С.Төгөлдөр: Бор морины түрүү бүсийн наадмын анхны хишиг


-Морин жилийн өнгө тольдох “Дүнжингаравын хурд” уралдаанд их морь түрүүлгэсэнд баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцаач?
-Баярлалаа. Уяачид бидний хүсэн хүлээж байдаг “Дүнжингаравын хурд” уралдаан маань энэ жил товлосон хугацаанаасаа хожимдсон ч дэлгэр сайхан боллоо. Газар газрын хурд цугласан энэ том уралдаанд их насны морь түрүүлгэсэндээ маш их баяртай байна. Ингээд “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад уяач Буянтогтох, унаач Дугарваанчиг нартаа болон “Агт-Эрдэнэ” галынхаа хамт олонд баярласнаа илэрхийлье.
-Бор морь хаанахын адуу вэ. Өмнө нь ямар амжилт үзүүлж байсан хүлэг вэ?
-Бор морь маань Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Надиа гэдэг хүний унаган адуу. Надиа ах маань сум, аймгийнхаа баяр наадмаас олон айраг, түрүү авсан их хурдтай хүн л дээ. Миний буурал морь хавчиг зургаан настайдаа аймгийнхаа наадамд долоод давхиад, тэгээд л надад ирсэн адуу. Миний найз Содномын Аюушдаваа маань авчирч өгсөн юм. Энд ирсэн хойноо улс, бүсийн чанартай томоохон наадамд түрүүлж, айрагдаагүй ч Алтанбулаг, Нөхөрлөл орчмын бага наадмуудад 13-14 удаа орчихсон адуу.
-Энэ жил хэдтэй вэ?
-Энэ жил 11 хүрч байна.
-Уралдаанууд хориглочихсон байсан болохоор хавар уралдаж чадаагүй юу?
-Цагаан хөтөлд болсон бооцоотой сунгаанд аман хүзүүдсэн.
-Төрийн наадмын түрүү азарга, “Их хурд”-ын түрүү их насны морь тодорсон “Агт эрдэнэ” гал уяанд хэзээнээс нэгдсэн бэ?
-Энэ жил шинээр орсоон. Манай галын тэргүүн, Сүмбэн зээрд азарганы эзэн Цогтсайхан ах маань намайг сайхан хүлээн авч, бусад гишүүн маань ч гэсэн халуун дотно угтан авсан.
-“Дүнжингаравын хурд-2014” уралдаанд хэдэн насны морьтой ирсэн бэ?
-Ганц бор морьтойгоо л ирсэн.
-Түрүү хүлгийн эзэн хэзээнээс морь уях болсон юм бэ?
-Би Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын хүн. Хүүхэд байхдаа хурдан морь унадаг байгаад, морь уядаг болсоор найман жил болж байна. Өнгөрсөн найман жилийн хугацаанд том бага наадмуудаас 34-35 айраг, түрүү авсан байна лээ. Миний адууны гол суурь Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул аймгийн Алдарт уяач Цэрэнтогтохын адуунууд байдаг. Цэрэнтогтох ахын маань хээр азарга анхны Алтан-Овооны наадамд аман хүзүүнд хурдалж байсан хурдан буян.
-Хэний морьдыг унадаг байсан юм бэ. Аав тань морь уядаг байсан юм уу?
-Миний аав Мал эмнэлгийн даргаар олон жил ажилласан. Мөн хязаалангийн даамал ч хийж байсан. Аав маань адуу малд ойр байсан нь намайг морь сонирхоход нөлөөлсөн бас нэг хүчин зүйл болсон.
-Бор морины амжилт улс, бүсийн наадмын анхны хишиг үү?
-Тиймээ. Түүнээс өмнө бүсийн наадамд хоёр ч удаа зургаалуулж, хоёр удаа наймаар давхиулж байсан. Мөн Улсын наадамд уясан морьд маань 12, 16-гаар давхиж байсаан.
-Хийморилог залуу уяачийн цаашдын уралдаануудад амжилт хүсье. Хурдан тууртын босоо цагаан хийморь өнө мөнх ивээх болтугай.
А.Мөнх


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна