Сумын Алдарт уяач О.Ундрахбаяр: Энэ жилийн Дүнжингарав говийнхонд их урам хайрласан


Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул О.Ундрахбаяр "Мандалын хурд-2014" наадамд зээр үрээгээ соёолон насны уралдаанд айргийн гурваар давхиулсан юм. Түүний сэтгэгдлийг сонссоноо хүргэж байна. Тэрээр 2012 онд сумын Алдарт уяач цол хүртсэн аж.
-"Мандалын хурд-2014" уралдаанд морь айрагдуулсанд баяр хүргэе?
-За баярлалаа. Зээрд үрээ минь сайхан уралдаж айрагдсанд их баяртай байна.
-Зээрд үрээний удам угшил хаанах адуу вэ?
-Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын хамба Амараагийн унаган адуу. Дээд талаараа Даргын ногоон угшилтай. Манай сумын хэдэн уяач 2011 онд зүүн талаас хэдэн даага очиж авсан юм. Би хэдийг авчирсан, бүгд хурдалсан.
-Зээрд үрээ урьд нь яаж уралдаж байсан бэ?
-Бүрэн суманд даага, шүдлэндээ түрүүлсэн. Даагандаа сумандаа айрагдсан. Мөн Сайхан-Овоонд айргийн гуравт, бага наадамд хэд хэд айрагдсан.
-Энэ наадмын зохион байгуулалтын талаар?
-Наадам сайхан боллоо. Тэнгэр хайрхан их сайхан байлаа. Зээрд үрээ минь Тэргүүн хонгортой ойрхон уралдаад байна. Улсад данстай энэ хурдан хүлэгтэй залгаж уралдаж байгаа болохоор гадагшаа гараад уралдаж болмоор сэтгэгдэл төрж байна. Энэ жилийн Дүнжингарав говийн уяачдад их урам өглөө. Нутагтаа ойрхон уралдаад байгаа юм чинь хойно очоод уралдаж болно гэсэн сэтгэлийн их дэм уяачдад төрөөд байх шиг байна.
-Хэдэн онд сумын Алдарт уяач болсон бэ?
-2012 онд сумын Алдартын болзол хангаж авсан.
-Өөр таны нэрийг гаргаж байгаа ямар хурдан хүлгүүд байна?
-Хонгор даага өнгөрсөн жил найм уралдаж долоо айрагдсан. Аймагт аман хүзүү, Сайхан-Овоо сумын 90 жилийн ойд аман хүзүүдсэн. Унаган нутаг Эрдэнэ-далай сумын 90 жилийн ойд өнгөнд уралдсаар байгаад зургаад хурдалж анх удаа айргаас мултарсан даа. Мөн ургийн наадам, Хонгорын овооны тахилгад түрүүлсэн. Түүнчлэн Адаацагт хаврын уралдаанд аман хүзүүдэж, Данай галын наадамд аман хүзүүдсэн.
-Морин жил гарсаар хэрхэн наадаж байна даа?
-Зээрд үрээгээ хоёр мянгатын наадамд айрагдуулаад "Мандалын хурд"-д мөн айрагдлаа. Манай найз Энхбаатар бид хоёр цуг уядаг юм. Түүний морьд сүүлийн үед их сайн давхиж байгаа. Өнөөдрийн уралдаанд зээрд үрээ нь түрүүлж, зээрд морь нь долоод хурдаллаа.
Ц.Амарбаяр


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна