Баруун жигүүр яллаа


“Хамаг Монгол” студи санаачлан МҮБХ-той хамтран зохион байгуулсан начин цолтнуудын багийн халз барилдаан амжилттай сайхан боллоо. Барилдаан эхлэхийн өмнө “Аварга “ биеийн лицей сургуулийн хөвгүүд монгол бөхийн уламжлалт гараа дэвээ, шавааг харуулсан үзүүлэх тоглолтыг үзүүлсэн агаад энэ үзүүлбэр бөх сонирхогчдын анхаарлыг гойд татаж байлаа. Мөн уртын дууч Б.Мөнхбаатар уртын сайхан дуугаар өргөөний жаврыг үргээж барилдаан эхэллээ.
НЭГДҮГЭЭР ТОЙРОГ
Хамгийн эхний давааг баруун жигүүрийн ахлагч улсын начин Ч.Баянмөнх авлаа. Тэрээр у.н Ду.Батбаяртай оноолт таарсан агаад гар ачихад сөрж хонгодоод давхар зүүн талдаа мордоод давснаар багийнхаа болоод энэ өдрийн, энэ барилдааны анхны давааг авлаа. Үүний араас у.н Б.Сангисүрэн у.н Б.Амарзаяаг түрж хөөгөөд холоос зүтгэж мордсон боловч хэт цөмөрч гишгээд өөрөө уначихав.
Улсын наадмын хоёрын даваанд учраа тааран барилдаж байсан у.н Р.Пүрэвдагва Ж.Чулуунбат нар учраа таарч Ж.Чулуунбат толгой уургалж гуд татаад улмаар тумбарайдсан барьцнаас тохойлдуулахаар татахад Пүрэвдагва начин сөрж зүүн тавхайлдаад татчихав. Ц.Одбаяр А.Батмөнх нарын онжавуудын барилдаан нэг удаа хайнцаж ахин барилдахад Өмнөговийн өнгө болсон начин тойруулж шахаж татаад давав. Сүүлийн хоёр барилдаанд у.ө.и.н Э.Энхбат у.н Л.Цэрэнтогтохтой, у.н Б.Пүрэвсайхан у.н Т.Баасанхүүтэй барилдав. Цэрэнтогтох начин барьц сонгоод хавирахад өсөх идэр начин дагаж муриад давсан бол идэрхэн хоёр начны барилдаан тун өрсөлдөөнтэй боллоо. Өмнө нь гурван ч удаа таарахад давсан Б.Пүрэвсайхан энэ удаа мөн л шуудагнаас илүүрхэж дайрахад уран барилдаант начин тун ч сайхан хамгаалж барьцыг задлаж хүнд байдлаас гарав. Улмаар өөрөө барьцны давуу талыг олж шахаж эргүүлээд үзэгчдийг шуугиулсан боловч мэх дутуудаж хариуд нь Б.Пүрэвсайхан начин баруун суганд нь сэжиж өргөөд чимээтэйхэн тавьж багийнхаа энэ тойргийн хоёр дахь давааг авчирлаа.
Эхний тойрогт зүүн жигүүр 4:2-оор илүүрхэв.
ХОЁРДУГААР ТОЙРОГ
Энэ тойрогт Б.Пүрэвсайхан начин өсөх идэр Э.Энхбатыг шуудагдаж мөргөж хөөгөөд, Л.Цэрэнтогтох Ду.Батбаярыг зүүн талдаа гар ачаад, Б.Амарзаяа Ч.Баянмөнхийг баруун хутгаад дутуудахад дайрч баруун мордоод, Ц.Одбаяр Б.Сангисүрэнг давуулахад сөрж баруун талдаа даацтай хутгаад, Р.Пүрэвдагва А.Батмөнхийг таллаад баруун хонгодоод тус тус давав. Энэ давааны хамгийн тэмцэлтэй барилдаан у.н Ж.Чулуунбат Т.Баасанхүү нарынх байсан бөгөөд Т.Баасанхүүг мордоод дайрахад Ж.Чулуунбат сайхан тогтож баруун талдаа даацтай тонгорсон ч өөрөө барьцаа алдаж улмаар Т.Баасанхүү сэжиж баруун мордоод давлаа.
Энэ тойрог мөн л 4:2-оор зүүн ялав.
ГУРАВДУГААР ТОЙРОГ
Тойрог эхэлмэгц Ж.Чулуунбат Э.Энхбатыг дайраад хонгодчихов. Баатархүүгийн Пүрэвсайхан Батбаяр начныг мөргөж хөөх дархан мэхээрээ давлаа. Гэхдээ ах начин Батбаяр залуу начныг дөрвөн хөллүүлж багагүй сандраасныг хэлэх нь зүй. Б.Амарзаяа гар татаж хавирдаг мэхээрээ Л.Цэрэнтогтохыг шороодуулахад Ц.Одбаяр гар таллаж тахимддаг дархан мэхээр Ч.Баянмөнхийг газардуулав. Батмөнхийн Сангисүрэн Пүрэвдагвыг шуудагдаж шахаж хөөгөөд баруун талдаа тун даацтай хавирч давсан бөгөөд сургуулийнхаа дүү нарын үзүүлсэн гараа дэвээг хийж үзэгч олны цөсийг хөөргөж өөрийн багийн гишүүдийн урам зоригийг сэргээв. Арал ойролцоо хоёр начин энэ тойрогт таарч Т.Баасанхүү сэжиж хавираад тэр чигт нь түрээд давлаа.
Даваа унаа энэ тойрогт 3:3 болж тэнцэв.
ДӨРӨВДҮГЭЭР ТОЙРОГ
Э.Энхбат А.Батмөнх учраа таарч Энхбат хөмрөөд тун дөхүүлсэн ч Батмөнх зүүн мураид давсан бол Р.Пүрэвдагва “Өндөр” Баянмөнхийг тун хараатай барьцгүй хавсрав. Л.Цэрэнтогтох Ц.Одбаярыг баруун талдаа даацтай мордоод, Ж.Чулуунбат Ду.Батбаярыг шуудагнаас тойруулж татаад орхив. Баатархүүгийн Пүрэвсайхан Баатарын Амарзаяаг шуудагнаас мөргөж хөөгөөд буцааж уран гоё зайлаад орхилоо. Энэ барилдаан 2008 оны намар бөхийн өргөөнд болсон ХААИС-ийн нэрэмжит барилдааны үзүүр түрүүнд тухайн үеийн а.а Н.Батзаяа у.х Т.Мөнгөнцоожийг орхиж байсан мэхтэй тун ойролцоо мэх болов. Мөн Т.Баасанхүү начин Б.Сангисүрэнгийн зүүн хөлд дайрч ороход Б.Сангисүрэн тумбарайдаад буцааж түлхээд төвөггүй даваа авлаа. Ингэснээр баруун талын баг 5 даваа авч нийт даваа унааны харьцаа 12:12 боллоо.
ТАВДУГААР ТОЙРОГ
Тавдугаар тойрогт Ду.Батбаяр А.Батмөнхийг зайлж мушгиад, Ц.Одбаяр Б.Пүрэвсайханыг шахаж дотуур хашаад, Ж.Чулуунбат Б.Амарзаяаг баруун хонгодоод, Т.Баасанхүү Ч.Баянмөнхийг суганд сэжиж түрээд, Л.Цэрэнтогтох Р.Пүрэвдагвыг шуудагдаж мөргөөд тус тус давав. Мөн Э.Энхбат Б.Сангисүрэн нар учраа таарч Б.Сангисүрэн барьц сонгож Э.Энхбат хөмөрсөн бөгөөд дагуулж шилдэж түлхээд давлаа.
Энэ тойрогт 3:3-аар тэнцэнж мөн нийт харьцаа 15:15 боллоо.
ЗУРГААДУГААР ТОЙРОГ
Хамгийн сүүлийн тойрогт хэн ялах нь шийдэгдэхээр болов. Энэ тойрогт Б.Сангисүрэн Ду.Батбаярыг мордоод, Ц.Одбаяр Ж.Чулуунбатыг шахаж татаад угсруулж баруун этээд, Т.Баасанхүү Л.Цэрэнтогтохыг сууж сэжиж дунгуйлдаад, Ч.Баянмөнх Э.Энхбатыг барьц сонгож өргөөд тус тус давлаа. Мөн хоёр Пүрэвийн барилдаан үзэгчдийг шуугиулсаар Р.Пүрэвдагвыг хутгахад Б.Пүрэвсайхан сэжиж өргөөд тэр чигт нь голлож хөөгөөд давснаар барууны багийн 18 дахь давааг авав. Онжавуудын барилдаанд А.Батмөнх баруун талдаа тун лав хутгаад тэр чигт нь даалгаж хийснээр хожлын давааг авч баруун талын баг 19:17-ийн харьцаатай ялалт байгууллаа. Барилдаан эхлэхийн өмнө дийлэнх үзэгчид зүүн талын багийг илт илүүрхэнэ гэж байсан бол барууны начингууд басах аргагүй хүмүүс гэдгээ харуулу зүүн жигүүрийн начингуудыг дэмжигчидтэй нь хамт “яллаа”.
Бөхийн өргөө дүүрэн үзэгчтэй байсан нь үзэгчид өөр төрлийн барилдааныг хүсч хүлээж байдгийг энэхүү барилдаан харуулж байлаа. Мөн энд нэгэн зүйлийг сануулахад барилдаан эхлэхийн урьд үзүүлсэн Аварга дээд сургуулийн сурагчдын сайхан үзүүлбэрийг барилдаан дууссаны дараа зарим цахим сайт болоод цахим сүлжээгээр элдэв буруугаар бичиж, буруу ойлголт тарааж буй нь туйлын буруу юм. Монгол бөхийнхөө уламжлалт гараа дэвээг сэргээх үйлсийг дэмждэггүй юм аа гэхэд доромжлохгүй байх нь зүйтэй болов уу.
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна