Уяач Б.Гончиг: Би 30 гаруй жил морь уяж буй дөрөв дэх үеийн уяач


-Нутгийнхаа ойн баяр наадамд одтой сайхан наадан хурдан хүлгээ айрагдуулсан танд баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцаач?
-Сэтгэл өндөр сайхан байлгүй яахав. Аман хүзүүнд хурдалсан хүрэн халзан даага маань Цээл сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Пүрэвийн Баяраагийн унаган адуу. Унага байхад нь өнгөрсөн өвөл 11 сард эхтэй нь хамт аваад тэжээж эхэлсэн. Хавар Сэлэнгийн Орхонтуулд болсон бүсийн уралдаанд дөрвөөр давхисан. Мөн Молцог элсэнд болсон бооцоот уралдаанд аман хүзүүдэж, сумандаа болсон уралдаанд түрүүлсэн. Зун нь Атарын наадамд түрүүлээд, сумынхаа ойд аман хүзүүдэж байгаа юм. Ер нь энэ жил арав уралдаж арав орчихоод байгаа адуу.
-90 жилийнхээ ойн баяр наадамд хэдэн насны морь мордуулсан бэ?
-Их нас 13-аар, азарга 15-аар, соёолон 23, 24-өөр давхилаа. Хязаалангаа явуулаагүй. Даага маань аман хүзүүдсэн ч нутгийн уяач гэдгээрээ портероор шагнуулсан. Зохион байгуулагчид нутгийн уяачдын урмыг сэргээх басхүү ойдоо идэвх зүтгэлтэй оролцуулах үүднээс нас болгонд хамгийн дээгүүр давхисан адууны эзнийг машинаар шагнахаар шийдвэрлэсэн юм билээ. Тэр дагуу портер машинаар шагнуулсан. Би 30 гаруй жил морь уяж олон газрын наадмаас айраг түрүү авч байсан ч анх удаа л машинаар шагнууллаа. Сэтгэл өндөр байна. Өмнө нь сумынхаа ойд морь айрагдуулж байсан. Гэхдээ ийм өндөр шагнал авч байгаагүй. Энэ бол нутгийн уяачдаа дэмжсэн зөв алхам гэж бодож байгаа.
-Улсын наадмаас хорь гаруй айраг хүртсэн Угтаалцайдам сумын уяачдын нэлээд хэсэг нь удам дамжсэн эрхмүүд байдаг. Таны хувьд?
-Би дөрөв дэх үеийн уяач болно. Миний эцэг морь мал их уядаг байсан гэдэг. Намайг багад бурхан болчихсон болохоор би төдийлөн сайн мэдэхгүй л дээ. Харин миний том ах Халзан гэж хүн морь сайн уядаг байлаа.Завхан аймгийн Отгон сумын хүн байсан. Одоо манай хоёр хүү хоёулаа морь уядаг. Сая 90 жилийн ойгоор нэг хүүгийн маань азарга аман хүзүүнд хурдалсан. Миний хувьд Жаргалантад болсон Төв аймгийн хойд бүсийн уралдаанд хоёр их насны морьтой очиж нэгийг түрүүлгээд, нөгөөг нь аман хүзүүнд хурдлуулсан. Мөн аймгийнхаа баруун бүсийн уралдаанд нэгийг нь түрүүлгэж, нөгөөг нь дөрвөөр давхиулсан. Сэлэнгийн Орхонтуулд болсон бүсийн уралдаанд ч айрагдуулсан. Хавар Булганы Хишиг-Өндөрт болсон уралдаанд нэг морь маань аман хүзүүдсэн. Энэ мэтчилэн яриад байвал зөндөө зөндөө. Хурдан тууртууд минь намайг бишгүй баярлуулдаг юм.
"Тод магнай" сэтгүүл №59

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна