Сумын заан Х.Лхагвасүрэн: 2002 онд Хатгалын наадамд алаг морио түрүүлгэж, өөрөө бөх барилдаад түрүүлж байлаа


-Эрийн гурван наадмынхаа хоёроор бахдах наадах болсон үе хэзээ вэ?
-Миний аав хурд ирлэсэн уяач явлаа. Тийм болохоор багаасаа л хурдан адууны нуруун дээр дэрвэж өссөн. Аавд минь олон удаа түрүүлж, шөвгөрч байсан нэг хул азарга байж билээ. Гэхдээ манай аав зургаан насны морьдоос дааганы уяаг илүү тааруулдаг. Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын наадмын дааганы түрүүг дөрвөн жил завсаргүй хүртэж байлаа. Бас нэг жил таван даага мордуулж нэгийг нь түрүүлгэж, нөгөөг нь аман хүзүүдүүлэн, айргийн тав болон долоо, есөөр давхиулж байсан аатай түүх аавд минь бий. Харин миний хувьд 2000 оноос бие даан морь уяж байгаа юм. Түүнээс өмнө бөх барилддаг байлаа.
-Ааваасаа дааганы уяа тааруулах эрдмийг өвлөсөн байх даа?
-Аав минь “даага бол аливаад хоргодомтгой амьтан. Тийм болохоор анхнаас нь л хоргодуулахгүй сургах хэрэгтэй юм. Морьтой хүн явж байлаа гэхэд урд нь л явж байх хэрэгтэй” гэдэг байлаа. Даагаа сургаж хооронд нь ойрхон, ойрхон тарладаг байсан. Бүгдийг нь хооронд нь ойрхон уячихад нэг сайн даагаа даагаад л давхичихна шүү дээ. Тэгж л манай аавын уясан таван даага эхний арвын дотор давхиж байсан юм. Мэдээж ааваасаа сурсан юм бий бий. Би ч гэсэн бага адуунууд голдуу шөвгөрүүлсэн. Энэ жил сүүтэй, сүүгүй хоёр даага уяж байгаа. Давхилыг нь наадмаар үзнэ дээ. Манай нутаг чинь хээрийн боохой ихтэй болохоор төлийг мал болгоно гэдэг амаргүй л дээ. Дээр нь мод ихтэй болохоор адуу өсгөхөд хэцүү л юм.
-Та ямар адуугаар уяаны ажлаа эхэлж байв?
-Анх Увс аймгийн гаралтай нэг алаг морь авч уяж уралдуулж байлаа. Дээхэн үед Ханхын “Бор бургас”-ын боомтоор тууврын мал Орос руу хил гардаг байхад Увсын тууварчдын адуунаас Тэс гаралтай алаг гүү үлдсэн юм. Түүний төл болох алаг морь надад ирэхээсээ өмнө соёолон хүртлээ бага дөрвөн насаа “онц төгсөөд”, хавчигтаа аймгийн наадамд 32-оор давхисан байсан. Харин би 2002 онд түрүүлгэж, бөхийн барилдаанд өөрөө түрүүлж байлаа. Алаг морь 17 нас хүртлээ давхиад больсон. Өөр бас нэг бага адуугаа Хатгалд хоёр, гурван удаа шөвгөрүүлж байлаа. Бас миний ах дүү хоёр саарал алаг үрээнүүдийн эцэг нь Хэнтий зүгийнх. Харин эх нь манай нутгийн адуу байгаа юм. Нэг нь даага, шүдлэндээ аман хүзүүдсэн, энэ жил хязаалан үрээ бий.
-Уяачид маань аваа өгөөтэй улс шүү дээ. Гаднаас адуу авч байна уу?
-Ноднин Сүхбаатарын Мөнххааны азаргатай болсон. Манай баз Түмэнцэнгэл Сүхбаатараас хоёр азарга авчраад нэгийг нь надад, нөгөөг нь өөрөө авсан юм. Баз маань одоо Мөрөнд амьдардаг. Надад ирсэн азаргаа Алаг-Эрдэнэд зургаалуулсан. Ноднин туранхай байсан болохоор сайн давхиж чадаагүй. Энэ өвөл тэжээж байгаад өвлийн бооцоот гурван ч уралдаанд аваачсан. Нэгд нь наймаар, нөгөөд нь дөрвөөр, дараагийнханд нь айргийн таваар орсон. Сэрвээ их өндөртэй, бахимдуу азарга байгаа юм. Уг нь ноднин хоёр гүү гишгүүлсэн ч төл авч чадаагүй ээ. Гүүнүүд нь ч зүүн талын адуунууд байсан болохоор манай нутгийн уур амьсгалд дасахгүй, хангайн хүйтэнд хээл хаячихдаг юм байна лээ. Энэ жил таван гүү хураалгасан. Сайн хямгадаж байгаад төл авна даа.
-Танайхан адуугаа тэжээж байна уу?
-Ноднингоос тэжээж эхлээд байгаа. Үүнээс өмнө тэжээж байсангүй л дээ. Гэвч цаг үеэ дагаад уяаны арга барил ч өөрчлөгдөж байна. Бид чинь одоо өвсөө өөрсөө хадаад авчихдаг юм. Дутвал гаднаас худалдаад авчихаж байгаа. Гэхдээ хот хүрээнийхэн шиг эм тариа, витамин юу хэрэглэхэв.
-Морины хувьд ийм байж. Харин бөхийн хувьд ямар ямар амжилт гаргаж байв?
-Манай удмаас ээжийн маань ээж эмэгтэй хүн гэхэд их бяр тэнхээтэй хүн байсан гэдэг. Эмэг ээжийн минь дүү барилддаг байсан юм билээ. Эдний маань юм надад ирсэн шиг байгаа юм. Би анх 1987 онд өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд орж бөхийн гараагаа эхэлж байлаа. Ингээд 1990 онд цэрэгт очоод Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, Монгол улсын гарьд Дамдингийн Баяраа агсны шавь болж, “Барилгачин” клубт гурван жил хичээллэсэн. Халагдаж ирээд Ренчинлхүмбэ, Хатгал болон аймгийнхаа баяр наадамд зодоглож нэг түрүүлж, 12 удаа шөвгөрсөн. Манайхнаас дүү маань бас барилддаг. Сумын заан цолтой бөх бий. Бас ээжийн дүүгийн хүүхэд Пүрэвхүү гэж аймгийн заан цолтой хүн байна. Ер нь манай хамаатнууд дунд сумын цолтой бөхчүүд хэд хэд бий. Би бол 1994 оны сумын заан байгаа юм. 2002 онд Хатгал тосгоны наадамд түрүүлж, 2004, 2007 онуудад хоёр удаа үзүүрлэж байлаа.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсан танд баярлалаа.
А.Мөнх /"Тод магнай" сэтгүүл. Дугаар 10/45/. 2013 он/


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна