“Хан бүрэн” МСУХ-ны тэргүүн Д.Пүрэвжав: Манай уяачид гурван түрүү, 13 айргаа авсан


Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын "Хан бүрэн" МСУХ-ны тэргүүн Д.Пүрэвжавтай сум үүсч байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баяр наадмын талаар ярилцлаа.
-90 жилийн ойн баяр наадмын бэлтгэлээ эртнээс базаасан уу?
-Баруунбүрэн сумын МСУХ 2005 онд үүсгэн байгуулагдаж, миний бие тэргүүлэгчээс эхлэн тэргүүний албыг хашиж байна. Сумынхаа гол шүтээн болсон Бүрэн Хан уулаараа холбоогоо нэрлэсэн бид 2014 оны нэгдүгээр сард тэргүүлэгчдээрээ хуралдан 90 жилийн ой угтан хийх ажлынхаа төлөвлөгөө гаргаж сумын ИТХ, ЗДТГ-аар батлуулан, аймгийнхаа МСУХ-нд танилцуулсан. Үүнийг яагаад ярьж байна вэ гэхээр бид аливаа морин уралдаан зохион байгуулахдаа сум орон нутгийн удирдлагууд болон аймгийнхаа МСУХ-нд заавал мэдэгдсэн байх ёстой гэсэн ММСУХ-ны дүрмийг баримталж ажилладаг. Төлөвлөгөөний дагуу сар шинийн дараагаас уралдаануудаа зохион байгуулж, аймгийн МСУХ-ноос зохион байгуулсан бага гурван насны морьдын уралдаанд оролцож, таван сараас эхлээд зургаан сарын сүүл болтол эртнээс нааш тахин шүтэж ирсэн Бүрэн Хан, Шивээт, Хутаг-Өндөр, Өгөөмөр, Цагаан-Овоо, Зайсан зэрэг хайрхадынхаа тахилга наадмыг хийсэн. Монгол морийг Геннист бүртгүүлэх арга хэмжээнд зохион байгуулалт сайтай оролцож, аймгийн МСУХ-ноос гарааны төхөөрөмжөөр шагнуулсан талаар та бүхэн дуулсан байх. Хавраас эхлээд бүхий л уралдаанууддаа тэрхүү төхөөрөмжөө ашиглан морь, хүүхдүүдээ бэлтгэсэн. Манай сумын бас нэг давуу тал бол уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцсыг өмсүүлж хэвших тал дээр дадал болгосон. Хаврын уралдаанаас эхлээд, бүр овоо тахилгын уралдааны үеэр ч хамгаалалтын хувцас өмсөөгүй хүүхдийг “уралдаанд оруулцуулахгүй” гэсэн бодлого барьсаны дүнд 100 хувь хамгаалалтын хувцастай болцгоосон. 90 жилийн ойг угтан хийсэн өөр нэг томоохон арга хэмжээ бол уралдааны замаа засч, кадастрын зурагт оруулан баталгаажуулсан явдал юм.
-Цуваанаас харахад танай сумынхан сайхан наадсан байна лээ?
-Зургаан насанд долоон аймгийн 700 гаруй хурдан хүлэг уралдаж, манай сумынхан их нас, соёолон, дааганыхаа түрүүг, 13 айрагтай нь авсан. Уяачид маань зөвхөн өөрийн сумын ой гэлтгүй гадагшаа гарч уралдан олон сайхан амжилтын эзэд болцгоосон. Жишээлбэл, Орхон аймгийн баяр наадмын соёолонгийн түрүүг хүртэж, найман айргийг нь авсан бол Сэлэнгэ аймгийн баяр наадамд азарга түрүүлсэн. Мөн Дархан-Уул аймгийн баяр наадамд их насны морь айргийн гурваар давхисан. Энэ бол аймгуудын наадмын амжилт. Сумын хэмжээнд гэвэл Сантын ойгоос хоёр түрүү, найман айраг, Орхон сумын наадмаас дөрвөн түрүү, 12 айраг, Номгон сумын наадмаас гурван түрүү, 12 айраг хүртсэн. Бас хавар дөрвөн сард болсон аймгийн бага гурван насны морьдын уралдаанаас нэг түрүү, гурван айраг авсан шүү дээ.
-Амжилт арвинтай сайхан наадацгаажээ. Оны эцэст шилдгүүдээ дүгнэсэн үү?
-Жил бүр оны шилдэг уяач, унаачдаа тодруулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд залуу уяач Элдэв-Очирын Ариунболд шалгарч байгаа. 2012, 2013 онд аймгийн Алдарт уяач Даваадорж шалгарч байсан.
-2015 оны төлөвлөгөөгөө гаргаж амжсан уу?
-Манай суманд тар сунгааны уламжлалт баяр гэж болдог юм. Долдугаар сарын 2, 3-ны үеэр уламжлалт тар сунгаа хэрхэн болдог байсныг харуулах үүднээс зургаан насны морьдоо нэг өдөрт уралдуулан аймгийн МСУХ-ны удидлагууд болон сумдын тэргүүнүүдийг урьж бэсрэг наадам хийх санаатай байгаа. Энэ талаарх саналаа аймгийн МСУХ-ны нарийн бичгийн дарга Мөнхтөрт уламжилчихсан. Мөн уяачдынхаа баяраар “Адуучин” тэмцээн зохион байгуулахаар төлөвлөж байна. Дээр үед сангийн аж ахуй, нэгдэл гэж байхад сумын төвийн ар талын Өндөр толгойд гэр барьж, адууны ууц тавиад шургуй буюу морь уургалах, эмнэг сургах зэрэг тэмцээнийг зохион байгуулдаг байсныг малчид дурсах дуртай байдаг л даа.
-Адууны ууц гэсэн үү?
-Тиймээ. Манай энд тийм ёс байсан юм. Хамгийн гол нь тэр үеэр хазаар, ногт зангидахаас эхлээд уурга, бугуйл хийх зэрэг уламжлалт тэмцээнүүдийг зохион байгуулъя гэсэн бодолтой байгаа. Уяачид гэдэг зөвхөн морь уяж уралдуулдаг төдийхөн бус, харин морь дагасан соёлын олон өвийг тээж явдаг улс гэдгийг давхар илэрхийлэхийг хүсч байгаа юм. Жил бүрийн оны шилдэг уяач, мянгат малчид маань энэ тал дээр дэмжлэг үзүүлж, уяачдын баярын бай шагналыг даадаг уламжлалтай. Өнгөрсөн жилийн уяачдын баярын их насны морины уралдааны бай шагналыг шилдэг уяач Даваадорж Алдарт маань хариуцсан. Мөн манай сумын Тамгын газрын дарга Цэнд-Очир хязаалангийн бай шагналыг даасан. Цэнд-Очир маань энэ жил Орхон аймгийн наадамд хязаалан гуравлуулж, сумынхаа 90 жилийн ойгоор хязаалан дөрвөөр давхиулсан.
-Баруунбүрэн сумаас МУ-ын Алдарт уяач цолтон хоёр төрсөн байдаг. Уяач олонтой юу?
-Манай сумаас Юмжигмэд, Нядсүрэн нарын улсын Алдарт уяачид төрсөн. Мөн 25 хүн аймгийн Алдарт уяач цолтой. Хамгийн сүүлд өнгөрсөн жил улсын наадамд хээр шүдлэнгээ түрүүлгэсэн Данзандоржийн Одхүү маань аймгийн Алдарт уяач цолоо гардан авлаа. Манай сумаас Га.Давгадорж, Туваандаш, Цэрэндорж, Чинжамъян,Батмөнх, Даваадорж, Сумъяа нарын олон сайхан эрдэмт уяачид төрсөн. Залуучууд нь тэднээрээ бахархаж явдаг юм. -Сумын Алдарт уяачийн тухайд?
-2009 оноос эхлэн энэхүү цолыг олгож байгаа. Одоогоор 15 хүн энэ цолны эзэн болоод байна. Манай сумаас 1990 оны улсын баяр наадамд Нядсүрэн гуайн буурал морь аман хүзүүдэж, 2000 онд Отгонбаатарын даага түрүүлж байсан бол 2013 онд Одхүүгийн хээр шүдлэн түрүүлсэн. Мөн Монгол Улсын чансаа өндөр морьдын нэг Баясгалангийн Суман хүрэн морь манай эндхийн унага. Энэ мэтчилэн яриад байвал манай сум бахархах зүйл олонтой.
-Адууныхаа үүлдэр угсааг сайжруулах чиглэлээр ямар ажил хийж хэрэгжүүлж байна вэ?
-Ний нуугүй хэлэхэд холбооны зүгээс нэгдсэн бодлогоор хийж байгаа зүйл үгүй. Харин уяачид маань өөрсдөө боломж нөхцлөөрөө адууныхаа цусыг холдуулан сайжруулж байгаа. Манай суманд хоёр, гурван бэсрэг угшил бий. Тэдгээрээс хамгийн их тарсан нь “Намираа” хэмээх Лувсандоржийн хулуудын угшил байна. Намираа угшлын адуу гэхээр зөвхөн Баруунбүрэн төдийгүй ойр зэргэлдээ сумдынхан андахгүй дээ. Түүнээс гадна аймгийн Алдарт уяач Га.Давгадоржийн саарал азарганы угшлууд их тархсан. Сүүлийн үед залуу уяачдаас Амгалангийн Мөнхбүрэнгийн эрлийз, цэвэр цусны адуу авчран үржил селекцийн ажил хийж байна.
-Ингэхэд тэргүүний морь хэрхэн давхиж, ямар амжилт үзүүлэв?
-Аав маань хурдан морь уядаг байсан болохоор багаасаа хурдан морь унасан. Харин уяж сойхын тухайд төдийлөн амжилт үзүүлээгүй ээ. Би 2006 оноос хойш багийн Засаг даргаар ажиллаж байгаа. Ажлын ачааллаас болоод тэр бүр морьдынхоо уяа сойлгонд оролцож чаддаггүй ч сумын Алдарт уяач Пүрэвдорж дүүтэйгээ хамтраад жил бүр нас болгонд 2-3 морь уядаг. Сумдын чанартай наадмаас хоёр, гурван айраг аваад байгаа. Миний хувьд уяачдынхаа итгэл найдварыг хүлээж энэ албанд сонгогдсон учраас сонгуульт ажлаа илүү сайн хийх нь ойрын үеийн зорилго болж байна даа.
-Ярилцсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.
Б.Долзодмаа


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна