Ж.Бат-Эрдэнэ: Морь уях асуудлыг нийтийн хэмжээнд өргөжүүлэх зорилт тавьж байгаа


Монгол адуугаа дэлхийн дээд амжилтанд бүртгүүлсний нэг жилийн ойд зориулсан уяачдын баярын өдөрлөгийн үеэр Булган аймгийн “Булганхангай” МСУХ-ны тэргүүн Ж.Бат-Эрдэнээс цөөн асуултанд хариулт авснаа хүргэж байна.
-Морьтон монголчууд дэлхийн дээд амжилт тогтооход Булганчууд үнэмлэхүй хувь нэмэр оруулсан. Нийт хичнээн хүний бүрэлдэхүүнтэй ирж байсан бэ?
-Монгол адууг дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх түүхэн үйл ажиллагаанд манай аймгаас 600 гаруй морь уралдаж, 700 гаруй морьтон жагссан. Энэ жилээс дэлхийн дээд амжилтанд бүртгүүлсэн баяраа тэмдэглэж байхаар болж байна. ММСУХ-ны тэргүүлэгчдийн энэхүү шийдвэрийг манайхан талархалтай хүлээн авч дөрвөн машинтай арваад хүн ирлээ. Бид бүхний ирсэн зорилго бол зөвхөн баярт оролцох бус, хамгийн гол нь уламжлал ёс заншлаа дээдлэн, уяачдаа хөгжүүлэх, ёс зүйг нь дээшлүүлэхэд чиглэж байгаа юм.
-Энэ жил Булган аймгийн нэлээд хэдэн сум ойтой байсан. Ойн баяр наадмууд дэлгэр болов уу?
-Энэ жил манай аймгийн таван сум үүсч хөгжсөнийхөө түүхт ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн. Тэдгээрийн дөрөв нь 90, нэг нь 30 жилийн ойгоо тэмдэглэлээ. Ойн баяр наадмуудад уяачид маань өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож, нутгийн олноо хөгжөөж байна лээ. Ойтой сумдаар явсан хүмүүстэй ярилцаад сууж байхад “морь уралдуулна гэдэг баячуудын тоглоом гэсэн нь үгүй юм байна” гэдгийг ойлгож мэдэрсэн байсан. Тэр ч бүү хэл “нэгэн үе алдагдсан өв соёлыг хөгжүүлье гэсэн үүднээс морь уяж байгаа юм байна шүү” гэдгийг мэдэрснээ ярьж байсан. Энэ хамгийн чухал юм. Сүүлийн үед бид ярьж байгаа шүү дээ. “Морь унадаг хүн байхгүй боллоо. Мотоцикльтой монгол боллоо” гээд. Энэ бол бидний амьдарч буй нийгмийн цаг үеэ дагасан өөрчлөлт. Үүний эсрэг уяачид, хурдан морины зүтгэлтнүүд л тэмцэж байна гэдгийг хүмүүс ойлгож байгаад баяртай байна.
-2014 онд “Булганхангай” МСУХ-ны ээлжит бага хурал хуралдаж, тэргүүнээр улиран сонгогдсон. Ирэх дөрвөн жилд ямар ажлууд төлөвлөж байгаа вэ?
-Хамгийн түрүүнд уяадынхаа холбоог илүүтэй бэхжүүлье гэж зорьж байгаа. Уяачдынхаа оролцоог өргөжүүлж, цаашлаад адууныхаа угшлыг сайжруулъя гэсэн зорилт тавиад байгаа. Ер нь морь уях асуудлыг нийтийн хэмжээнд өргөжүүлэх зорилт тавьж байгаа. Дээрээс нь түрүүн миний ярьсан уяачдын холбоогоо өргөжүүлэх тал дээр анхаарал хандуулж, тодорхой хүмүүсийг байнгын ажлын байраар хангаж, үйл ажиллагааг нь тогтмолжуулъя хэмээн зорьж байна.
-Морин жилийн уралдаанууд өндөрлөж байна. Булганчууд хэрхэн наадсан бол?
-Улсын баяр наадмын соёолонгийн уралдаанд миний ногоон үрээ айрагдсан. "Хотгойдын хурд" хангайн бүсийн уралдаанд Хишигжаргал Манлай маань одтой сайхан наадан нэг түрүү, нэг айраг хүртсэн. Одоогоор дүн мэдээ нэгтгэгдээгүй байгаа учраас нэг бүрчлэн хэлэх боломжгүй байна. Ямар ч байсан Булган нутгийн уяачид маань морин жилийн уралдаануудадаа амжилттай сайхан наадсан.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
А.Тэлмэн


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна