“Сэцэн ханы хүлэг” МСУХ-ны тэргүүн н.Батжаргал: Галшар адуу нэгэн зууны туршид Монголын бүх нутгаар тарсан


Дэлхийн дээд амжилтанд бүртгүүлсний нэг жилийн ойн баярын арга хэмжээнд оролцохоор ирсэн салбар холбоодын тэргүүнүүдтэй уулзаж ярилцсанаа цувралаар хүргэж байгаа билээ. Өнөөдөр та бүхэндээ Хэнтий аймгийн “Сэцэн ханы хурд” МСУХ-ны тэргүүн н.Батжаргалын яриаг хүргэж байна.
-Уяачдын өдрийн мэнд хүргэе?
-Баярлалаа. Танай сэтгүүлийн хамт олонд ч гэсэн энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Монгол уяачид өөрсдийн гэсэн бахархалт өдөртэй болж байгаад баяртай байна. Өнөөдрийн үйл ажиллагаанд “Сэцэн ханы хүлэг” МСУХ-ны төлөөлөл 7-8 хүн хүрэлцэн ирлээ.
-Өнгөрсөн жилийн арга хэмжээнд Сэцэн ханчууд ямар бүрэлдэхүүнтэй оролцсон бэ?
-Монгол хүн монгол морио дэлхийн түүхэнд мөнхөлнө гэдэг мэдээг аваад Хэнтийчүүд бид өргөн бүрэлдэхүүнтэй, өндөр сэтгэгдэлтэй ирсэн. Тэрхүү түүхэн үйл явдалд бүх сумын төлөөлөл 430 хүн, 513 морьтон ирж, 4249 морины уралдаанд 285 хүлэг уралдсан. Энэхүү үйл ажиллагаанд оролцоход аймгийн ЗДТГ-аас ихээхэн дэмжсэнийг энэ дашрамд хэлэх нь зүйтэй байх.
-2014 онд Хэнтий аймгийн хэмжээнд хичнээн уралдаан зохион байгуулагдав?
-Морин жил гарсаар “Сэцэнханы хүлэг” МСУХ-ны зүгээс уламжлалт бүсчилсэн дөрвөн уралдааныг зохион байгуулсан. Дээр нь аймгийнхаа төвд холбооныхоо нэрэмжит бага гурван насны хаврын уралдааныг тавдугаар сарын 4-ний өдөр анх удаа зохион байгууллаа. Мөн Монголын хурдны хамгийн том угшил Галшар адууны баяр болж, Өвгөн ноёны маань 170, Галшар сум үүсч байгуулагдсаны 90 жилийн ой боллоо.
-Монголын хурдны хамгийн том угшил Галшар адуу сүүлийн жилүүдэд төдийлөн өндөр амжилт үзүүлж чадахгүй байгаа нь юутай холбоотой вэ?
-Энэ бол гарцаагүй анхаарал хандуулах ёстой асуудал. Сүхбаатар адуу хурдан л гэж байна. Нарийн яриад дээд удам угшлыг нь хөөвөл ялгаагүй Галшар адуу л байдаг. Өнгөрсөн зууны эхэн үеэс Галшар адуу Монголын бүхий л том наадамд хурдаараа давамгайлж уралдсаар ирсэн. Өөрөөр хэлбэл, Галшар адуу нэгэн зууны туршид Монголын бүх нутгаар, тэр дундаа Сүхбаатар, Дорноговь зэрэг аймгаар их тарсан. Тэндхийн адууг сэлбэж сайжруулсан. Үүнтэй маргах хүн гарахгүй байх. Сүүлийн үед Хэнтий аймгийн адуу томоохон наадмуудад тэр бүр амжилт гаргахгүй байгаа нь олон нөхцөл шалтгаантай. Хамгийн нэгдүгээрт, манай аймгийн залуу уяачид бусад аймгийн уяачдыг бодвол идэвх оролдлого сул байна. Хоёрдугаарт, аливаа юм ээлж эрэмбэ дараатай шүү дээ. Нэг хүн, нэг морь дандаа аваргалаад, дархлаад байх боломжгүй. Гуравдугаарт, морин уралдаан эрчимжиж буй энэ цаг үед адуу сайн байхаас гадна хэн хөдөрмөрлөж байгаагийнх нь морь амжилт гаргаж байна. Өөрөөр хэлбэл, уяачийн чадвар чухал. Дөрөвдүгээрт буюу хамгийн гол нь бид Галшар адуугаа сайжруулах талаар ямар нэг арга хэмжээ авалгүй өдий хүрсэн. Дээр дурдсан нөхцөл байдалдаа дүгнэлт хийж, цаашдаа Галшар адуугаа чанаржуулах, сайжруулахад анхаарч ажиллана.
-Бүсийн наадмуудын дүн мэдээг харж байхад шинэхэн цолтнууд олноор төрөх бололтой байна. Өнгөрсөн жил Содном Алдарт Манлай уяачид тодорхойлогдож байсан. Хэнтий аймгийн уяачдаас хонин жилийн босгон дээр шинэ цолтон төрөх болов уу?
-Содном Алдартын хувьд ер нь болзол биелчихсэн. Харамсалтай нь зарим айраг, түрүү нь хүүхдүүдийнхээ нэр дээр байдаг учраас хасагдчихаад байгаа юм. Тийм биш бол Тод манлайн болзол ч хангачихсан байх. Манай аймгийн хувьд улсын цолтой уяачид харьцангуй цөөнтэй. Жишээлбэл, улс даяараа алдартай алаг азарганы эзэн Дарамрэнчин гэж хүн улс, бүсийн наадмаас долоон айраг, түрүүтэй хэр нь Алдарт цолоо авч чадаагүй л байна. Нэг түрүүг нь хоёр айрагт тооцно гэсэн дүйцүүлэх заалт нь байхгүй болчихоод хүлээгдээд байгаа. Бусад уяачдын хувьд больё гэхэд энэ хоёр хүний хөдөлмөрийг нь үнэлээд цолыг нь өгчихмөөр л байгаа юм.
А.Тэлмэн



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна