С.Мөнхбат түрүүлж, Б.Батмөнх үзүүрлэлээ


Хил хамгаалах байгууллагын 81 жилийн ой, Хилчдийн баярын өдрийн нэрэмжит улс аймгийн цолтой бөхчүүдийн намрын улирлын нээлтийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болж өндөрлөлөө.
Барилдаанд МУ-ын аварга С.Мөнхбат, улсын заан Д.Баасандорж, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага А.Цацабшир, Б.Пүрэвсайхан нараар манлайлуулсан хүчит 224 бөх зодоглон барилдлаа.
Бөхийн барилдааны нэгийн даваанд Увс аймгийн харьяат, с.з Б.Сэр-Од, Д.Батмөнх нар у.ө.и.н И.Ёндонсамбуу, Ж.Отгонбаяр нарыг шороодуулсан бол с.з Б.Цэдэнсодном, с.з П.Эрхэмжаргал, Б.Дэлгэрхишиг, Т.Хайдавдорж нар а.а Д.Цэрэндаваа, Б.Батдорж, а.з Д.Пүрэвжав, ц.з Э.Тулга нараар нэг давав. Мөн а.х Ц.Мөнхбаяр а.н Ц.Заяатүшигийг гуд татаад, а.н Ш.Нямсайхан а.н.н Н.Жаргалбатыг давуулж баруун хөмрөөд, а.н Т.Мөнх-Эрдэнэ а.х Ш.Алтангэрэлийг дагуулж зайлаад, а.з М.Даваасүрэн с.з Б.Чинбатыг шахаж татаад, а.х Н.Шинэзориг а.н П.Гаанжуурсүрэнг хонгодож дээр цацаад, а.х Ц.Анхбаяр а.н З.Хангалбаатарыг зүүн хутгаад, а.х Л.Энхбат а.н М.Бэлгүтэйг баруун хутгахад сөрж түлхээд, а.н Ш.Отгонтөгс а.х Ж.Бадралыг дагуулж хавираад давцгаав. Мөн Булганы а.а Д.Тамир, а.а Д.Амарсайхан нар с.з П.Доржрагчаа, М.Улаанхүү нарыг дунгуйлдаж татаад тус тус давлаа.
Хоёрын даваанд у.ө.и.н М.Жамьянпүрэв а.н Т.Төгсдөлгөөнийг таллаж зүүн хавираад, у.н Ч.Баянмөнх а.н Б.Үүрцайхыг хөлд нь ороход дагуулж дугтраад, у.н П.Ганхүү а.н С.Бямбадоржийг хөндий татаад, а.х Л.Энхбат а.а Р.Түвшинбаатарыг мушгиад, а.х Б.Доржсүрэн а.а Б.Хашбатыг хамж дайраад, а.х.а Б.Одгэрэл а.х Т.Дүүрэнсаранг хонгодож дээр цацаад, а.а Л.Шинэбаатар а.х Х.Батбаярыг хөлд дохиод буцахад дугтарч татаад, а.а Т.Сүрэнжав а.а Ж.Алтаншагайн зүүн хөлийг шүүрээд, а.з Л.Батзориг а.а Б.Эрдэнэхүүг мордоход сөрж хутгаад, а.а Э.Даш а.а Д.Амарсайханыг бярдхаж шахаж татаад, а.з М.Даваасүрэн а.а Л.Нямбаярыг дунгуйлдаж татаад, с.з Х.Энхчулуун у.х Ж.Амартүвшинг сугадаж мушгиад, у.н Д.Цогзолдорж а.н Т.Мөнх-Эрдэнийг голлож дайраад давцгаав.
Гурвын даваанд с.з Х.Энхчулуун у.з Д.Баасандоржийг баруун хутгаад, у.з Б.Батмөнх а.а Ж.Сүхбатыг сугадаж тахимдаад, у.х А.Цацабшир а.а Б.Гончигтавхайг өмсөхөд дараад, а.а Д.Болдбаатар а.а Б.Бат-Оршихын хөлд ороод, а.а Э.Даш а.а Б.Батхуягийг хавираад, а.н Б.Пүрэвдорж у.н Л.Нямсүрэнг тахимдаад, а.а А.Отгонбаатар а.а Д.Анарыг мордоод, а.а Ш.Дарханбат а.а П.Мөнхбатыг тойруулж татаад, у.н Д.Цогзолдорж а.н Г.Ганбаатарыг гар таллахад ард нь гишгэж түлхээд, а.х Ц.Мөнхбаяр у.н Б.Амарзаяаг баруун хавираад буцааж зүүн хутгаад, а.н Ц.Сандагдорж а.х.а Б.Одгэрэлийг зүүн хавирахад дагуулж баруун тахимдаад давав.
Оноолтын даваанд а.х Ц.Мөнхбаяр у.х А.Цацабширыг дагуулж мордоод, а.а Л.Шинэбаатар а.а А.Отгонбаатарыг хамж дайраад давхар мордоод, а.а Д.Болдбаатар а.а Г.Баасандоржийг хонгодоод, а.а Ш.Пүрэвгарьд у.н Д.Цогзолдоржийг сэрвүү барьцнаас зайлж гуядаад, у.н Ч.Баянмөнх а.а Н.Золбоог зүүн мордоод, у.з Б.Батмөнх а.н Ц.Сандагдоржийг сугадаж тахимдаад, у.ав С.Мөнхбат с.з Х.Энхчулууныг дан шуудагдсан барьцнаас мушгиад давлаа.
Тавын даваанд у.ав С.Мөнхбат начин болох жилээ гурвын даваанд тунан барилдаж давж байсан Баянхонгор а.а Д.Энхбатыг мушгиж тонгороод, у.з Б.Батмөнх а.х Ц.Мөнхбаярыг тахимдаад, у.з Б.Соронзонболд у.ө.и.н Ш.Уламбаярыг зүүн хутгаад, у.х Б.Пүрэвсайхан а.а Д.Болдбаатарыг шуудагдсан барьцнаас зайлаад, у.н Ч.Цогбаяр у.н Ч.Баянмөнхийг давхар мордоод, у.з Л.Батзориг а.а Ш.Пүрэвгарьдыг дагуулж хөмрөөд давж шөвгөрлөө.
Зургаад аварга гоцлож у.з Б.Батмөнх у.н Ч.Цогбаярыг хонгодоод, а.з Л.Батзориг у.з Б.Соронзонболдыг дагуулж хөмрөөд давсан бол сүүлийн үед голдуу тунан барилдаж буй хоёр Пүрэвийн барилдаан тун сайхан болж үзэгчдийг шуугиулсны эцэст у.н Р.Пүрэвдагва у.х Б.Пүрэвсайханыг барьц сонгож буцааж зайлж татаад давж их шөвөгт шалгарлаа.
Долоогийн даваанд аварга С.Мөнхбат а.з Л.Батзоригийг баруун хутгаад дутуудангуут зүүн талдаа хутгаад давав. Тунасан хоёр өнөө жилийн наадмын тавын даваа, Өсөхөө аваргын наадмын зургаагийн даваанд таарсан бол энэ барилдааны долоогийн даваанд таарч барилдав. Заан дотуур өхийлдөөд давснаар үзүүр булаалдахаар шалгарав.
Үзүүрт аварга заан хоёрын барилдаан төдий удсангүй аварга шахаж өргөөд давснаар түрүү бөхөөр тодров.
Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна