Галтын залуус үзүүрт үлдлээ

2014 оны 5-р сарын 12 -нд

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн тэргүүлэгч, “Эрчим Булнай” ХХК-ий ерөнхий захирал, Нацагдоржийн Нямдаваагийн ивээн тэтгэлгээр Хөвсгөл аймгийн Түнэл сумын харьяат, Монгол улсын хүчит арслан Өлзийтийн Чүлтэмсүрэнгийн нэрэмжит аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдааныг “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээнээс санаачлан зохион байгууллаа.
Барилдааныг нээлттэй байдлаар явуулсан бөгөөд Өвөрхангай аймгийн арслан Д.Цэвэлсодном, Хөвсгөл аймгийн арслан Ч.Батчулуун, Завхан аймгийн арслан Ш.Пүрэвгарьд нараар манлайлуулсан хүчит 64 бөх зодоглон барилдлаа.
Бөхийн барилдааны нэгийн даваанд а.х Б.Төмөрбаатар с.х Гэрэлцогтыг хийг нь тааруулж дугтраад, а.н Б.Пүрэвдорж с.з Г.Ганбатыг хагалж өшиглөөд, а.н Б.Даваа-Очир с.з Э.Батбуянг зайлж дугтраад, сумын начин Ө.Ган-Эрдэнэ а.х Т.Бэгзсүрэнг дагуулж хөмрөөд, Цагаан-Үүр сумын заан Г.Өнөрбат а.н.н Н.Жаргалбатыг дагуулж сунгаж татаад, Их-Уул сумын заан Э.Өлзийсайхан а.н Ч.Мөнхтогтохыг татаж хавирахад дагуулж тахимдаад, Түнэл сумын заан Г.Цогтбаатар Жаргалант сумын заан Н.Мөнх-Эрдэнийг зүүн хутгаад, Бүрэнтогтох сумын заан Г.Балжинням Завхан аймгийн Отгон сумын заан Т.Дүгэрдоржийг гар дунгуйгаар тус тус орхилоо.
Хоёрын даваанд а.а Ш.Пүрэвгарьд с.з Э.Өлзийсайхан нар оноолт таарч үзэгчдийг багагүй шуугиулсан бөгөөд а.а аргагүй илүүрхэж дайрч мордоод орхисон бол а.а Ч.Батчулуун с.з Г.Өнөрбатыг хавсарчихав. Мөн а.н Ц.Сандагдорж с.з Х.Дарамзагдыг давхар тохоход сөрж бярдаж мушгиад, а.н А.Хосбаяр с.з Ц.Цэнд-Аюушыг тахимдаж дайраад, с.з Т.Хайдавдорж с.з Б.Чимэдвандангийн хөлд орж дэрлээд ту с тус давлаа.
Гурвын даваанд а.х Б.Төрмагнай а.а Д.Цэвэлсодномыг хонгодоод, ц.з Э.Тулга с.з Г.Балжиннямыг барьц сонгож хөнтрөөд, а.н Б.Пүрэвдорж а.н А.Хосбаярыг түрж хөөхөд дагуулж мушгиад, а.а Ш.Пүрэвгарьд а.х Б.Төмөрбаатарыг сунгаж татаад, а.н Б.Даваа-Очир а.н Ц.Сандагдоржийг зайлж татаад давснаар дөрвийн даваанд барилдах эрхтэй болов. Мөн а.х Б.Бат-Өлзий с.з Т.Хайдавдорж нарын барилдаанд с.з давсан боловч элэг бүс тайлагдсан гэсэн шалтгаанаар ахин барилдаж шороодов. Үнэндээ Хайдавдоржийг даваад дэвэхэд элэг бүс тайлагдсан юм.
Дөрвийн даваанд а.н Б.Пүрэвдорж а.а Ш.Пүрэвгарьдыг зоримог хонгодоод, а.х Б.Төрмагнай а.з Б.Шаравнямбуугийн ард гараад, а.х Б.Бат-Өлзий ц.з Э.Тулгыг дагуулж сунгаж татаад, а.а Ч.Батчулуун а.н Б.Даваа-Очирыг мушгиад давав.
Тавын даваанд а.а Ч.Батчулуун а.х Б.Төрмагнайг суйлаад давсан бол а.н Б.Пүрэвдорж а.х Б.Бат-Өлзийг баруун талдаа тун даацтай суйлаад тэр чигт нь түрж хөөгөөд давснаар энэ өдөр тун их бяртай байгаагаа нотоллоо. Түүний хувьд а.н А.Хосбаяр, а.а Ш.Пүрэвгарьд, а.х Б.Бат-Өлзий нарын шилдгүүдийг дараалуулан даацтай мэхээр шороодууллаа.
Үзүүрт үлдсэн Галтын хоёрын барилдаан дан шуудагнаас шийдэгдэж арслан түрж хөөгөөд давснаар нутгийн арслангийн барилдаанд түрүү бөхөөр тодорлоо.
Оноолтыг гурвын даваанаас үзнэ үү.
Гурвын даваа
1. Д.Цэвэлсодном а.а – Б.Төрмагнай а.х
2. Ч.Батчулуун а.а – Б.Даваадорж а.н.н
3. Ш.Пүрэвгарьд а.а – Б.Төмөрбаатар а.х
4. Б.Шаравнямбуу а.з – Э.Ширнэн с.з
5. Э.Тулга ц.з – Г.Балжинням с.з
6. Б.Бат-Өлзий а.х – Т.Хайдавдорж с.з
7. Б.Пүрэвдорж а.н – А.Хосбаяр а.н
8. Б.Даваа-Очир а.н – Ц.Сандагдорж а.н
Дөрвийн даваа
1. Ч.Батчулуун а.а – Б.Даваа-Очир а.н
2. Ш.Пүрэвгарьд а.а – Б.Пүрэвдорж а.н
3. Б.Шаравнямбуу а.з – Б.Төрмагнай а.х
4. Э.Тулга ц.з – Б.Бат-Өлзий а.х
Тавын даваа
1. Ч.Батчулуун а.а – Б.Төрмагнай а.х
2. Б.Бат-Өлзий а.х – Б.Пүрэвдорж а.н
Зургаагийн даваа
1. Ч.Батчулуун а.а – Б.Пүрэвдорж а.н
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна