Уяач Г.Оюунболд: Монгол адууны үнэлэмжийг дээшлүүлэх цагаа олсон уралдаан болж байна


Одоогоос 20 жилийн өмнө “Монгол адуу” нийгэмлэгийн таван жилийн ойгоор анх удаа зохион байгуулагдаж байсан холч морьдын уралдаан өнгөрсөн жилээс баяр наадмын хөтөлбөрт албан ёсоор багтах болсон. Энэ жилийн холч морьдын уралдаан 7-р сарын 10-нд болсон бөгөөд 30 гаруй хурдан хүлэг 60 км замыг өртөөчлөн туулсан юм. Энэ удаагийн уралдааны халтар морь нь аман хүзүүнд хурдалсан Хан-Уул дүүргийн уяач Ганболдын Оюунболдоос цөөн асуултанд хариулт авснаа хүргэж байна.
-60 километрийн өртөөлчилсөн уралдаанд таны халтар морь аман хүзүүнд хурдалсан юм байна. Баяр хүргэе?
-Баярлалаа. Эрт дээр үеэсээ Монголчууд морин өртөөг бий болгон, олон зуун км замыг мориороо туулдаг байсан. Өгөөдэй хааны үүсгэн байгуулсан морин өртөө өнөөдрийг хүртэл ийнхүү үргэлжилж буйд би хувьдаа талархаж явдаг юм. Тэр утгаараа энэ уралдаанд манай уяанаас хоёр ч морь оролцож, аман хүзүү, айргийн гурваар хурдаллаа. Миний халтар морь түрүүлдэг морьтой урд хойноо орж уралдсаар аман хүзүүдсэн.
-Монгол адууны шандсыг шалгаж, үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилготой хэмээн зохион байгуулагчид нь онцолсон. Харин та хувьдаа хэрхэн үзэж байгаа вэ?
-Тэгэлгүй яахав. Монгол морины тэсвэр хатуужлыг шалгасан сайхан уралдаан болж байна. Цаашид цар хүрээг нь улам бүр тэлж, олон аймгийн уяачдыг хамруулах нь зүйтэй байх. Ер нь сүүлийн жилүүдэд шинэ цагийн монгол адуу хурдаараа ноёлон монгол адууны үнэ цэнэ буурах хандлагатай байгаа. Тиймээс энэ уралдааныг цагаа олж зохион байгуулагдаж байна гэж бодож байна.
-Мориныхоо угшил гарвалын талаар танилцуулаач?
-Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын адуу.
-АХ-ын 93 жилийн ойн уралдааны өөр бусад ангилалд морь мордуулсан уу?
-Даага мордуулж, 12-оор давхиуллаа.
-Дараа дараагийн уралдаануудад тань амжилт хүсье.
-Баярлалаа.
Холч морины уралдаан ОУ-ын хэмжээнд 15 жилийн өмнөөс зохион байгуулагдах болсон бөгөөд 120 км өртөөчилсөн уралдаанд манай тамирчид амжилттай оролцож байсан билээ. Жишээлбэл
Катар хотноо болсон уралдаанд МУ-ын Алдарт уяач Д.Хорлоодой агсан, спортын мастер Азчулуун нар оролцож байсан бол Кавказад болсон уралдаанд монголын хоёр тамирчин 7000 км зам туулан хоёр морьтой очиж байсан юм.Түүнчлэн энэ уралдааны тамирчдаас Монголын морин спортын мастер таван хүн төрөн гарсныг дуулгахад таатай байна.
Б.Долзодмаа


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна