Дараалсан том барилдаанууд болно

2014 оны 11-р сарын 17 -нд

Энэ сарын сүүлийн хэсэгт гурван ч том барилдаан болохоор болжээ. Эдгээр барилдаануудын хуваарь болоод урд жилүүдийн түүхээс уншигчдадаа хүргэе.
11 дүгээр сарын 20 буюу Пүрэв гараг
Төв аймгийн ургацын баярын барилдаан 12 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Барилдаанд улс аймгийн алдар цолтой хүчит 224 бөх зодоглох бөгөөд бусад барилдаанаас харьцангуй эрт буюу 12 цагаас эхлэх юм. Урд өмнө Төв аймаг болоод МБӨ-д болсон барилдаанууд улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва, улсын заан Б.Батмөнх, аймгийн хурц арслан А.Алтанхуяг нар түрүүлж байсан билээ.
11 дүгээр сарын 23 буюу Ням гараг
Монгол бахархлын өдрийн барилдаан 14 цагаас Монгол бөхийн өргөөнөө болно. Барилдаанд улс аймгийн алдар цолтой 128 бөх зодоглон барилдах юм. Их эзэн Чингис хааны эснэсний өдрийг тохиолдуулан зохиох болсон тус барилдаан ийн гурав дахь жилдээ болох гэж байна. 2012 онд анх зохион байгуулахад 256 бөх зодоглож улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, улсын харцага Ц.Содномдорж үзүүрлэж, тухайн үеийн улсын арслангууд болох Г.Эрхэмбаяр, П.Бүрэнтөгс нар их шөвөгт шалгарч, Түвдэндоржийн Өсөх-Ирээдүй, Өлзийтогтохын Бат-Орших, Баатархүүгийн Пүрэвсайхан, Оюуны Гантулга нар дунд шөвөгт шалгарч байсан билээ.2013 онд хоёр дахь удаагаа зохиоход 128 бөх барилдаж үнэн хүчит, саруул сайжрах заан Чимэдрэгзэнгийн Санжаадамба хоёр удаагаа түрүүлж, улсын аварга Сүхбаатарын Мөнхбат үзүүрлэж, улсын арслан Хадбаатарын Мөнхбаатар, улсын харцага Өлзийтогтохын Бат-Орших нар их шөвөгт шалгарч байлаа. Дунд шөвөгт улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс, улсын гарди Батнасангийн Гончигдамба, улсын харцага Түвдэндоржийн Өсөх-Ирээдүй, улсын начин Батмөнхийн Сангисүрэн нар шалгарч байв. Дэлгэрсайханы Амарсайхан хэмээх уран барилдаантай аймгийн арслан гарди Ж.Бат-Эрдэнийг хаяж шуугиулсан бол тавын даваанд харцага Ө.Бат-Орших арслан Бүрэнтөгсийг бөхийн бүх төрлөөр цэвэр ялахаар хавирч байсныг уншигчид маань санаж буй нь лавтай.
11 дүгээр сарын 26 буюу Лхагва гараг
Монгол улсыг тунхагласны 90 жилийн ойн барилдаанд 14 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Уг барилдаанд уламжлал ёсоор улс аймгийн алдар цолтой 256 бөх зодоглон барилддаг. Зарим жил өнжиж байсан ч улсын наадам, цагаан сарын барилдааны дараа орохуйц нэр хүнд, чансаатай болдог уг барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ зургаан удаа түрүүлж үнэмлэхүй амжилт тогтоосон бол дархан аварга Г.Өсөхбаяр гурвантаа манлайлж байжээ.
Өнгөрсөн жил уг барилдаан дуулиан ихтэй болж залуу аварга С.Мөнхбат гурвын даваанд а.н Т.Батсайханыг амлаж мэхээ дутуу хийгээд унасан бол арслан Х.Мөнхбаатарыг Дорнодын Х.Алтансүх алдарт гар ачаагаараа давж байв. Нацагсүрэнгийн Золбоо залуу арслан П.Бүрэнтөгсийг оноолтын даваанд давж, тавын даваанд Б.Пүрэвсайхан Б.Сугаржаргал нар, зургаагийн даваанд Ц.Содномдорж Б.Пүрэвсайхан нар тунаж байлаа.
Их шөвөгт заан Б.Батмөнх аваргыг дархан зайлаагаараа давж үзүүрт наадмаар давсан Ч.Санжаадамба заанд өвдөг шороодож шинэ цолтойгоо үзүүрлэж байсан билээ. Өнөө жилийн барилдаанууд ч дурсах юмтай, дуулгах сонинтой болох байх аа. Нэг сураг дуулгахад улс тунхагласны барилдаанд аварга Г.Эрхэмбаяр зодоглохоор бэлтгэлээ чамбайруулж байна лээ.
Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна