Он дараалан төрсөн олны мэдэх Арслангууд

2014 оны 11-р сарын 04 -нд

Хорин нэгдүгээр зууны эхэн үеийн наадмуудыг Төв аймгийн харьяат Агваансамдангийн Сүхбат, Архангай аймгийн харьяат Гэлэгжамцын Өсөхбаяр нар хуваан авсан тул тэдний дундуур Арслан цолтон төрөх зай байсангүй. Аваргууд өөрсдөө Арслан цолонд хүрсэн ч удалгүй дараалан түрүүлж, Аварга цолонд хүрсэн билээ. Долгорсүрэнгийн Сумъяабазар, Баянмөнхийн Гантогтох хэмээх удамтай, уран дайчин барилдаантай залуус хоёр ч удаа үзүүрлэсэн ч Арслан цолны даваанд бүдэрсэн юм. Харин Их Монгол улс байгуулсаны 800 жилийн ойн баяр наадмаар шинэ Арслан тодорч, бөхийн хорхойтон үзэгч олныхоо магнайг тэнийлгэснээс хойш жил бүр шахуу улсын Арслан цолтон төрж буй юм. “Тод магнай” сайт өнөөдрөөс эхлэн тэрхүү Арслангуудын талаар цувралаар хүргэх болно. Өнөөдрийн танилцуулах Арслан бол Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уугуул Дагвадоржийн Азжаргал юм.
Дагвадоржийн Азжаргал
Даншиг наадмын суут аварга Шагдарын Намхайн удмын “бүдүүн гуят” Дагвадоржийн хүний бага хүү тэрээр өсвөр залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаанд сайн барилдаж бөхийн гараагаа эхэлжээ. Өсвөр үеэс гараад төдий л удалгүй өсч төрсөн Говьсүмбэр аймгийнхаа баяр наадамд арван есөн насандаа түрүүлж аймгийн арслан цолд хүрсэн байна. Улмаар анагаахын барилдаануудад сайн барилдаж, улсын цолд ойрхон гэдгээ нотлох болжээ. Тухайн үедээ биеэ сайн сулладаг, хавирах, этэх мэхийг тун сайн хийдэг, хүний мэхэнд үлдэцтэй барилддаг залуу байв. 2000, 2001 онуудын баяр наадамд гурав давсан ч тухайн үеийн у.з А.Сүхбат, у.н П.Ганбаяр нарт өвдөг шороодож начны даваанд гарч чадсангүй.
2002 оны нэгдүгээр сард болсон шинэ үндсэн хуулийн барилдаанд аймгийн арслан Д.Азжаргал сайн барилдаж УИХ-ын гишүүн Л.Гүндалайгийн “Улсын цолд ойрхон бөх” шагналыг хүртэхэд бөхийн хорхойтнууд “Шагнал нүдээ олно гэдэг энэ дээ, өнөө жил Азжаргал маань улсын цол хүртэнэ ээ” хэмээн ярилцаж байлаа. Амны бэлгээс ашдын бэлгэ гэгчээр тэр жилийнхээ наадамд сайхан барилдаж урд жилийн хоёр зааныг дараалан шороодуулж “Монгол улсын начин” цол хүртэв.
Начин болсныхоо дараа голдуухан тунаж барилдаж байсан бөгөөд дараагийн наадмуудад ч мөн адил тунан барилдав. 2003 оны наадмын гурвын даваанд Сэлэнгийн Т.Өсөх-Ирээдүйтэй тунасан бол тавын даваанд Увсын Э.Батбаатартай тунаж барилдаад өвдөг шороодов. Түүний хойтон буюу ардын хувьсгалын 83 жилийн ойн баяр наадамд мөн л дөрөв даваад Архангайн ц.а Т.Мөнгөнцоожтой тунаж барилдаад унажээ. Начин цолтой зодоглосон наадамдаа хоёрын даваанд шороодож таавар будилуулав. Гэсэн хэдий ч заал танхимын барилдаанд хол илүү байсан хоёр аваргыг Азжаргал начин л давдаг байсныг тухайн үеийн бөхийн үзэгч, хорхойтнууд андахгүй. Ардын хувьсгалын 85 жилийн ойн наадмын өмнөхөн болсон барилдаануудад Азжаргал начин одтой барилдаж олон удаа түрүүлж, үзүүрлэж байлаа. Наадмын бэлтгэлийг сонирхохоор очсон нэгэн ахмад бөх “Энэ Азжаргал өнөө жил их дээгүүр барилдана даа” гэж байсан гэдэг. Үнэхээр туршлагатай бөхийн нүд тун гярхай харж Азжаргал начин арвын даваа хүртэл барилдав. “Арвын даваа хүртэл барилдав” гээд бичихэд хялбар боловч даваа бүр хүнд байсныг хэлэх нь зүйтэй. Тавын даваанд хамт бэлтгэлд гарсан а.а А.Сүмбээг амлаж үнэн хүчийг үзэж, ээлжлэн барьц сонгосоор давсан бол дараагийн даваанд у.ө.и.н До.Ганхуягтай мөн л тунаж барьц сонгож өргөөд давснаар харцага цолын болзол хангав. Долоогийн даваанд түрүү үзүүрт яригдаж байсан у.з И.Доржсамбуу амласан боловч аз од нь гийсэн Азжаргал начин давжээ. Наймын даваанд шинэхэн заан Д.Рагчаа Д.Азжаргал нарыг хэн ч амлалгүй тунав. Огцомхон зайлаад дөрвөн хөллүүлсэн барьцаа алдахгүй байсаар давж Дагвадоржийн Азжаргал “улсын гарьд” цолын болзол хангав. Дараагийн даваанд их аварга Б.Бат-Эрдэнэ амласан бөгөөд аваргын хувьд тун ч сайхан бэлтгэлтэй зодоглож их ойн наадамдаа их шөвөгт шалгарсан байлаа. Гэсэн ч бяр нь орсон начин баруун талд нь өхийлдөж түлхээд аваргыг давав. Ийнхүү Монгол бөхийн түүхэнд бяртай, суурьтай, унаа холтой нэгэн сайхан бөх “улсын арслан” цолтой бичигдэхээр болсон юм. Арслан болсноос хойш олон барилдаанд түрүүлсэн бөгөөд аргагүй мундаг арслан гэдгээ мэдрүүлж байв. Улс тунхагласны баяр, анхны хишиг барилдаануудад улсын наадмын тавын даваанд тунаад өвдөг шороодож байсан у.х Т.Мөнгөнцоожтой шалгарч давж түрүүлсэн бол бизнес барилдаанд у.з Д.Амгаланбаатартай үлдэн түрүүлж байлаа. Энэ мэт олон барилдаанд түрүүлснийг үзэгчид мартаагүй буй заа. Мөн 2011, 2012, 2014 онуудын баяр наадамд тав даван шөвгөрч чимэг нэмсэн юм. Түүний начин байхдаа А.Сүхбат аваргыг давхар хамаад давсан, Г.Өсөхбаяр аваргыг их холоос давхар ачаад давсан, дархан аварга Б.Бат-Эрдэнийг дотуур өхийлдөөд давсан, а.а Т.Энх-Амгаланг дагуулж гуядан давсан, а.а Ц.Чимэддоржийг давхар тохон давсан барилдаанууд бөхийн түүхэнд чимэг болон үлджээ. Их аваргын удамтай энэ айл гэрээс аймаг улсын дөрвөн арслан төрсөн нь бахархам түүх юм. Сүүлийн үед бэртэл гэмтлээс шалтгаалж төдийлөн барилдахгүй байгаа ч барилдвал бардам шөвөгтэй гэдгийг бөх сонирхогчид сайн мэднэ ээ.
Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна