Улсын рекорд эзэмшигч, спортын мастер Б.Чимиддорж:1999 онд шинэчлэн тогтоосон амжилтыг одоо хэр нь эвдсэн хүн гараагүй л байна


Саад харайлт буюу сонгомол морин спортоор хүүхэд ахуй цагаасаа хичээллэн, эх орны дээд амжилтыг хоёр ч удаа тогтоосон нэгэн эрхэмтэй уулзаж ярилцлаа. Түүнийг Банзрагчийн Чимиддорж гэдэг. Улаанбаатар хотын унаган хүү, арваадхан насандаа Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн харьяа морин спортын сургалт төвд ирж тамирчны гараагаа эхлэн, адуу гэдэг амьтантай анхлан танилцаж байсан гэнэ. Угийн үг дуу цөөнтэй спортын мастер миний асуултанд товч тодорхой хариултыг өгч байсныг уншигч та анзаарах биз ээ.
-Эх орны дээд амжилтыг хоёр ч удаа тогтоож, эдүгээ түүнийг хадгалж байгаа юм байна. Чимиддорж мастер хэзээнээс энэ спортоор хичээллэх болсон юм бэ?
-1972 оноос Морин спортын сургалтын төвийн секцинд орж, морин спортоор хичээллэх болсон. Морь мал гэж мэдэхгүй хотын жаахан хүүхэд сургалтын төвд ирж морь унаж сураад, Батлан хамгаалах туслах нийгэмлэг буюу бидний хэлж заншснаар тойруулгын морьдыг унаж хурдлуулж байлаа.
-Ямар, ямар морьдыг нь унаж байв?
-Намайг морь унадаг байхад тойруулгын уяачаар МУ-ын Манлай уяач Самдан гуай ажиллаж байсан юм. Тэгээд тэр хүний уясан Зандан хүрэн, Цагаан хонгор зэрэг морьдыг унадаг байлаа.
-Ямар амжилт үзүүлсэн бэ?
-Дөрвөн жил хурдан морь унахдаа улсын наадамд түрүүлгэж, айрагдуулж байгаагүй ч модтой л давхиулдаг байсан.
-Хэдэн оноос сонгомол морин спортынхоо чиглэлээр хичээллэх болсон юм бэ?
-1974 оноос юмуу даа. Эхний үед бэлтгэгдсэн морин дээр сургуулилт хийдэг байсан бол яваандаа өөрөө морио сонгож бэлтгээд унадаг болсон. Ер нь манайхны тамирчид бүгд л тийм жишгээр хичээллэж байсан даа.
-Хамгийн анхны тэмцээн тань юу байсан бэ?
-Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн гэж болдог юм. Түүнд оролцож байсан. Би нийслэлийн аварга шалгаруулах тэмцээний гурван ч удаагийн аварга. Мөн нэг удаагийн спартакиадын аварга. Техник спортын спартакиад гэж болдог байсан юм. Түүнээс гадна нэрэмжит тэмцээнүүдэд олон удаа түрүүлж байсан.
-Олон улсын чанартай уралдаан тэмцээнд оролцож байв уу?
-1995 онд байх аа, Хөх хотод дэлхийн 13 орны тамирчид оролцсон олон улсын тэмцээн болсон юм. Түүнд манай Монголоос Ганболд, Батбаатар бид гурав багшийн хамт явж байсан. Миний хувьд сүрхий амжилт гаргаагүй ч бас чиг хойгуур орчихоогүй.
-Улсын дээд амжилтыг анх хэдэн онд тогтоож байсан юм бэ?
-Анх 1992 онд өөрийнхөө сургасан Сансар гээд ухаа мориор саадны өндөр 1.59, өргөн нь 1.87 см дээгүүр амжилттай харайж, улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож байсан. Дараа нь 1999 онд Сүлд гээд ухаа мориороо 1.62 см өндөр, 2.15 см өргөн дээгүүр харайж, дахин шинэ амжилт тогтоосон. Одоо хэр нь тэр амжилтыг эвдсэн байхгүй л байна.
-“Мандухай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” зэрэг түүхэн кинонуудад тоглож байсан хэмээн дуулсан юм байна. Тэр талаараа яриач?
-Би “Мандухай сэцэн хатан” кинонд орлон тоглогчоор явж байсан. Бидний хувьд морьтой давхиж яваад унах, моринд чирэгдэх зэрэг жүжигчдийн хийж чадахгүй үйлдлүүдийг хийдэг. Биднийг тухайн үеийн ЗХУ-ын тамирчин Иван Матевиев гэдэг орос мэргэжилтэн бэлтгэж байсан юм.
-Дорноговь аймагт сонгомол морин спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж явсан хэмээн өөрийг тань тодорхойлсон байсан.
-1989 онд Дорноговь аймгийн Батлан хамгаалах зөвлөл саад харайлтын морин спортыг хөгжүүлнэ гээд би очиж сургагч багшраа ажиллаж байлаа. 5-6 морь сургаад арваад хүүхэдтэй хоёр жил гаруй ажилласан. Миний шавь нараас хоёр ч спортын мастер, арваад нэгдүгээр зэрэгтэй тамирчин төрсөн.
-Хэдийгээр мэргэжлийн тамирчин хэдий ч дан ганц спорт хөөгөөд явахад бас хүндрэлтэй мастер ер нь ямар ажил алба эрхэлж байсан бэ?
-Нэг үе станцад ажиллаж байсан. Одоо бол сургуулийн хүүхдүүд зөөдөг автобус жолоодож байна даа.
-Өнгөрсөн жил ахмад тамирчдын дунд аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан гэсэн. Түүнд ямар амжилт үзүүлэв?
-Дөрөвдүгээр байрт орлуу даа.
-Морь мал гэж мэдэхгүй хотын хүүхэд спортын цол зэрэгтэй, цаашлаад эх орны дээд амжилтыг эзэмшигч тамирчин болжээ. Морь унахын ач тусыг хэрхэн үздэг вэ?
-Би шинжлэх ухаан талаас нь нарийн ширийнийг нь хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан өөрийн туршлагаас үзэхэд морь унадаг хүн элдэв өвчин хууч ярьдаггүй. Нуруу туруу, гар, хөлийн шөрмөс чангарахаас эхлээд бие бялдрын хүмүүжилд ч ач тустай. Бидний залууд үеийнхэн морь хэрхэн унадгаараа өрсөлддөг. Айлын адуун дээр очоод аль эмнэг хангалыг барьж унаад, түүндээ хөөрч баясдаг байлаа. Сүүлийн үед л морь унах аюултай гэдэг юм ярьдаг болж. Аюултай гэвэл бүгд л аюултай. Ялангуяа аливаа спорт гэдэг цөм эрсдэлтэй байдаг шүү дээ. Тиймээс аюул эрсдлээ урьтал болголгүй ач тусаа эхлээд ярьж байвал залуус морь унах дуртай болно. Энэ нь хөдөлгөөний дутагдалд ороод буй хотын иргэдэд эрүүл мэндийн ач тустай баймаар санагдах юм байна.
-Санал нэг байна. Залуустаа зөвлөгөө хайрласан танд баярлалаа.
А.Мөнх








0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна