Уяач Б.Энхбаатар: Хээр соёолон маань зургаа уралдаж хоёр түрүүлэн, дөрөв айрагдлаа


Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уяач Б.Энхбаатар сумынхаа 90 жилийн ойд хурдан соёолонгоо түрүүлгэжээ. Түүний баярын сэтгэгдлээс хуваалцсанаа хүргэж байна.
-Нутгийнхаа ойд соёолон түрүүлгэсэн хийморилог эрхэмтэй ярилцаж байгаадаа таатай байна. Баяр наадмынхаа сэтгэгдлээс манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-Сэтгэл өндөр байлгүй яахав. Төрөлх сумынхаа 90 жилийн ойн баяр наадамд соёолон түрүүлгэлээ. Хээр соёолон маань давхар уяагаар МУ-ын Манлай уяач Дамбын Хишигжаргалын мялаалга наадамд аман хүзүүдсэн.Энэ жил хээр үрээ бид хоёр сайхан наадлаа.
-Хурдан хээрийнхээ удам угшлыг танилцуулаач?
-Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат Өлзий-Орших гэдэг хүний унаган адуу. Хүргэн маань надад бэлгэнд өгсөн юм. Даагандаа төдийлөн амжилт үзүүлээгүй ээ, арав гаргаад л давхиад байсан. Харин шүдлэн болсон жилээ 6-7 уралдаж аймгийн наадамд айрагдсан. Өнгөрсөн жил хязааландаа хөл нь жаахан эвгүйтээд сумынхаа наадамд зургаалж, бас нэг наадамд долоолсон. Энэ жилийн тухайд хавраас хойш зургаа уралдаж хоёр түрүүлэн, дөрөв айрагдлаа.
-Уралдсан болгондоо түрүүлж айрагдаж байгаа юмаа даа?
-Тиймээ. Энэ жил их хурдан байгаа. Ер нь уралдсан цагаасаа эхлээд түрүү айргаас мултарч үзээгүй болохоор сумынхан маань “Аварга хээр”л гэдэг юм.
-90 жилдээ хэдэн насны хичнээн морь мордуулсан бэ. Соёолонгоос бусад нь яаж давхив?
-Гурван насны морь мордуулсан. Даага арван хэдээр, хязаалан 20 гарч давхилаа.
-Морь уяад олон жил болж байна уу?
-Уг нь би чинь хөдөө өвөө дээрээ өссөн хүн. Өвөөгөө бурхан болсноос нь хойш аавынхаа дүүтэй нийлж морь уядаг болоод зургаан жил болж байна.Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Хэнтий аймгийн Дэлгэрхаан зэрэг сумаас хурдан адуу авсан. Төрийн наадмын түрүү Босоо хээр азарганы эзэн Сүрэнхор агсны хамаатны ах Дамдинсүрэн манай хадам аав байгаа юм.
-Тэгэхээр Босоо хээрийн угшлын адуу бол бий л юм байна?
-Тиймээ, бий.
-Хурд ирлэж, уяа тааруулах болсноос хойш ямар амжилт үзүүлээд байгаа вэ?
-Аймаг, сумын наадмаас нийлээд 15-16 айраг, түрүү авсан байна лээ. Сая манай сумын уяачдын холбооны тэргүүн материалаа явуулаарай гэж байсан. Энэ жил сумын цолонд тодорхойлох байх.
-Сэтгэлд хоногшсон сайхан наадмын дурсамжаар яриагаа өндөрлөе?
-2012 онд суманд гурваар давхисан шүдлэнгээ аймгийн наадамд авч очоод дөрвөөр давхиулж байсан. Тэр наадам л их сайхан санагддаг юм.
-Сэтгэлд хоногшсон бахдалт наадмууд олон байх болтугай. Ярилцсанд баярлалаа.
Б.Долзодмаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна