Их Богдынхон илүү байлаа

Баянхонгор аймгийн Их Богд дэвжээ, Дундговь аймгийн Түшээт ханы аварга дэвжээний сумын заан цолтой шилдэг бөхчүүдийн багийн барилдаан боллоо. Барилдаанд аймаг дэвжээгээ төлөөлсөн 6, 6 бөх зодоглосон бөгөөд уран барилдаантай бөх болоод давааны тоогоор тэргүүлсэн бөхчүүдийг тодрууллаа.
Баянхонгор аймгийн Их Богд дэвжээ:
Г.Жамбалдорж сумын заан Хүрээмарал сум
П.Чадраабал сумын заан Баацагаан сум
Б.Сүхбаатар сумын заан Бууцагаан сум
Ч.Энхтөр сумын заан Бууцагаан сум
Ж.Дэлгэрсайхан сумын заан Бууцагаан сум
Д.Уртнаст сумын заан Баацагаан сум
Дундговь аймгийн Түшээт ханы аварга дэвжээ:
У.Мөнхчулуун сумын заан Сайхан-Овоо сум
Д.Цэнгэлбат сумын заан Өлзийт сум
Д.Энхболд сумын заан Эрдэнэдалай сум
Н.Наранбаяр сумын заан Баянжаргалан сум
С.Дашдондов сумын заан Дэрэн сум
Б.Амарбаяр сумын заан Адаацаг сум
НЭГДҮГЭЭР ТОЙРОГ
Хамгийн эхний давааг Сайхан-Овоо сумын харьяат, МУ-ын өсөх идэр начин Ц.Улаанхүүгийн хүү Мөнхчулуун авсан бөгөөд сумын заан Д.Уртнастыг сугадаж мушгиад ард нь гарч гуд татаад давав. Үүний дараах гурван давааг Хонгорын залуус авсан бөгөөд Г.Жамбалдорж Б.Амарбаярыг мордоод, Б.Сүхбаатар Н.Наранбаярыг дунгуйлдаж татаад, Ж.Дэлгэрсайхан Д.Цэнгэлбатыг хашиж мордоод тус тус давцгаав. Харин дараагийн хоёр давааг Түшээт ханыхан авлаа. Санжаагийн Дашдондов П.Чадраабалыг баруун хутгаад, Доржпаламын Энхболд Ч.Энхтөрийг дэгээдэж эргээд тус тус давснаар эхний тойрогт хоёр баг 3:3-ын харьцаатай тэнцлээ.
ХОЁРДУГААР ТОЙРОГ
Хоёрдугаар тойрог эхэлмэгц Дагдангийн Цэнгэлбат Чимэддансрангийн Энхтөрийг харваж тахимдаад давав. Үүний араас Г.Жамбалдорж С.Дашдондовыг хашиж мордоод, Б.Амарбаяр Д.Уртнастыг тосгуулж хавсраад, П.Чадраабал Н.Наранбаярыг зүүн хутгаад, Д.Энхболд Б.Сүхбаатарыг баруун хутгаад тус тус орхив. Мөн энэ даваанд с.з У.Мөнхчулуун Ж.Дэлгэрсайхан нар учраа таарч нэлээн ойролцоо унасан ч У.Мөнхчулуун маргаж мэтгэлгүй тахимаа өглөө. Ингэснээр энэ тойрог мөн адил тэнцээгээр өндөрлөв.
ГУРАВДУГААР ТОЙРОГ
Ганзоригийн Жамбалдорж дархан мушгих мэхээрээ Ням-Осорын Наранбаярыг газардуулахад Доржпаламын Энхболд Пүрэвдагвын Чадраабалыг хонгодоод давлаа. Эхний даваа авсан хоёр заан өнгөрсөн онд Шонхор дээд сургуулийг нэг ангид суралцан төгссөн билээ.
Ангижавуудыг давсны дараа Их Богдын Уртнаст баруун мушгиж тонгорох мэхээр Санжаагийн Дашдондовыг чимээтэйхэн тавьсан бол Улаанхүүгийн Мөнхчулуун Чимэддансрангийн Энхтөрийг таллаад татчихав. Жаргалсайханы Дэлгэрсайхан Бат-Эрдэнийн Амарбаярыг хонгодоод давахад Батчулууны Сүхбаатар Дагдангийн Цэнгэлбатын хутгааг мултлаад давлаа.
Гуравдахь тойрогт Хонгорынхон 4:2-оор давамгайлав.
ДӨРӨВДҮГЭЭР ТОЙРОГ
Тойрог эхлэнгүүт П.Чадраабал татаж мордоод Д.Цэнгэлбатыг өвдөглүүлэв. Удаад нь Б.Сүхбаатар У.Мөнхчулууныг хонгодоод, Ч.Энхтөр Б.Амарбаярыг мушгиад, С.Дашдондов Ж.Дэлгэрсайханыг ард нь гарч өргөөд, Д.Уртнаст Н.Наранбаярын оронд сэлгээнээс орсон Дэлгэрцогтын Д.Баярбатыг мушгиад тус тус давцгаалаа. Нэг ангийн андууд учраа таарч хонгодож дайраад ногоон зодогт даваа авав.
Ингэснээр энэ тойрог 5:1-ийн харьцаатай Хонгорынхны илт давамгайллаар өндөрлөлөө.
ТАВДУГААР ТОЙРОГ
Г.Жамбалдорж Д.Цэнгэлбатыг харцагадаж шигшиж мордоод, Ж.Дэлгэрсайхан Д.Баярбатыг наагаад, С.Дашдондов дагуулж мушгиад Ч.Энхтөрийг, Б.Сүхбаатар тахимдаж дайраад Б.Амарбаярыг, П.Чадраабал дагуулж хөмрөөд У.Мөнхчулууныг тус тус шороодууллаа. Энэ тойрогт Доржпаламын Энхболд Дарханбаатарын Уртнаст нар учраа таарч энхболд заан татаж уран гоё мордоод давлаа.
Энэ тойрог 2:4-ийн харьцаатай мөн л Хонгорынхны ялалтаар өндөрлөв.
ЗУРГААДУГААР ТОЙРОГ
Сүүлийн тойрогт Ч.Энхтөрийн оронд Гурванбулагийн Алтангэрэлийн Аюушбаатар орж барилдсан бөгөөд дархан зүүн тохох мэхээрээ Дэлгэрцогтын Д.Баярбатыг давлаа. Улаанхүүгийн Мөнхчулуун тун сайхан тахимдаж дайрсан ч Жамбалдорж тэвдэлгүй урагш татаад тохойлдуулж энэ барилдааны 6 дахь даваагаа авав. Сайн начны хүү Мөнхчулууны хувьд өрсөлдөгчөө илт давамгайлан барилдах нь сайн авч барилдааны төгсгөлийг маш тааруу хийж давах байдлаас олон удаа шороодож байсныг хэлэх нь зөв болов уу.
Санжаагийн Дашдондов Батчулууны Сүхбаатарын ард гарч өргөөд, Дарханбаатарын Уртнаст Дагдангийн Цэнгэлбатыг тонгороод, Д.Энхболд Ж.Дэлгэрсайханыг баруун хөмрөөд, Б.Амарбаяр П.Чадраабалыг ард нь гарч мордоод хөөхөд бултаж зайлаад тус тус даваа авлаа. Сүүлийн тойргийн барилдааны даваа унааны харьцаа 3:3-аар тэнцлээ.
Ийнхүү хоёр аймгийн шилдэг сумын заануудын барилдаанд Баянхонгор аймгийн Их Богд дэвжээний бөхчүүд 22 даваагаар ялалт байгууллаа. Мөн Ганзоригийн Жамбалдорж 6 даваа авсан тул давааны тоогоор манлайлсан бөхийн шагналыг хүртэж, ангийн анд Доржпаламын Энхболд удаах байрт шалгарлаа.
Дөрвөн даваа авахдаа даацтай мэхүүдээр давсан Санжаагийн Дашдондов уран барилдааны шагналыг хүртсэн бол Доржпаламын Энхболдод нутгийн ах Сонинбаяр нь өөрийн гараар урласан монгол гутлаа бэлэглэж их амжилтыг хүслээ.
Шинэлэг сайхан барилдаан булган сүүлтэй байг ээ.
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна