П.Гэрэлбаатар: Хатагин адуу гэсэн бэсрэг угшил бий болгож нутгийнхаа нэрийг дуурсгахыг үгүйсгэхгүй


Дорнод аймгийн Матад сумын уугуул, “Хан шувалдай” барилга, угсралтын компанийн захирал Пүрэвгэрэлийн Гэрэлбаатар сумынхаа морин спорт уяачдын холбооны тэргүүнээр сонгогдоод буй юм. Бид шинэхэн тэргүүнтэй цөөн хором хөөрөлдөж, цаашдын зорилгынх нь талаар тодруулсан юм.
-Матад сумын МСУХ шинэ тэргүүн болж. Нутгийн олны талархлыг хүлээж тэргүүнээр сонгогдсон танд баяр хүргэе.
-Баярлалаа. Манай аав Матад сумын хүн. Эцэг өвгөдийн төрж өссөн уугуул нутгийнхаа хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулахаар энэ жил Дорнод аймаг дахь Матад сумын нутгийн зөвлөлийн даргаар сонгогдсон. Харин энэ сарын 18-нд Матад сумынхаа уяачид хурдан морины зүтгэлтнүүдийн хүсэлтээр сумын МСУХ-ны тэргүүнээр сонгогдлоо. Ээлжит бага хурлаар хоёр хүн тэргүүлэгчид нэр дэвшиж, миний бие үнэмлэхүй ялалт байгуулан тэргүүнээр сонгогдсон.
-Албаа хүлээж аваад л зохион байгуулалтын ажилд орсон юмаа даа.
-Тэгсээн. Маргааш нь сумынхаа хаврын уралдааныг зохион байгуулж, их нас, хязаалан, соёолон насны морьд уралдсан. Уг нь энэхүү уралдаан уламжлал болоод байсан ч сүүлийн 2-3 жил тасраад байсан юм. Энэ жилээс эхлээд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулж байх болно.
-Уралдаан хэр өтгөн болов?
-Малын гоц халдварт шүлхий өвчинтэй холбоотойгоор хаврын уралдаанууд хойшилж уяачид маань хүлээлтийн байдалтай байсан. Тиймдээ ч саяын уралдаан нэлээд өргөн дэлгэр болж, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар, Дорнод аймгийн Матад, Хэрлэн, Халхгол болон аймгийн төвөөс уяачид хурдан хүлгийнхээ хамт ирж оролцлоо. Байгаль дэлхий ч гэсэн бороо хураа харамгүй хайрлан шороо тоосгүй сайхан наадам болсон.
-Зохион байгуулалтын тал дээр нэлээд анхаарсан сурагтай байсан?
-Тэгсээн. ММСУХ-ноос мөрдөж буй журмын дагуу, орон нутгийнхаа удирдлагуудаас албан ёсны зөвшөөрөл авч, хүн эмнэлэг, мал эмнэлэг, хүүхдийн байгууллагын төлөөлөл гээд зургаан хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулсан. Мөн аймгийн цагдаагийн газрын ажилтнууд харуул хамгаалалтын тал дээр ажилласан.
-Зохион байгуулалт сайтай уралдааны үед хүүхэд унаж бэртэх тохиолдол гардаггүй?
-Тэгэлгүй яахав. Нэг ч хүүхэд унаж бэртээгүй. Цаашид ч гэсэн бид аливаа уралдааныг хийхдээ албан ёсны зөвшөөрөл авахаас эхлээд зохион байгуулалтын тал дээр нь илүүтэй анхаарч хэвшихээр шийдээд байгаа. Энэ удаагийн уралдааны бас нэг онцлог нь мориныхоо давхилыг харах гэсэн уяачдаа нэгдсэн журмаар микро автобусанд суулгаж дагуулсан. Ингэхээр дагах машины тоо цөөрч, ер нь их зөв шийдэл болсон.
-Матад сумын адуу улс, бүсийн дэвжээнд уралдан аймгийнхаа нэрийг дуурсгадаг. Шинэхэн тэргүүн нутгийн адуу хөгжүүлэх тал дээр ямар төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Сумынхаа морин спорт уяачдын холбооны үйл ажиллагааг идэвхжүүлж, нутгийн хурдан адуу, уяачдынхаа талаар сурталчлан таниулах ажлыг түлхүү хийнэ гэсэн бодолтой байгаа. Мөн нутгийн адуугаа сайжруулж, цаашлаад угшил бий болгох тал дээр анхаарч ажиллана. Галшар адуу гэдэг шиг яваандаа Хатагин адуу гэсэн бэсрэг угшил Матад сумын нэрийг дуурсгахыг үгүйсгэхгүй. Өөр нэгэн санаж зорьж яваа ажил бол уяачдынхаа хоорондын уялдаа холбоог сайжруулж, илүү олон “Цэндбаатар” төрүүлэх зорилготой байна. Түүнчлэн хурдан морь унаач хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч, төв холбооноос гарч байгаа бодлого шийдвэрийг дагах болно.
-2014 онд Матад сумын 90 жилийн ой тохиож байгаа. Нутгийн дэвжээгээ хамгаалж үлдэхээс эхлээд холбооны тэргүүнд үүрэг хариуцлага багагүй нэмэгдэж байгаа биз?
-Сумынхаа 90 жилийн ойн баяр наадмын хурдан морины комиссын даргаар сонгогдсон. Тэр хүрээндээ ойн баяр наадмын зургаан насны түрүү морьдоо авто машинаар байлахаар зэхэж байна. Үүнээс гадна үзэгчдээ тав тухтай байлгах үүднээс барианы газрыг засч янзлах зэрэг хийх ажлууд нэлээд бий.
-Морь сонирхдоггүй, адуунд элэггүй хүмүүс энэ сонгуульт албыг хашдаггүй. Гэрэлбаатар тэргүүний хурдан морьтой холбогдсон түүхийг сонирхож болох уу?
-Сумын ойг тохиолдуулаад ах дүүс маань хэд хэдэн адуу бэлэглэсэн. Түүнийгээ уях бодолтой байгаа. Барилгын салбарт нэлээд хэдэн жил ажилласан. Бизнес маань нэг үеэ бодвол хөл дээрээ зогссон учраас одооноос өөрийнхөө дуртай зүйлд цаг зав гаргая гэж шийдсэн.
-Хурдан морь өөрт нь сэтгэл зүрхээ зориулсан нэгнийг заавал баярлуулдаг гэдэг. Тийм баярт мөчид дахин уулзъя. Ярилцсанд баярлалаа.
А.Мөнх
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна