Үлгэр аваасай

2014 оны 6-р сарын 04 -нд

Хэд хоногийн өмнө болсон Монгол улсын аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Монгол улсын харцага Цэдэвийн Содномдорж бөхийн торгон ногоон дэвжээнээ эргэн ирсэн билээ. Мөн тэрээр барилдаан эхлэхийн өмнө бөхийн өргөөнд хуран цугласан үзэгч олноо мэхийн ёсолж уучлал эрсэн юм. Энэ нь хойш хойшийн бөхчүүд үлгэр авахаар сайхан үйл байлаа. Эрхээ хасуулсан ч гэлээ бэлтгэл сургуулилтаа таслалгүй, тун их хичээсэн нь харцагын биеэ борлуулсан, жингээ сайхан барьсан зэргээс харагдаж байв. Тэр ч хэрээрээ сайхан барилдаж үзүүрлэсэн билээ.
Ингэхдээ Ховд аймгийн начин Б.Тайван, улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу, улсын начин Б.Сангисүрэн, Говь-Алтай аймгийн арслан Б.Суманчулуун, Өвөрхангай аймгийн арслан Ц.Чимэддорж, улсын начин С.Батсуурь нарын шилдгүүдийг дараалн орхиж үзүүрлэсэн билээ. Хэдийгээр харцагын учраа бөхчүүд бүгд шилдгүүд байсан ч харцага шилдгийн шилдэг болохоо харуулж учраа бүрээ төвөггүй давж байлаа. Магадгүй энэ өдөр түүнийг хамгийн их хазайлгасан бөх нь Говь-Алтай аймгийн арслан Б.Суманчулуун байсан гэхэд болно.
Гурван жилийн өмнө улсын наадамд начны даваанд барилдаж, түүнээс хоёр жилийн урьд эдүгээгийн улсын заан Ч.Санжаадамбыг улсын наадмын 2-ын даваанд өвдөглүүлж явсан Балжиннямын Суманчулуун арслан сүүлийн хэдэн жил улсын цолны тааварт нэр нь зүй ёсоор орж буй бөх юм. Энэ өдрийн барилдааны хоёрын даваанд Дархан-Уул аймгийн арслан Н.Эрдэнэчулууныг орхиод гурвын даваанд улсын заан Б.Батмөнхөд амлуулан барилдсан. 2010 оны наадмын хоёрын даваанд энэ хоёр бөх оноолт таарч а.а барьц сонгон давж байсан бол саявтархан болсон жилийн тэргүүн дэвжээ тодруулах барилдаанд мөн таарч арслан ахин давсан билээ. Аль ч бөхөөс даагаа аатайхан нэхдэг заан энэ удаад Суманчулуун арслангаас даагаа нэхэхээр амласан юм. Хоёр бөхийн барилдаан багагүй удааширч Батмөнх заан барьц сонгож хавирсан ч өөрөө өрсөөд өвдөглөснөөр Суманчулуун арслан оноолтын даваанд гарч барилдлаа. Дөрвийн даваанд улсын заан Т.Санчиртай таарч харцагадаж шигшээд түрэхэд дагуулж зүүн талдаа мушгиад давснаар бага шөвөгт шалгарч үлдэв. Тавын даваанд Ц.Содномдорж харцагад амлуулж гарын даа нарын ширээний урд тэдний барилдаан өрнөсөн бөгөөд арслан эхлээд зүүн талдаа давхар тохсон боловч дутуудаж, харцага алсын сүвээний барьц авч тэр чигт нь мордоход дагуулж эргээд хоёр бөх тун ойролцоо газардав. Тэд хоёул босч ирээд хэн хэн нь дэвсэнгүй, үзэгчдээ, өөрсдийгөө хүндэтгэж цэцийн шийдвэрийг хүлээсэн юм. Хөлийн цэц у.н Ш.Зоригт ахин барилдуулах шийдвэр гаргасан бөгөөд барилдаан төдий л удсангүй харцага баруун талдаа даацтай давхар ачаад давлаа.
Энэ хоёр бөх өнөө жилийн наадмаар 5-ын даваанд барилдаж байхыг ч үгүйсгэж боломгүй шилдэг бөхчүүд. Хэн хэн нь энэ өдөр хурдан шуурхай барилдаж даацтай мэхээр даваа олныг авч байлаа. Мөн ойролцоо унасан ч зэрэгцэж дэвээгүй нь залуу бөхчүүдэд үлгэр болохуйц сайхан чанар байв. Тиймээс хэн хэн нь бэлтгэлээ чамбайруулж, наадамд цол ахиасай хэмээн хүсье.
Харцага, арслан нарын барилдааныг гэрэл зурагчин Б.Батбаяр тун сайн даржээ. Хайн унасан болоод харцагын давсан барилдаануудын зургийг сонирхоно уу.
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна