Булганы Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл түрүүллээ

2014 оны 10-р сарын 14 -нд

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн энэ сарын ээлжит барилдаан сайхан боллоо. Барилдаанд сумын цолтой 300 гаруй, залуу бөх 200 орчим нийт 512 бөх зодоглон барилдав.
Бөхийн барилдааны нэгийн даваанд Бөх Билэгт дэвжээний бөх шилдэг сумын заан Б.Чинбат Налайхын М.Хажимуханд шороодсон бол Жүдо бөхийн ОУХМ, сумын заан Д.Төмөрхүлэг, МУИС-ийн Ш.Базарсад, “Хөдөлгөөнт бай” фитнессийн Ч.Батхүү нар учраагаа босоо өмсөн давж үзэгчдийг шуугиуллаа. Мөн Хантайширын Х.Элдэв-Очирын дүүгүүрдсэн, Их Богдын Д.Бат-Эрдэнийн давхар хамж цацсан барилдаанууд үзүүштэй байв. Аварга сургуульд бэлтгэлээ базааж буй Дорнодын Б.Лхагвасүрэн Булганы Г.Цэдэн-Ишийг дагуулж мушгиад, Хэнтийн Ц.Өнөболд Говь-Алтайн Я.Бумбаярыг мушгиж тонгороод нэг давцгаав.
Хоёрын даваанд ИМХ-ий Б.Цэрэндагва ОБЕГ-ын Б.Бат-Эрдэнийг халбагадаж цацаад, Хэнтийн С.Тэмүүлин Их Богдын Ш.Мөнх-Очирыг нааж хавираад, МУИС-ийн Ш.Базарсад “Хилчин” дэвжээний Д.Пүрэвдоржийг өмсөөд, Бөх Билэгтийн Б.Батсайхан ИМХ-ий Б.Цэдэнсодномыг дагуулж хөмрөөд давлаа. Энэ даваанд шилдэг заануудаас Таван ханы Х.Жанболат Их Богд дэвжээний Ц.Цэндэд өвдөг шороодов.
Гурвын даваанд Хөвсгөлийн Га.Бат-Эрдэнэ Хэнтийн С.Тэмүүлинг хонгодож цацаад, “Хилчин”-ий М.Ууганбаатар Увсын П.Цэвэгжавыг хавсрахад үлдээд, ИМХ-ий Н.Загархорол Говь-Алтайн Л.Өлзийбатыг татаж хавираад, Төвийн П.Эрхэмжаргал Хөвсгөлийн Ц.Батцоожийг хөлд давхар гүйгээд, Булганы Э.Нямбаяр Бөх Билэгтийн С.Цогтбаатарыг мушгиж тонгороод, Зэвсэгт хүчний 17 дугаар ангийн М.Амарсанаа төвийн И.Отгондоржийг татаж мордоод, Ховдын О.Пүрэвбаяр Завханы Д.Дэмиддоржийг гар уургалж мушгиад, Бөх Билэгтийн Н.Нямдорж Булганы Э.Сумьяабатыг давхар ачаад, Завханы Т.Дүгэрдорж Түшээт ханы С.Лундааг өшиглөөд тус тус гурав давлаа. Мөн энэ даваанд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, жүдо бөхийн ОУХМ, саяхан болсон Азийн наадмын аварга Д.Төмөрхүлэг үзэгчдийг шуугиулсан барилдаан гаргасаар Завханы Р.Цамбагаравыг нааж хавираад давлаа.
Дөрвийн нугалаанд Таванхан дэвжээний Н.Ширчинхүү “Аварга” сургуулийн М.Баасандоржийг дунгуйлдаж татаад, “Соёмбо” спорт хорооны Э.Даваажаргал Бөх Билэгт дэвжээний Т.Мөнхбатыг мушгиад, Увсын Э.Гансүх Таванханы Н.Батмөнхийг дагаж тахимдаад, Таванханы С.Оргилбаатар Бөх Билэгтийн М.Данзанжамцыг баруун хавсраад, “Женко”-ийн Д.Урианхай Завханы Д.Батхүрэлийг дэгээ ороож эргээд, Бөх Билэгтийн Н.Мөнх-Эрдэнэ Ховдын Н.Амарсайханыг давхар хамж цацаад, Бөх Билэгтийн С.Түвшинжаргал ИМХ-ий З.Баттөмөрийг давхар тохоод давснаар шөвгийн даваанд барилдах эрхтэй боллоо.
Тавын даваанд Дундговийн Т.Дагвацэрэн ИМХ-ий Б.Цэрэндагвыг тахимдаж дайраад, ИМХ-ий Н.Даваадорж Бөх Билэгтийн С.Түвшинжаргалыг суйлаад, Бөх Билэгтийн Н.Мөнх-Эрдэнэ Таванханы С.Оргилбаатарыг давхар хамаад, Таванханы Н.Ширчинхүү Увсын Б.Буяндэлгэрийг хавсраад, “Аварга” дээд сургуулийн Г.Батмөнх Завханы Д.Хандсүрэнг хонгодоод түрэхэд дагуулж гуядаад, Булганы Б.Түмэндэмбэрэл Бөх Билэгтийн С.Майнбаярыг шуудагдаж түрэнгүүт буцааж зайлаад, “Соёмбо”-ын Э.Даваажаргал Бөх Билэгтийн Н.Нямдоржийг мушгиад, Говь-Алтайн Г.Ганхуяг Увсын Б.Алтангэрэлийг зүүн мордоод, Ховдын Б.Батбаяр ИМХ-ий Г.Цэнддоржийг сөрж тахимдаад, Төвийн П.Эрхэмжаргал “Женко”-ийн Д.Урианхайг солгой тонгороод давж шөвгөрөв.
Зургаагийн даваанд ИМХ-ий Х.Энхчулуун Хантайширын Г.Ганхуягийг суйлж түлхээд, Таванханы Н.Ширчинхүү Завханы Г.Анхбаярыг мордоход сөрж хутгаад, “Аварга”-ын Г.Батмөнх Ховдын Б.Батбаярыг зүүн талдаа мордоод, ИМХ-ий Н.Даваадорж Дундговийн Т.Дагвацэрэнг хонгодоод, Бөх Билэгтийн Н.Мөнх-Эрдэнэ Төвийн П.Эрхэмжаргалын баруун хөлийг аваад, Увсын Э.Гансүх “Шонхор”-ын М.Улаанхүүг хашиж мордоод тус тус давлаа.
Долоогийн даваанд ИМХ-ий Х.Энхчулуун Говь-Алтайн Г.Батмөнхийг шахаж татангуут угсруулж мордоод, Таванханы Н.Ширчинхүү ИМХ-ий О.Наранбаатарыг зүүн мордоод, Булганы Б.Түмэндэмбэрэл Бөх Билэгтийн Н.Мөнх-Эрдэнийг баруун сугадаж хөндий мушгиад, Увсын Э.Гансүх ИМХ-ий Н.Даваадоржийг баруун талдаа хавираад тус тус давж их шөвөгт шалгарав.
Шөвөгт манлай заан Х.Энхчулуун Увсын Э.Гансүхийг амлаж төвөггүй давсан бол тунасан хоёрын барилдаан сайхан болж Н.Ширчинхүүг өхийлдөөд дутуудангуут Б.Түмэндэмбэрэл баруун талдаа мушгиж тонгороод давснаар үзүүрт шалгарлаа.
Түрүү үзүүрт баруун талдаа халз хутган давснаар Булган аймгийн Орхон сумын харьяат, Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл түрүү бөхөөр тодорч үзэгч дэмжигчдийнхээ магнайг тэнийлгэв. Хэвэлхүүгийн Энхчулуун хэр баргийн бөхөд унахгүй болсноо харуулж үзүүр булаалаа.
Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна