МУ-ын Алдарт уяач Г.Доржпүрэв:Азарга түрүүлж Манлай уяач цолны болзол хангасан

2014 оны 9-р сарын 03 -нд

-“Хотгойдын хурд” хангайн бүсийн уралдаанд хамгийн одтой наадсан уяач бол Алдарт. Нутгийн дэвжээнээ амжилттай наадсан танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе?
-Баярлалаа. “Хотгойдын хурд-3”хангайн бүсийн уралдаан амжилттай сайхан боллоо. Энэ удаагийн уралдаанд нас болгоны адуутай ирж, азарга түрүүлгэж, хязаалан, шүдлэн айрагдуулж нэг түрүү, гурван айраг авлаа. Нутгийн тэнгэр ивээж сайхан наадсандаа сэтгэл хангалуун байгаа. Сүүлийн хэдэн жил нутагтаа ирээгүй. Зорьж ирж сайхан наадлаа.
-Шүдлэнгийн уралдаанд хоёр ч үрээ орсон байх?
-Тэгсээн. Нэг үрээ аман хүзүүдэж, нөгөө нь айргийн дөрвөөр давхисан. Мөн манай адууны угшилтай хэд хэдэн морь айрагдана билээ.Адуугаа сайжруулан чанаржуулах гэж олон жил зүтгэсний үр шим ийнхүү гарч, нутгийн олноо баярлуулсандаа бахархаж байгаа.
-Үе үеийн “Хотгойдын хурд” уралдаануудад амжилт дүүрэн наадсаар ирсэн?
-Тэгсээн. Анхны “Хотгойдын хурд”-д уралдаанд хүрэн азарга маань айргийн гуравт хурдалж байсан бол хоёр дахь даншигт хонгор шүдлэн түрүүлж, Толбот хүрэн маань даагандаа таваар давхиж байсан. Өнөө жил нэг түрүү, гурван авлаа. Нутгийнхаа дэвжээн дээр ингэж наадах сайхан байлгүй яахав.
-Ингэхэд Толбот хүрэн мордсон уу?
-Мордсоон, сайнгүй байхаар нь татуулчихсан. Саран хүрэн нь сайн байхаар нь Толботоо нэг их шахуулсангүй. Төрийн наадмын түрүү хүлэг шүү дээ. Тэгэхээр сайн хүлгийг гамнах хэрэгтэй байх.
-Энэ удаагийн “Хотгойдын хурд-3” уралдааны нэг онцлог нь хоймор нутгаас шинэ цолтон төрүүлсэн явдал хэмээн холбооны тань нарийн бичгийн дарга тэмдэглэсэн.Манлай уяачийн болзол биелчихсэн үү?
-Залуучууд тэгж байгаа бол биелсэн байхаа. Ер нь бол тооны хувьд эрт гүйцсэн. Чанар л дутаад байсан юм. Сая азарга түрүүлгээд Манлайн болзол биелж байгаа байх. Нутгийн дэвжээ ивээж, моринд дуртай олны маань заяа түшин Монгол төрийн том цолонд хүрч байгаа нь сайшаалтай. Ерөөл бэлгэ биелж хонь жилийн босгон дээр нутгийн түмнээ баярлуулах бизээ.
-“Хотгойдын хурд-3” уралдаан юугаараа онцлог байсан бэ?
-Хөвсгөл аймагт маань болдог “Хотгойдын хурд” хангайн бүсийн уралдаан олон газрын уяачид ирж оролцдог нэр хүндтэй уралдаан. Энэ уралдаанд түрүүлж айрагдсан хүлгүүд улсын наадамд айрагддаг. Энэ жилийн уралдаан ч гэсэн олон газрын хурд цугларсан сайхан наадам боллоо. Гол онцлог нь манай аймгийн уяачид амжилттай сайхан наадсан.Ер нь нас болгонд айраг түрүү авсан байх шүү. Залуучууд маань морио сайн уяж нутгийн нэр гаргаж байгаа нь энэ уралдааныг зохион байгуулсаны гол зорилго үр дүн шүү дээ.
-Санал нэг байна. Монгол улсын Манлай уяач цолоо авах баярт мөчид тань дахин уулзая. Ярилцсанд баярлалаа.
-Та бүхний ажил үйлсэд амжилт хүсч, нутгийн олондоо мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Б.Долзодмаа

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна