Зураг түүх өгүүлнэ

2014 оны 9-р сарын 26 -нд

Уншигчдадаа толилуулж буй зураг эдүгээгээс найман жилийн өмнөх зураг. Энэ зурагт тухайн үеийн улсын хоёр заан, хоёр харцага, гурван начин зогсож байна. Тэд юуны учир ингэж зогссоныг та бүхэн андахгүй мэдэж байгаа биз ээ. Тэд “Ирээдүй цаг” хэмээх барилдаанд барилдахын өмнөхөн ийм зураг татуулжээ.
Баруун захад оны өмнөхөн начин цолд хүрсэн Булганы Дашзэвэгийн Баасандорж зогсчээ. Цөөнгүй жил цолны тааварт явсаар 2005 оны наадамд у.х М.Баяржавхлан, у.н Б.Одхүү нарыг шороодуулж начин цолд хүрсэн билээ. Начин цол хүртээд тун удалгүй намрын нээлтийн барилдаануудад сайн барилдаж д.ав А.Сүхбат, у.г Б.Гантогтох нарыг өвдөг шороодуулж үзэгчдийн анхаарлыг их татаж байлаа. Тийм ч болохоор энэ барилдаанд оролцохоор шалгарсан болов уу. Тэр цагаас найман он өнгөрөхөд тэрээр улсынхаа наадамд дөрвөнтөө шөвгөрч, шөвгийн даваанд долоон удаа барилдсан байна.
Шинэ начны хажууд бяр ихт Дагвадоржийн Азжаргал начин зогсох аж. Түүний хувьд их залуудаа аймгийн арслан болж тэр цагаас хойш олон жил улсын цолны тааварт явсаар 2002 онд наадамчдын хүслийг биелүүлж байв. Начин болсныхоо дараагийн хоёр жил тавын даваанд тунаж шороодсон бөгөөд 2005 оны намар болсон нийслэлийн өдрийн барилдаанд шинэхэн далай аварга Г.Өсөхбаярыг баруун хөлийг нь авахад их холоос давхар тохоод давснаар барагтай бөх барахгүй, баруун хөлдөө алдахгүй бөх болохоо нотлож байв. Иймийн учир он гараад болсон энэ барилдаанд оролцохоор шалгарчээ. Ирээдүй цаг барилдаанд итгэл төгс түрүүлсэн начин тэр зуныхаа наадамд цахиур хагалж ес даван “Монгол улсын арслан” цолд хүрсэн билээ. Тэр цагаас хойш мөн гурвантаа шөвгөрч чимэг нэмжээ.
Булган гарлын хоёр бөхийн хажууд залуу харцага Лхагвасүрэнгийн Пүрэвжав эгнэжээ. Наян гурван жилийн ойгоор найдвартай түрүүлэхээр таамагласан Гэлэгжамцын Өсөхбаярыг гэнэт хаяж шуугиулснаар улсын харцага цолд хүрсэн энэ залуугийн шуудагнаас татах, хавирах мэх шуугиулж байсан цаг энэ онд таарчээ. Энэ зургийг татуулснаас хойш цолоо хоёр батлаж, нийтдээ гурван шөвөг нэмсэн байна.
Хаана хаанаасаа гол дунд ханхар цээжтэй Хадбаатарын Мөнхбаатар заан харагдана. 2005 оны наадамд хосгүй бяртай, сайхан барилдсан залуу заан хойтон жил буюу энэхүү зургийг татуулах зуныхаа наадмаар зургаа даван чимэг нэмсэн бол ирэх жилийнх нь наадамд их сайн барилдан түрүүлж “Монгол улсын арслан” болж байв. Тэр цагаас хойш жил алдахгүй шөвөг нэмж, жинхэнэ бөхийн “шийр” гэдгээ таниулсаар л явна.
Энэ зурагт буй хоёр заан эгнээ зэрэгцээд зогссон байна. Ишдоржийн Доржсамбуу зааны эгэм тахим, гар таллах мэхийн ид сайхан байсан цаг бөгөөд энэ барилдаанд начин Азжаргалд унаж үзүүрлэсэн бол наадмаар зааны даваанд бүдэрсэн юм. Түүнийхээ хойтон төрийн наадамд үзүүрлэж гарьд цол хүртсэн агаад одоо ч иртэй сайхан барилдсаар...
Заануудын дэргэд Дамбийн Рагчаа харцага зогсчээ. Өмнөх онд харцага цол аваад өөр бас олон барилдаанд дээгүүр барилдаж, өндөр гэгээний ойд түрүүлсэн тэрээр тэр цагаас хойш улсынхаа наадамд зургаан удаа шөвгөрч, зүүний засуулыг нэг ханаруулжээ.
Зүүн захад Дугардоржийн Батбаяр начин байх бөгөөд аймгийн цолтны малгай духдуулжээ. Ер нь начин жаахан хэнэггүй нэгэн юм уу гэмээр харагдах. Учир нь үе үе малгайгаа мартдаг тул залуу бөхийн малгайтай ч гарах үе харагддаг. Энд барилдаж буй бөхчүүдтэй эн тэнцүүхэн барилддаг ч улсын наадамд л ахин шөвгөрөөгүй л явна. Гэсэн ч, аль ч барилдаанд аранга хэвээр л байна.
Найман жилийн өмнөх буюу 2006 оны нэгэн зургийг ажихад цаг хугацаа тун хурдалдгийг мэдэж болмоор санагдлаа. Найман жилийн өмнөх энэ цаг дор эдгээр бөхчүүд нас залуу байсан бол одоо ихэнх нь нас хэвийжээ. Гэлээ ч идэр залуу хүчтэнүүдтэй их сайн барилдсаар байна. Зургийг татуулах үедээ долоон бөх маань улсын наадмаас 13 шөвөгтэй байсан бол эдүгээ нэг түрүү, гурван үзүүр, 36 шөвгийг авчээ.
Зураг түүх өгүүлнэ...
Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна