Унаач М.Мөнхцэцэг: Ихэвчлэн азарга унаж байсан


Дорноговь аймагт ажиллаж байх үеэр Улаанбадрах сумын сурагч М.Мөнхцэцэгтэй уулзсан юм. Тэрээр хурдан морь унаад хоёр жил гаруй болж байгаа бөгөөд ихэвчлэн азарга унаж уралддаг сэргэлэн охин.
-Миний дүү манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Мөнхцэцэг гэдэг. Би долдугаар ангид сурдаг, 12 настай. Хурдан морь унаад хоёр жил болж байна.
-Морь унаж уралдахад хамгийн гоё нь юу байдаг юм бэ?
-Мэдээж айраг, түрүүнд хурдлах шүү дээ. Би Түмэнжаргал, Баярмөнх гэж хүмүүсийн морийг унадаг юм. Энэ хугацаанд найман айраг авчихаад байгаа. Анх сумын наадамд Энхжаргал ахын хээр азаргыг унаж түрүүлгэж байлаа. Хонгор морийг нь унаж дөрвөлсөн. Түүнээс хойш Түмэнжаргал ахын хар их морийг нь унаж Замын-Үүдэд өнгөрсөн зун түрүүлгэсэн. Ноднин Баярмөнхийн хээр даагыг есдүгээр сарын нэгэнд унаж тавлууллаа. Харин өнгөрсөн жил өөрийнхөө хар даагыг долдугаар сарын нэгэнд унаж айргийн таваар оруулсан гээд баяр хөөр төрүүлсэн олон наадамд оролцлоо. Энэ тоолонд урам зориг нэмэгдэж, илүү их итгэл төрдөг юм.
-Аав нь морь уядаг юм уу?
-Уядаг. Манай аавыг Мөнхбат гэдэг. Тийм болохоор адуу надад их сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Тэгээд л морь унаж уралдах болсон юм. Би ихэвчлэн азарга унаж уралддаг.
-Унаач охид ер нь цөөхөн байдаг байхаа, тийм ээ?
-Тийм шүү. Улсын баяр наадмын хурдан морины уралдааныг харж байхад охид их цөөхөн харагддаг юм билээ. Манай ангид гэхэд надаас өөр байхгүй. Харин унаач хөвгүүд хэд хэд бий.
-Уралдааны тухай томчуудад хэлмээр зүйл байдаг уу?
-Том, жижиг нь ялгаагүй зохион байгуулалт сайтай байхад л болоо шүү дээ. Сүүлийн үед унаач хүүхдүүд хамгаалалтын хувцастай уралддаг болсон нь уралдааны өмнөх бидний айдсыг үргээдэг болсон гэж боддог. Мөн төхөөрөмжтэй уралддаг болсон нь сайшаалтай юм. Энэ мэт томчуудын хийж байгаа ажилд нь талархдаг.
-Ярилцсан дүүдээ баярлалаа.
У.Энхмаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна