхэндээ Дуламсүрэнгийн улаан морь гэж айхтар хурдан адуу байсан, Нийгэм улаан нэртэй. Миний улаан морь байна. Аймгийн 60 жилээр айрагдаж байсан. Түүнээс хойш хойшоо гараад хурдан байгаа дуулддаг. Сант сургуулийн захирал Баатарт худалдчихсан юм шүү дээ.
-Та адууны наймаа их хийж байна уу?
-Бараг үгүй дээ.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсан танд баярлалаа.
А.Мөнх /"Тод магнай" сэтгүүл. Дугаар 07/42/. 2013 он/

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна