Залуу уяач М.Манлайбаяр: Хэр баргийн адуу манай суманд ирээд айрагдчихгүй шүү


Сүхбаатар аймгийн аварга хүлэг шалгаруулах “Жавхлант шаргын хурд-2014” уламжлалт уралдааныг сурвалжлаад буцаж явах зуураа Мөнххаан сумын уугуул, залуу уяач Мухалайн Манлайбаяртай тааран цөөн хором хөөрөлдсөнөө сийрүүлэн уншигч танаа хүргэж байна.
-Хурдан морьтой холбогдсон түүхээс яриагаа эхэлье?
-Долоон настайгаасаа эхлээд Бүрэнцогтын “бүдүүн” Баясаа гэдэг хүний үрээг унадаг болсон.Тэр хүн олон сайхан хурдан морьтой байсан юм. Би нэг хээр морийг ид үед нь унаж хурдлуулж байлаа. Тэр хүн надад бага насандаа хоёр аман хүзүүдсэн хурдан хүрэн азарганыхаа төлөөс өгч тэдний төлүүд нь одоо хэр нь сайхан давхиж байна. Хүрэн азарганы эцэг нь Галшар угшилтай шарга азарга, харин эх нь манай Мөнххааны цоохор хонгорын угшилтай гүү байсан гэдэг.
-Танай Мөнххааны адуу ч эрт дээр цагаасаа хурдаараа гайхагддаг байсан даа?
-Манай аав Мухалай Асгат сумын хүн. Сүүлд Мөнххаанд ирж суурьшсан юм билээ. Намайг багад нутгаараа дагуулан явж, ах дүүстэйгээ танилцуулж байсан. Аавын дээдчүүл бас адуу малд сонирхолтой хүмүүс байсан гэдэг. Өвөг эцэг солгой Лхамсүрэн болон Даарий, Аюуш нарын ах дүүс нь зээрдүүд омгийн адууны гол цөмийг хариулж адгуулж байсан улс.
-Дарьгангын жижиг зээрдүүдийг үү?
-Мал нийгэмчлэгдэж, нэгдэл байгуулагдахад жижиг зээрдүүдийн угшлын гол цөм адууг хариулж байсан гэдэг. Даарий гэдэг нь морь уядаг. Олон ч адуу түрүүлгэж, айрагдуулж байсан юм билээ. Одоо хүүхдүүд нь залгаад уяж байна. Надад тэр зээрдүүдийн угшилтай адуунууд бий. Мөн манай сумын “Өндөр” хэмээх Чулууны Магнай хар азарганы угшилтай азарга ч бий. Банзайн буган, цоохор хонгор, орос Дугаржавын цагаан гэх мэтчилэнгийн энэ хавьдаа цууд гарсан угшлаас авсаан. Дугаржав гэдэг нь манай хадам талын хүн. Ер нь цөөхөн гэлтгүй адуугаа чанаржуулах гэж аль гайгүй гэсэн удам угшлаас үрээ, байдас авсан. Хүн бүл цөөтэй болоод тэднийгээ санаандаа хүртэл оролдож, уяж чадахгүй л юм.
-Сум орон нутагтаа л уралдаж байна уу?
-Тиймээ. Би сумынхаа наадамд хоёр алаг морь айрагдуулсан хүн. Ер нь манай Мөнххааны наадамд морь түрүүлгэж, айрагдуулна гэдэг бэрх шүү дээ. Эрт дээр цагаасаа хурдтай байсан. Уяачид нь удам дамжин ирсэн хурдан адуутай. Хэр баргийн адуу ирээд манай суманд айрагдчихгүй.
-Тэр ч тийм байх шүү?
-Би Баадуу алаг эхтэй, зээрдүүд адууны эцэгтэй хонгор алаг морио сумынхаа наадамд аман хүзүүдүүлж байлаа. Мөн Баяндэлгэр эхтэй, Баясаагийн адууны гаралтай хээр морио сумынхаа наадамд таваар давхиулж байлаа. Бага шиг наадмуудаас бол айраг, түрүү олныг авч байсан.
-Гадагшаа гарч уралдаж байгаа адуунуудын нэлээд нь Мөнххааны гаралтай байдаг. Адуу малын наймаа хийж байна уу?
-Айхтар олныг зараагүй ээ. Булган руу нэг адуу зарсан. Тэндээ очоод айрагдаад л байгаа дуулдана лээ. Ний нуугүй хэлэхэд, тэр болгоныг тэжээж чадахгүй байна. Боломжоороо ганц нэг үрээ тэжээгээд ойр зуурхан ажил хийсэн болоод сумандаа уралдуулдаг. Одоо хаана ч адил тэжээлгүй адуу уралдах боломжгүй. Дээр нь хүн бүр адуугаа сайжруулаад, цаг зав, хөрөнгө мөнгө гээд бүхнээ зориулан уяж байгаа учраас бидэн шиг дурандаа завчилж уяж байгаа хүмүүс төдийлөн амжилт үзүүлж чадахгүй л байх шиг байна. Гэхдээ яахав, хар багаасаа үрээ унасан, өөрийн эрхгүй дуртай юм болохоороо жил болгон ямар ч байсан ганц хоёр юм уяад л наадамлах юм даа. Би ер нь хот хүрээ яваад хүүхдүүддээ чихэр гэхээсээ өмнө адуундаа овъёос авдаг хүн. /инээв/
-Адуу өөрт нь сэтгэл зүрхээ зориулсан нэгний магнайг заавал тэнийлгэдэг амьтан хэмээн хууччуул ярих нь бий?
-Тийм шүү. Өнгөрсөн жил бага хүү маань морь унаад сайхан амжилт гаргаж, аавыгаа их баярлууллаа. Уулбаян сумын Эрдэнэ-Очирын Одонгоо гээд манай нэг найз байдаг юм. Хүү маань түүний халиун азаргыг унаад аймгийн наадамд айрагдуулж, Хэнтийд болсон зүүн бүсийн уралдаанд 11-ээр давхиулсан. Өөрөө үрээ унаж байсан болохоор хүүгээрээ их бахархаж байгаа. Хүү маань амжилт гаргахаар одоо л миний морь хурдалж магадгүй гээд битүүхэн баярлаад байгаа, бас. /инээв/
-Билгээр болог. Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
-За баярлалаа. Танай сэтгүүлийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
У.Энхмаа

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна