Үндэсний бахархлын өдрийн барилдаанд Үнэн зоригт харцага Бат-Орших түрүүлэв


Их Эзэн Чингис хааны эснэсний 852 жилийн ойд зориулсан “Үндэсний бахархлын өдрийн барилдаан” гурав дахь удаагаа боллоо. Барилдааны өмнө Монголын Үндэсний Бөхийн Холбооноос эрэмбэ чансаагаар шалгарсан 200 бөхийг жагсаасан юм.
Улсын аварга С.Мөнхбат, улсын арслан До.Ганхуяг, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын гарьд Б.Гончигдамба, Д.Баасандорж, Б.Батмөнх, улсын харцага Л.Пүрэвжав, Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан нараар манлайлуулсан хүчит 128 бөх зодоглолоо.
Бөхийн барилдааны нэгийн давааны гол шуугианыг аймгийн начин С.Бямбадорж тарьсан бөгөөд залуу арслан П.Бүрэнтөгсийн баруун хөлийг гялсхийн шүүрч дэрлээд давчихав. Түүний хувьд сүүлийн үед тогтмол сайн барилдаж байгаа бөгөөд хэнтэй ч зоримог үздэг болохоо ийн нотоллоо.
Энэ даваанд аймгийн нэмэх начин Ц.Ганбат улсын харцага Ж.Амартүвшинг дагуулж зайлаад, аймгийн харцага Ш.Алтангэрэл у.ө.и.н Ц.Лхагвасүрэнг хөмрөөд, аймгийн харцага П.Өсөхбаатар өсөх идэр начин Ж.Оргилыг шуудагдаж түрээд, аймгийн заан М.Баасанбат хурц арслан А.Алтанхуягийг хөнтөрч гүйлгээд, аймгийн заан М.Батцэнгэл аймгийн арслан Б.Хадбаатарыг нааж хавираад угсруулж тахимдаад, аймгийн арслан Б.Чимэдвандан аймгийн арслан Ч.Ганзоригийг тахимдаад, аймгийн арслан Ж.Наранбаатар аймгийн арслан Л.Нямбаярыг гар уургалж хөмрөөд, аймгийн арслан Д.Анар аймгийн арслан П.Мөнхбатыг шуудагдаж татаад, аймгийн арслан Б.Хаш-Эрдэнэ аймгийн арслан Б.Энхбаатарыг шахаж өргөөд, аймгийн арслан Ж.Алтаншагай аймгийн арслан Н.Золбоог шахаж татаад, аймгийн арслан Н.Эрдэнэчулуун аймгийн арслан Го.Отгонбаатарыг тахимдаад, аймгийн арслан Э.Даш аймгийн арслан Ц.Чимэддоржийг зүүн хавираад, аймгийн арслан Б.Ганбаатар аймгийн арслан Ч.Хөхчирэнгэрийг хавирч ард нь гараад, аймгийн арслан Б.Ганболд аймгийн арслан А.Даваанямыг мушгиж тонгороод, аймгийн арслан Давж.Батбаяр аймгийн арслан Ш.Пүрэвгарьдыг барьц сонгож хавираад, улсын начин Б.Баянмөнх аймгийн харцага Т.Дүүрэнсаранг хонгодоод, улсын харцага Ө.Даваабаатар аймгийн нэмэх начин П.Батсүхийг ардаа алдсан ч дагуулж тэвэрч шидээд, улсын харцага Б.Пүрэвсайхан аймгийн нэмэх начин Н.Жаргалбатыг хонгодож дээр цацаад, улсын харцага А.Цацабшир аймгийн нэмэх начин Д.Аззаяаг шуудагдаж түлхээд, улсын заан Д.Баасандорж аймгийн начин Б.Ундралыг давуулж гуядаад тус тус давсан бол Хөвсгөлийн аймгийн начин Б.Пүрэвдорж улсын харцага Л.Пүрэвжавыг баруун мордоход дагуулж зайлж эргээд давсан юм. Мөн энэ даваанд өнөө жилийн наадмын хоёрын даваанд таарч багагүй маргаантай барилдсан улсын харцага Т.Өсөх-Ирээдүй аймгийн начин Э.Элбэгбаяр нар оноолт таарч харцага илүүрхэн давлаа.
Хоёрын даваанд улсын аварга С.Мөнхбат аймгийн начин С.Бямбадоржийг гуд татаад, улсын гарьд Б.Гончигдамба аймгийн харцага П.Өсөхбаатарыг алсын шуудагнаас өргөж дараад, улсын заан Д.Баасандорж аймгийн харцага Б.Доржсүрэнг давуулж гуядаад, улсын заан Б.Батмөнх аймгийн заан М.Баасанбатыг тахимдаад, улсын харцага А.Цацабшир аймгийн заан Ж.Дагва-Очирыг шуудагдаж түлхээд, улсын харцага Ц.Содномдорж аймгийн заан Б.Амбасэлмаагийн зүүн хөлийг авч нарийсгаад, улсын начин Ж.Чулуунбат аймгийн арслан Э.Дашийг хавираад, улсын начин Ц.Одбаяр аймгийн арслан Т.Сүрэнжавыг гар таллаж тахимдаад, аймгийн харцага.а Б.Одгэрэл аймгийн арслан Б.Ганбаатарыг хонгодож хөөгөөд, аймгийн арслан Бо.Батжаргал аймгийн арслан Б.Бат-Өлзийг мушгиад, аймгийн арслан Б.Ганболд улсын начин Ч.Батчулууныг барьц сонгоход дагуулж хөмрөөд, аймгийн арслан Д.Анар өсөх идэр начин Ж.Отгонбаярыг давхар тохоод тус тус давлаа. Барууны магнай арслан До.Ганхуяг аймгийн нэмэх начин Ц.Ганбаттай оноолт таарч баруун мордоход дагуулж дарсан бөгөөд начны тохой, өвдөг түрүүлэн хүрч арслан давсан хэдий ч ахин барилдуулж арслан мөн давав. Мөн улсын харцага Ө.Бат-Орших Дорноговь аймгийн заан Б.Батзоригтой таарч Батзоригийг мордоход харцага тэвэрч эргэсэн бөгөөл ойролцоо газардсан тул ахин барилдуулж харцага даваа авлаа. Нэгэн сонирхолтой зүйл ажиглагдсан бөгөөд улсын заан Д.Баасандорж, улсын харцага Л.Пүрэвжав, улсын харцага А.Цацабшир нар нэг, хоёрын даваанд нэг мэхээр давж харагдлаа.
Гурвын даваанд гарьд Б.Гончигдамба харцага Л.Пүрэвжавыг амлаж хонгодоход дагуулж ширвээд, заан Б.Батмөнх аймгийн арслан Д.Энхбатыг шахаж татаад, харцага Б.Пүрэвсайхан аймгийн арслан О.Хангайг мушгихад үлдээд буцааж сэрвүү барьцнаас мушгиад, өсөх идэр начин Э.Энхбат улсын начин Ду.Батбаярыг шахаж татаад, улсын начин Б.Сангисүрэн улсын начин Ч.Баянмөнхийг мордож түрээд, аймгийн арслан Б.Эрдэнэхүү улсын харцага А.Цацабширыг мордоод тус тус давсан бол улсын арслан До.Ганхуяг, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй нар бэртэл сэдэрсэн тул нутгийн дүү нар болох улсын начин П.Ганхүү, аймгийн хурц арслан Б.Одгэрэл нарт барилдалгүй тахимаа өгөв. Мөн уран барилдаант хоёр начин тунаж Ц.Одбаяр шахаж татаад давсан бол харцага Ц.Содномдорж а.а Бо.Батжаргалыг амлаж баруун хөлийг нарийсгаад их дээр өргөн давсан нь үзүүштэй сайхан барилдаан байлаа.
Оноолтын даваанд аварга С.Мөнхбат аймгийн арслан Б.Эрдэнэхүүг мордоход сөрж мушгиад, гарьд Б.Гончигдамба начин Л.Цэрэнтогтохыг тойруулж шахаж татаад, улсын харцага Ө.Бат-Орших улсын начин П.Ганхүүг тахимдаад, харцага Ц.Содномдорж өсөх идэр начин Э.Энхбатын хөлд ороод, начин Ц.Одбаяр заан Д.Баасандоржид тумбарайдуулсан ч зүүн хөлийг тэвэрч өргөөд тус тус давлаа. Мөн энэ даваанд өнгөрсөн жилийн наадмын гурвын даваанд тунаж барилдсан хоёр бөх оноолт таарч аймгийн хурц арслан Б.Одгэрэл сэнжигнээс тойрч дунгуйлдаад давсан бол, энэ зуны наадмаар оноолт таарсан хоёр бөх мөн таарч харцага Б.Пүрэвсайхан хонгодоод давлаа. Өнгөрсөн жилийн энэ барилдаанд учраа таарч байсан улсын заан Б.Батмөнх улсын начин Б.Сангисүрэн нар мөн таарч заан баруун талдаа цавчиж мордоод даваа авлаа.
Тавын даваанд улсын аварга С.Мөнхбат улсын начин Ц.Одбаярыг таллаж ард нь гараад, улсын харцага Ө.Бат-Орших улсын заан Б.Батмөнхийг мордоход сөрж хутгаад, улсын харцага Ц.Содномдорж тунасан улсын харцага Б.Пүрэвсайханыг зүүн хавирахад сөрж мордоод тус тус давлаа. Мөн энэ даваанд гарьд Б.Гончигдамба аймгийн хурц арслан Б.Одгэрэлийг амласан бөгөөд барилдах үед гарьд эмчийн тусламж байн байн авч, мөн талбай захлахад барьсан баруун гарын шуудагдсан барьцыг өгөөгүй тул хурц арслан уурсаж тахимаа өгсөн юм.
Их шөвөгт аварга С.Мөнхбат гарьд Б.Гончигдамбыг дутуухан гар ачаад давсан бол улсын наадамд хоёронтоо тунаж байсан харцагууд мөн тунаж хутгахад нь дагуулж сунгаж татсан Ө.Бат-Орших харцага давж үзүүрт шалгарав.
Үзүүр булаалдахад шуудагдаж шахаж татаад давснаар үнэн зоригт харцага Өлзийтогтохын Бат-Орших түрүүлж, улсын залуу аварга Сүхбаатарын Мөнхбат үзүүрлэлээ. Түрүү бөхийн хувьд энэ барилдаанд өмнөх хоёр жил шөвөгт шалгарч байсан бол өнөө жил магнайлсан юм. Харин үзүүрлэсэн аварга С.Мөнхбат өнгөрсөн жил мөн үзүүрлэж байсан билээ.
Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна