Он дараалан төрсөн олны мэдэх Арслангууд-Намсрайжавын Батсуурь

2014 оны 11-р сарын 11 -нд

Гурван үеэрээ улсын цол хүртэнэ гэдэг их хувь. Тэр дундаа үе үедээ цолоо ахиулна гэдэг гайхамшигтай түүх юм. Энэ түүхийн эзэд бол улсын начин Жотойн Гэлэг, улсын харцага Гэлэгийн Намсрайжав, улсын арслан Намсрайжавын Батсуурь нар юм.
2006, 2007 оны үед “Соёл эрдэм” дээд сургуулийн залуу бөх Н.Батсуурь хэмээн барилдаж байсан бөгөөд аймгийн начин цолтой улсын баяр наадамд зодоглож эхний жил улсын начин/одоо улсын харцага/ А.Цацабшираар гурав давж улсын арслан Х.Мөнхбаатарт унасан бол хойтон жил нь их ойгоор харцага ааваараа гурав даваанд улсын арслан До.Ганхуягт унасан юм. Мөн түүний хойд жил гурав давж нутгийн бөх улсын арслан Б.Ганбатад унасан байна. Ганхуяг арсланд унасан жилээ Дархан-Уул аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан болсон бөгөөд сар шинийн барилдаанд аварга Г.Өсөхбаярыг, мөн заалны барилдаануудад у.а Х.Мөнхбаатар, До.Ганхуяг, Д.Азжаргал, у.г Н.Ганбаатар, И.Доржсамбуу нарыг өвдөг шороодуулан шуугиулж байв. Улмаар аймгийн арслан цолтой улсын цолтны барилдаанд түрүүлж, үзүүрлэх болсон нь улсын цолд ойртсоныг сануулж байсан гэлтэй.
Ардын хувьсгалын 92 жилийн ойн наадмаар аймгийн арслан Б.Дэлгэрсайханаар хоёр давж, гурван даваанд мөн Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн хурц арслан Б.Одгэрэлтэй тунан барилдаж давснаар төрийн их баяр наадамд дөрөв дэх удаагаа дөрвийн даваанд барилдах болов. Дөрвийн оноолтод улсын залуу арслан П.Бүрэнтөгстэй таарсан бөгөөд урд нь гурван удаа гурав давахдаа мөн л улсын арслангуудтай таарч өвдөг шороодож байв. Өмнөх наадмууддаа дүгнэлт хийсэн тэрээр бусгаж зайлах дархан мэхээрээ Бүрэнтөгс арсланг давж начны даваанд барилдахаар боллоо. Тавын даваанд харцага Т.Өсөх-Ирээдүйд амлуулж сэнжигний барьцнаас зайлж татаад тун хялбархан орхиж начин цолны болзол хангав. Зургаагийн даваанд шинэ начин Л.Цэрэнтогтохтой тунан барилдаж барьцгүй этээд давснаар аав хүү харцага цолтон болсон билээ.
Өнөө жилийн улсын баяр наадмаар тун сайхан өнгөтэй барилдаж, гурвын даваанд улсын өсөх идэр начин Ц.Цогтжаргал, дөрвийн даваанд у.н Б.Сангисүрэн нарыг тахимдаж дайраад давснаар тавын даваанд барилдах болов. Тавын даваанд нэг нутгийн бөх улсын харцага Ө.Бат-Оршиход амлуулж гар таллаж татаад давснаар харцага цолдоо чимэг нэмэхээр боллоо. Зургаагийн даваанд өөрийн найз у.н Р.Пүрэвдагватай тунан барилдаж давснаар улсын харцага цолоо батлаж зааны даваанд барилдахаар шалгарав. Долоогийн даваанд гарьд Д.Рагчаад амлуулж сонгосон барьцнаас тойрч зайлаад давхар дотуур хавираад давснаар аавынхаа цолыг ахиулж заан цолны болзол хангажээ. Наймын даваанд улсын заан Ч.Санжаадамбатай тунан барилдаж шахаж татаад угсруулж түрэн давснаар улсын наадмын үзүүр түрүүнд барилдах болов. Үзүүрт улсын гарьд Ш.Жаргалсайхантай барилдаж шуудагны барьцнаас голлож түрэн даваад улсын наадамдаа түрүүлж арслан цол хүртсэн юм. Уран хийцтэй барилдаантай, ухаан зарж сийрэгхэн барилддаг түүнд ахиад олон даваа бий байх аа.
Сүүлийн жилүүдэд дараалан төрсөн улсын арслан цолтнуудын талаар тоймлон хүргэхэд ийм байна. Ханхар сайхан арслангууддаа хан хорвоогийн сайхан бүхнийг ерөөж төр түмнээ цэнгүүлж түмэн олноо баясгаж яваарай хэмээн хүсье.
Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна