Он дараалан төрсөн олны мэдэх Арслангууд-Пүрэвийн Бүрэнтөгс

2014 оны 11-р сарын 10 -нд

Залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаанд илүүрхэн түрүүлсэн Бүрэнтөгс хүү аймаг цэргийн цолтны барилдаанд айлгаж эхэлсэн нь тун саяхан мэт. Гэсэн хэдий ч долоо, найман оныг ардаа үджээ. Аймаг цэргийн цолтонд залуу бөх шөвгөрөөгүй удсан цагт Бүрэнтөгс шөвгөрч байлаа. Мөн улсын цолтны барилдаанд ч шуугиан тарьж цөөнгүй цолтныг давж байв. Улмаар аймгийн начин цолд хүрч, улсын цолтны барилдаанд их шөвөгт шалгаран барилдаж байлаа. Гэвч аймгийн баяр наадамд түрүүлж амжихгүй явсаар 2010 оны Баян-Өлгий аймгийн 70 жилийн ойн даншигт найм даван түрүүлж арслан цолтой болов. Аймгийн арслан цол хүртсэнээс хойш улсын цолтны барилдаанд хэд хэдэн удаа их шөвөгт шалгарсан бөгөөд 90 жилийн ойн наадмаар улсын цолд хүрнэ хэмээн тааварлаж байсан боловч Ховдын Ч.Цогбаярт өвдөг шороодож наадам өндөрлөв.
Улсын наадмын доор даваанд унасан алдаагаа засахаар залуу арслан бэлтгэл сургуулилтаа сайн хийж барилдсаар 2012 оны наадмын сорилго барилдаанд заан Ч.Санжаадамбыг орхин шөвгөрч бэлтгэл жигд сайхан байгаагаа харуулсан юм. Улмаар улсын баяр наадмаар хоёрын даваанд а.х.а О.Гантулгатай таарч мордож дайраад давсан бол гурвын даваанд нутгийн бөх, ахмад аварга О.Балжинням амлан барилдаж тахимаа өгөв. Дөрвийн оноолтод залуу аварга С.Мөнхбаттай оноолт таарч сугадаж мушгих дархан мэхэнд нь орсон ч тун сайхан тогтож үлдээд давснаар начны даваанд барилдах болов. Тавын даваанд өөрийг нь гол төлөв давдаг улсын заан М.Өсөхбаярт амлуулж тун богино хугацаанд төвөггүй давснаар “Монгол улсын начин” цолд хүрлээ. Зургаагийн даваанд начин Э.Энхбаттай тунан барилдаж мордон давсан бол зааны даваанд Завханы М.Баяржавхлан гарьдыг давж заан цолны болзол хангав. Их шөвөгт улсын арслан Г.Эрхэмбаярыг мөн мордож давснаар төрийн наадмын үзүүрт шалгарах нь энэ. Урд жилийн төрийн наадмын их шөвгийн гурван бөхийг орхиж наадамчдын сэтгэлийг эрхгүй огшоосон билээ. Үзүүр түрүүнд туршлагатай гарьд Рагчаатай барилдаж мөн л мордох мэхээрээ давснаар төрийн наадмын түрүү бөхөөр тодорч “ Монгол улсын арслан” болсон билээ. Харин наадамд түрүүлснийхээ дараагийн хоёр жил дөрвийн нугалаанд шороодож тааруухан барилдав. Магадгүй залуу хүн биеэ барьц цэнэсэн тал байж болох ч бэртэл гэмтэл ч нөлөөлж байгаа болов уу. Гэсэн хэдий ч залуу арслан маань ард олноо хүндэтгэн аль ч барилдаанд барилдсаар байна. Ахиад түрүүлэх арал бяр, нас түүнд дүүрэн бий. Хэрхэхийг цаг хугацаа харуулна.
Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна