Нийслэлийн Алдарт уяач Г.Буянтогтох: Өвөл хурдан байсан морь зун давхил нь бэлэн байдаг


“Дүнжингаравын хурд-2014” уралдааны их насанд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын уяач Төгөлдөрийн буурал морь тод магнай, торгон жолоогоо өргүүлсэн билээ. Өнөө жил энэ хурдан буянг Төв аймгийн ? сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Ганбаатарын Буянтогтох уяа сойлгыг нь тааруулж байгаа аж. “Дүнжингаравын хурд-2014” уралдааны үеэр түүнтэй уулзаж сэтгэгдлийг нь сонссон юм.
-“Дүнжингаравын хурд”-д сайхан наадлаа, баяр хүргэе?
-Баярлалаа. Модон морин жил гараад Дүнжингарав тодорхой шалтгаанаар хойшлогдож байсан ч сайхан болж их морьтүрүүлгэсэндээ их баяртай байна.
-Буурал морины удам угшил, мөн хэзээнээс тан дээр уягдсан бэ?
-Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Одхүүгийн унаган адуу. Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумынТөгөлдөр гэж залуугийн морь л доо. Энэ жилээс би уяа сойлгыг нь тааруулж байгаа юм.
-Дүнжингаравын уралдаанд хэдэн морьтой ирэв. Наадмын тов олон гарсан шүү дээ?
-Өвөл наадмаа болно гээд 16 морьтой ирчихсэн байсан ч Дүнжингарав тодорхой шалтгааны улмаас хойшлогдохоор нь очоод морьдоо тавьчихсан байсан. Болж магад гэхээр нь цөөхөн хэдэн адуу барьж тавиад байсан нь оносон байна лээ. Би хөдөө байсан болохоор наадмын товыг сүүлд сонссон. Ер нь хүн бүхэн л тулгаж зарласан гэж байна. Энэ удаад найман морьтой ирсэн. Буурал морио түрүүлгээд, хавчиг халзан морь 11-д, дөлгөөн хонгор морь 20 хэдээр, хоёр соёолон маань 9 болон 11-ээр давхилаа.
-Наадмын зохион байгуулалтын талаар таны бодол?
-Энэ олон түмнийг ингэж цэнгүүлнэ гэдэг олон хүний хүч хөдөлмөр, бие сэтгэл шингэж байж бий болж байгаа. Мэдээж бүх хүний сэтгэлд нийцнэ гэж байхгүй. Түмэн олон ам сайтай байна, тэгэхээр сайхан болж байна гэсэн үг.
-Хавар оройхон болж байна. Таны бодлоор давуу болон сул тал нь юунд байна?
-Дөрөвдүгээр сар гэдэг жаахан хатуу сар таарч оройтож байгаа юм. Адууны тамир их шаардаж байгаа. Хаврын эхэн сардаа зохион байгуулвал шороо тоос багатай, цасны тахан дээр хийвэл сайхан байдаг. Энэ жил биднээс шалтгаалсангүй, хэн нэгний буруу биш, малын гоц халдвар өвчнөөс болоод хойшилсон ч сайхан л боллоо.
-Зарим хүн хаврын уралдааныг бүр хорих талаар ч санал гаргаж байна. Таны хувьд ямар бодолтой явдаг вэ?
-Хаврын уралдаан урьд ч байсан, одоо ч уралдах хэрэгтэй. Уралдах замаа сайхан засаад, хүүхдийнхээ аюулгүй байдлыг л сайн хангаад уралдахад болохгүй зүйл байхгүй. Өвөл хурдан байсан морь зун давхил нь бэлэн, хурдан байдаг. Өвлийн уралдааныг би хувьдаа бол дэмждэг.
-Ярилцсанд баярлалаа. Ялгуусан хэмээх модон морин жилдээ сайхан наадаарай.
-“Тод магнай” сэтгүүл, сайтын хамт олон болон Монголынхоо бүх ард түмэнд эрүүл энх, сайн сайхныг хүсье.
Ц.Амарбаяр


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна